| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2021/03152/И |
| Дугаар | 182/ШШ2024/00971 |
| Огноо | 2024-03-01 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/00971
2024 03 01 182/ШШ2024/00971
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Чингэлтэй дүүргийн Èðãýíèé õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ ×.Äàâààñ¿ðýí äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð:
Íýõýìæëýã÷: Ц.Бийн íýõýìæëýëòýé
Õàðèóöàã÷: “Т” ХК-д õîëáîãäîõ
Нэхэмжлэлийн шаардлага: 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Т” ХК-ийг төлөөлж Д.Л, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”,
2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д.Л, Ж.Ч, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”-үүдийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах,
Үнэт цаасны хорооны дугаартай “Т” ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тогтоол Ц.Бгийн оролцоогүй хэлэлцээр болохыг,
“Т” компанийн төлөөлөн удирдах зөвлөл тоот албан бичгийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах,
“Т” ХК-иас Ц.Бгийн 2000-2023 оны хооронд авах ёстой ногдол ашгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Ø¿¿õ õóðàëäààíä:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Т,
Гэрч Ц.Д,
Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.А íàð îðîëöîв.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:
1.Íýõýìæëýã÷ Ц.Б нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Т” ХК-ийг төлөөлж Д.Л, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д.Л, Ж.Ч, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”-үүдийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Үнэт цаасны хорооны дугаартай “Т” ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тогтоол Ц.Бгийн оролцоогүй хэлэлцээр болохыг, “Т” компанийн төлөөлөн удирдах зөвлөл тоот албан бичгийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Т” ХК-иас Ц.Бгийн 2000-2023 оны хооронд авах ёстой ногдол ашгийг гаргуулах õ¿ññýí íýõýìæëýëèéí øààðäëàãàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Эвлэрлийн гэрээг ажил хэрэг болгож уг гэрээний 1-р зүйлд тэмдэглэгдсэн харилцан тохирсон нөхцөлийг хэрэгжүүлэхээр байгуулсан гэх Хэлэлцээр, “Т” ХК-ийн 471.598 ширхэг хувьцааг тусгаарлаж шинээр үүсгэн байгуулагдах компанид шилжүүлэх хэлэлцээрүүдийг хүчингүйд тооцуулах Утга нь: “Т” ХК-ийн байранд 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нотариатын бүртгэгч ирж шинээр нэмж гаргасан 687.680 ширхэг хувьцаанаас 83.000 ширхэг хувьцааг Д.Э Ц.Бд нарт тус бүрд нь 41.500 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлхээр Эвлэрлийн гэрээг байгуулсан. Ингээд эвлэрлийн гэрээнд заагдсан хүмүүс бүгд тарж явсан ба тухайн өдөр энэ Эвлэрлээс өөр гэрээ хэлэлцээрт Ц.Б огт оролцоогүй. Санхүүгийн зохицуулах хороонд хандан өөрийн хувьцааны тухайн баримтыг хүсэхэд Ц.Б нь “Т” ХК-д байсан хувьцаагаа тусгаарлуулж хувьцаа эзэмших эрхгүй болсон гэсэн. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан тусгаарласан хувьцаандаа хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргахад “Т” ХК ямар ч материал шүүхэд гаргаж өгөхгүй, шүүх шаардахгүй байсан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны шүүх хариуцагч талаас нотлох баримтуудыг гаргуулснаар хуурамч хэлэлцээрүүд, хуурамч хэлэлцээрийг үндэслэн гаргасан тогтоол, хуурамч хэлэлцээр, хуурамч хэлэлцээрийг үндэслэсэн тогтоолыг Санхүүгийн зохицуулах хороо /хуучнаар Үнэт цаасны хороо/-нд гарган өгч Ц.Бгийн хувьцааг тусгаарласан талаарх бүх баримтыг олж мэдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн. 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон хуурамч хэлэлцээр, бусад баримтуудыг гэрчилсэн нотариатын бүртгэлийн огноогоор хуурамч хэлэлцээрийг хэзээ хийсэн болохыг тогтоож болох юм. Хариуцагч тал Ц.Б гэдэг хүнд Ц.Б итгэмжлэл өгч хэлэлцээрт төлөөлүүлсэн гэж худал тайлбарладаг боловч төлөөлөх итгэмжлэл байдаггүй. Эвлэрлийн гэрээнд бичигдсэн зүйл хуурамч хэлэлцээрүүдтэй ямар ч хамаа байхгүй, утгын хувьд ч ямар ч авцалдаа байхгүй өөр зүйл болох нь харагдана. Иймд 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр огноологдсон Д.Л, Ц.Б нарын байгуулж 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн Хэлэлцээр /утга нь Ц.Б, Ч.Б, Л.Э нар “М Т” ХХК байгуулсан хувь хэмжээ/ 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр огноологдсон Д.Л, Ж.Ч, Ц.Б нарын хооронд байгуулагдаж 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн Хэлэлцээр /утга нь Д.Л Ц.Б нар “М” бариалгыг тусгаарлах, хэлэлцээрүүдийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү. “Т” ХК-аас Санхүүгийн зохицуулах хороо /Хуучнаар Үнэт цаасны хороо/-нд явуулсан тоот тогтоолд Ц.Бгийн оролцоогүй хэлэлцээр дурдагдсан байх тул “Т” ХК 2003 оны 11 дүгээр сарын 07-ны 03/21 тоот албан бичгээс Ц.Бд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Ц.Бгийн оролцоогүй хийгдсэн хэлэлцээрүүдийг үндэслэн гаргасан “Т” ХК-ийн тогтоол Ц.Бд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хэлэлцээрүүдийг нотариатаар оруулсан цаг хугацаагаар ялгавал 2000 оны 11 дүгээр сарын 23 өдөр, 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд нотариатаар оржээ. Би хэнд ч итгэмжлэл өгөөгүй, хэлэлцээр нотариатаар ороход би байгаагүй учир 2000 оны 04 дүгээр сарын 22-ний өдрөөр огноолсон ямар ч хэлэлцээрт ороогүй тул энэ үйл явдлаа тогтоолгох шаардлага гаргасан. Ц.Б нь “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноос хойш ногдол ашиг огт аваагүй бөгөөд миний хөрөнгийг намайг оролцуулалгүйгээр байхгүй болгох эрх Монгол улсын хуулиараа байхгүй байна. Иймд 2000-2023 оны хооронд авах ёстой ногдол ашгийг “Т” ХК-аас гаргуулж өгнө үү гэв.
2.Õàðèóöàã÷ ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:
2.1. 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Эвлэрлийн гэрээг ажил хэрэг болгох гэсэн зохицуулалттай хэлэлцээрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг үндэслэн хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...” болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрчилөхдөө холбогдох баримтууд гэж хавсаргасан хэдий ч 1 дүгээр шаардлагын талаарх нотлох баримтыг хавсаргаагүй байх ба нэхэмжлэгчийн дурдсанчлан 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Эвлэрлийн гэрээг ажил хэрэг болгох гэсэн зохицуулалтай хэлэлцээр байхгүй болохыг энд цохон тэмдэглэж байна. 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Хөрөнгө тусгаарлах тухай” хэлэлцээр, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Т ХК-ийн тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд: Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан үеэс эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ...” гэж заасан бөгөөд Ц.Б нь хувьцаа шилжүүлэн авсан эвлэрлийн гэрээ байгуулагдсан мөн өдрийн Хэлэлцээрийг өөрийн төрсөн ах Ц.Баар төлөөлүүлэн байгуулсан болохоо мэдсэн, мэдэх ёстой байсан тул аливаа шаардпага гаргах эрхээ алдсан болно. Энэ нь Ц.Бгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2003 онд миний хувьцааг туслгаарласан ба тусгаарласан хувьцаандаа компаниас хөрөнгө тусгаарлуулан авах ёстой байсан...” гэснээр нотлогдож байна. 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрт Ц.Б оролцоогүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд: “Т” (ХК) компанийн ТУЗ-ийн дүгээр албан бичигт дурдагдсан “Т” (ХК) компанийн хувьцааны маргааныг шийдвэрлэсэн Нийслэлийн шүүхийн дугаар магадлалтай иргэний хэрэгт хариуцагчаар Ц.Б биечлэн оролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлага өөрчилөхөд дурдагдсан 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хэлэлцээр авагдсан байх ба үүнтэй холбоотой Ц.Бгийн зүгээс хэлэлцээрт гарын үсэг зурсан, зураагүй эсэх, төлөөлөл, итгэмжлэлтэй холбоотой аливаа нэгэн байдлаар маргаагүй өнөөдрийг хүртэл уг асуудлаар ямар нэгэн санал, шаардпага, нэхэмжлэл гаргаагүй тул уг хэлэлцээр нь хүчин төгөлдөр бөгөөд хүлээн зөвшөөрч байсныг илтгэж байна. Дээр дурдсан 626 дугаар магадлалд хариуцагч Ц.Б “...Би 2000 оны 04 дүгээр сарын 22-нд эвлэрлийн гэрээ байгуулан “Т” компанийн нэмж гаргасан Р.Лийн эзэмшдэг хувьцаанаас 41500 ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр авсан. Энэ хугацаанд Мийг тусгаарлан авч, ашиглаж байгаа...” гэж мэдүүлсан байдаг. Гэтэл хуулийн хүчин төгөлдөр болсон магадлалд өгч байсан тайлбараа өнөөдөр үгүйсгэж байгаа нь шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “...Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй...” мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт “...шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах...” гэснийг ноцтой зөрчиж байна. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар Ц.Б нь өөрийгөө төлөөлүүлэн өөрийн төрсөн ах Ц.Баар дамжуулан 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2 Хэлэлцээрийг байгуулсан байх бөгөөд уг хэлэлцээрүүдийн үндсэн дээр “М”-ийг авсан болох нь нотлогдож байна. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.18 дахь хэсэгт хуульчилсан хүчин төгөлдөр бус байх хэлэлцээрийг үндэслэн Үнэт цаасны хороо, санхүүгийн зохицуулах хороонд явуулсан албан тоотуудыг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд: Энэхүү тайлбарт дурдсанчлан 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээ, хэлэлцээрүүд нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд гэрээ, хэлэлцээр байгуулагдсанаас хойш 23 жил өнгөрсөн тул Иргэний хуульд заасанчлан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон ба энэ асуудлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан болохыг дахин энд тэмдэглэж байна. Уг гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Үнэт цаасны хороо, санхүүгийн зохицуулах хороонд явуулсан албан бичгүүд нь ямар нэгэн гэрээ, хэлэлцээр биш тул хүчингүйд тооцуулах хууль зүйн үндэслэлгүй болно. “Т” ХК-иас 2000-2023 он хүртэлх хугацааны ногдол ашиг гаргуулах шаардлагын тухайд: Монгол Улсын Үнэт цаасны хорооны дугаар тогтоол, “Т” (ХК) компанийн ТУЗ-ийн дүгээр албан бичгээр “Т” (ХК) компанийн 2003 онд тусгаарласан 471 598 ширхэг хувьцааны 145 197 ширхэг Ц.Бгийн данснаас хасагдаж, тусгаарлагдсан болох нь илэрхий байна. Компанийн хувьцаанаас хасагдсан хувьцаанд ногдол ашиг хуваарилах ямарч хууль зүйн үндэслэл байхгүй болно. 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Т” (ХК) компанийн хувьцаа эзэмшигч Д.Э, Ц.Б нартай байгуулсан “Эвлэрлийн гэрээ” болон мөн өдрийн Хэлэлцээрийн дагуу тусгаарласан хувьцаанд хувь тэнцүүлэн “Т” (ХК) компанийн У-3 дугаартай 470 247,97 төгрөгийн үнэлгээтэй барилга буюу “М” төвийн барилгыг уг хэлэлцээрт заасны дагуу хувьцаа тусгаарлан авсан хувьцаа эзэмшигч нарын шинээр байгуулагдах компанийн эзэмшилд шилжүүлсэн байдаг. “Т” (ХК) компанийн зүгээс хууль, журамд заасны дагуу компанийн хувьцааг тусгаарлаж, хувьцаа эзэмшигч нартай буюу нэхэмжлэгч Ц.Бтай байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу хувьцаанд ногдох хөрөнгийг шилжүүлсэн. Хувьцаа тусгаарлан авсан этгээдүүд нь хувьцаа болон түүнд ногдох хөрөнгийн талаарх асуудлаа хэрхэн шийдвэрлэх нь тус этгээдүүдийн хоорондын асуудал тул энэ асуудлаар хандах үндэслэлгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дугаартай албан бичиг, Үнэт цаасны хорооны дугаартай тогтоол, дугаартай албан бичиг, “Ү” ХХК харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Т” ХК-д ТУЗ-д Ц.Бгийн гаргасан хүсэлт, 2 хуудас и баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай “Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай “Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, 2021 оны 11 сарын 30-ны өдөр Ц.Бгийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ц.Бгийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн Ц.Бгийн гомдол, дугаартай “Магадлал”, Татварын газар дугаартай “Хариу өгөх тухай ” албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дугаартай шийдвэр, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дугаартай тогтоол, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дугаартай тогтоол, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дугаартай “Т компанийг хувааж өөрчлөн байгуулах төсөл батлах, эчнээ санал хураалт явуулах тухай” тогтоол, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дугаартай “Эчнээ санал хураалт явуулах хугацааг сунгах тухай” тогтоол, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дугаартай “Эчнээ санал хураалт явуулах хугацааг сунгах тухай” тогтоол, “Т” ХК-ийг хувааж өөрчлөн байгуулах төсөл, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дугаартай “Компани тусгаарлах тухай” тогтоол, Т компанийн зарим хөрөнгө /барилга/-ийг тусгаарлаж ажиллах компаний дүрмийн сангийн бүрдэлт, 2023 оны 11 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай,
хариуцагчаас дугаартай хариуцагчийн хариу тайлбар, дугаартай хариуцагчийн хариу тайлбар, дугаартай хариу тайлбар, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “хэлэлцээр”, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээр”, Монголын хөрөнгийн бирж дугаартай албан бичиг, Үнэт цаасны хураангуй болон эзэмшигчдийн судалгаа /8 хуудас/, дугаартай хариуцагчийн хариу тайлбар, Санхүүгийн зохицуулах хороо дугаартай албан бичиг, дугаартай Шүүх хуралдааны тэмдэглэл, Санхүүгийн зохицуулах хороо дугаартай албан бичиг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дугаартай албан бичиг, “Т” компанийн төлөөлөн удирдах зөвлөл дугаартай албан бичиг, дугаартай шийдвэр, дугаартай шийдвэр, дугаартай “Үнэт цаасны хорооны хуралдааны тэмдэглэл”, дугаартай “Үнэт цаасны хорооны хуралдааны тэмдэглэл”, 2003 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Т компанийг хуваах асуудалтай холбогдуулан гаргасан нэмэлт танилцуулга, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны дугаартай тогтоол, Монгол улсын Үнэт цаасны хороо дугаартай “Танай тайлбарын хариу”, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Д.Н танаа 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Тодорхойлолт, Монгол улсын Үнэт цаасны хороо дугаартай албан бичиг, “Т” компанийн төлөөлөн удирдах зөвлөл дугаартай “Компани тусгаарласан тухай”, “Т” ХК компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дугаартай “Компани тусгаарлах тухай” тогтоол, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дугаартай протокол, “Т” ХК компанийн төлөөлөн удирдах зөвлөл дугаартай Үнэт цаасны хороонд Танай 24 тоот албан бичгийн дагуу тайлбар өгөх тухай, “М” Хуулийн этгээдийн лавлагаа, “М” Улсын бүртгэлд бүргүүлэх өргөдлийн маягт, “М” компанийн гишүүдийн хурлын протокол, “М” компаний дүрэм, Хувь нийлүүлсэн компани үүсгэн байгуулах тухай гэрээ, Итгэмжлэл, “Т” компаниас явуулсан эчнээ санал хураалтын тооллогын комиссын дугаартай “Эчнээ санал хураалтаар ирүүлсэн саналын эрхийг тоолсон тооллогын дүнгийн тухай” тогтоол, 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эчнээ санал хураалтын дүнгийн тухай тооллогын комиссын тайлан Т компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дугаартай протокол, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дугаартай “Т компанийг хувааж өөрчлөн байгуулах төсөл батлах, эчнээ санал хураалт явуулах тухай” тогтоол, “Т” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дугаартай протокол, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дугаартай “Эчнээ санал хураалт явуулах хугацааг сунгах тухай” тогтоол, “Т” компанийн төлөөлөн удирдах зөвлөл өдрийн компанийн хувь нийлүүлэгч Д.Э, Ц.Б нарт шаардлагын хариу, “Т” компанийн хувь нийлүүлэгчдээс эчнээ санал хураалтаар ирүүлсэн саналын эрхийг тоолсон дүн, “Т” компани дугаартай “М” компанийн захирал С.Д танаа Танай компанийн 2004 оны тоот албан бичгийн дагуу материал хүргүүлэх тухай, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийдвэр, 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Орон байрыг хүлээлгэсэн/хүлээн авсан тухай акт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Шүүх дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлтийн Ерөнхий газраас Т ХК-ийн өмчлөлд байсан дугаартай М, М ХХК-ийн үүсгэн байгуулсан холбоотой баримтуудыг гаргуулж бүрдүүлсэн, дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Т ХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй үл хөрөнгүүдийн талаарх лавлагаа, дэлгэрэнгүй мэдээлэлийг гаргуулж бүрдүүлсэн байна.
¯ÍÄÝÑËÝÕ нь:
1.Ø¿¿õ íýõýìæëýëèéн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Т” ХК-д холбогдуулан 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Т” ХК-ийг төлөөлж Д.Л, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д.Л, Ж.Ч, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”-үүдийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Үнэт цаасны хорооны дугаартай “Т”ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тогтоол Ц.Бгийн оролцоогүй хэлэлцээр болохыг, “Т” компанийн төлөөлөн удирдах зөвлөл тоот албан бичгийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Т” ХК-иас Ц.Бгийн 2000-2023 оны хооронд авах ёстой ногдол ашгийг гаргуулах òóõàé íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.
3.Нэхэмжлэгч нь үндэслэлээ тодорхойлохдоо ...Ц.Б нь 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн итгэмжлэл, 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэлээр Ц.Бд хурал оролцож санал өгөх эрхийг олгосонөөс өөр эрхийг олгоогүй учир 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Хэлэлцээр нь хууль бус тул 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Т” ХК-ийг төлөөлж Д.Л, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д.Л, Ж.Ч, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”-үүдийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Үнэт цаасны хорооны дугаартай “Т” ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тогтоол Ц.Бгийн оролцоогүй хэлэлцээр болохыг, “Т” компанийн төлөөлөн удирдах зөвлөл тоот албан бичгийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Т” ХК-иас Ц.Бгийн 2000-2023 оны хооронд авах ёстой ногдол ашгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
4.Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Б нь 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өөрийн төрсөн ах Ц.Бд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх эрхийг олгосон. Ц.Б нь өөрийн төрсөн ах Ц.Баар дамжуулан 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хоёр хэлэлцээрийг байгуулж, хэлэлцээрүүдйн үндсэн дээр Мийг авсан. 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 626 дугаартай магадлалтай иргэний хэрэгт хариуцагчаар Ц.Б биечлэн оролцсон Ц.Б мэдүүлэхдээ Би 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Мийг тусгаарлан авч ашиглаж байгаа гэсэн мэдүүлгээс хархад Мийг авсан болох нь нотлогдож байна. “Т” ХК-ийн дугаартай 470.247.97 төгрөгийн үнэлгээтэй барилга буюу Мийн барилгыг хэлэлцээрт заасны дагуу хувьцаа тусгаарлан авсан хувьцаа эзэмшигч нарын шинээр байгуулагдах компанийн эзэмшилд шилжүүлсэн. Хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Ц.Бгийн эзэмшиж байсан 148.197 ширхэг хувьцааг “Т” ХК-д нэгтгэж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр “…“Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Л, Ж.Ч нар харилцан тохиролцож өөрсдийн нэр дээр бүртгэлтэй байгаа 1996 онд шинээр нэмж гаргасан 687.680 ширхэг хувьцаанаас бүгд 83.000 ширхэг хувьцааг буюу “Т” ХК-ийн энэхүү гэрээг байгуулах үед хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан нийт 1.280.440 ширхэг хувьцааны 6.482 хувийг харилцан тохирсон нөхцөл хэрэгжсэнээр иргэн Д.Э, Ц.Б нарт тэнцүү тус бүрд 41.500 ширхэг хувьцаа хувааж шилжүүлэх …”-ээр тохирсон тохиролцжээ.
7.2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “Хэлэлцээр”-т “…Т ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Л, Ж.Ч /А тал/ Д.Э, Ц.Б нарын төлөөлж Ц.Б /Б тал/ нар Эвлэрлийн гэрээг ажил болгож уг гэрээний 1 дүгээр зүйлд тэмдэглэгдсэн харилцан тохирсон нөхцөлийг хэрэгжүүлэхээр энэхүү хэлэлцээрийг байгуулж байна. Харилцан тохирсон ёсоор “Т” ХК-ийн үл хөдлөх хөрөнгийг түшиглэн “Т” ХК-ийн UIII дугаартай 470.247.97 мянган төгрөгийн үнэлгээтэй барилга буюу одоогоор худалдааны “М” ажиллаж байгаа барилгыг тусгаалан түүнийг түшиглэн шинээр компани байгуулна. А талаас нэр заасан 2 этгээд 174.170 ширхэг хувьцаа, Б талаас 278.428 ширхэг хувьцаа эзэмших...”, “Т” ХК нь тус компанийн ашиг, алдагдлаас хуваалцахгүй бөгөөд шинээр байгуулсан компанийн алдаатай үйл ажиллагааг хариуцахгүй …” гэсэн байх ба уг хэлэлцээрт “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Л /А тал/, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б /Б тал/ нар гарын үсэг зурсан байна.
8.Компаний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “...Хувь нийлүүлэгчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна...”
9.Төлөөлөн удирдах зөвлөл нь компаний тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллана.
10.Компаний тухай хууль /1999 он/-ийн 63 дугаар зүйлийн 63-д зааснаар компанийг өөрчлөн байгуулах болон компаний хувьцааг хуваах, нэгтгэх асуудлыг компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэхээр, 73 дугаар зүйлийн 73.1-д Хувьцаат компани нь хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хурал хуралдуулахгүйгээр хувь нийлүүлэгчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэж болохоор хуульчилсан байна.
11.”Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дугаартай хуралдаанаас тус компанийг хуваах замаар өөрчилөн байгуулах тухай төслийг баталж, компанийг хуваах асуудлыг компанийн хувь нийлүүлэгчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэхээр тогтоосон. Эчнээ санал хураалтын дүнг Үнэт цаасны хооо /хуучин нэрээр/ 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхийг хойшуулсан.
дугаартай хуралдаанаар “Т” ХК-ийн хувьцааны тоонд өөрчлөлт оруулахыг саналыг зөвшөөрсөн байна
12.Үнэт цаасны хорооны дугаартай “Т” ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор “Т” хувьцаат компанийн нийт гаргасан 1.280.440 ширхэг хувьцаанаас 471.598 ширхэг хувьцааг хасч уг компанийн нийт хувьцааны тоог 808.842 ширхэг байхаар бүртгэлд өөрчлөлт оруулжээ.
13.Үнэт цаасны хороо /хуучин нэрээр/ нь дугаартай тогтоолыг гаргахдаа хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй хэмээн шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн байна.
14.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Бгаас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хороо хуучнаар Үнэт цаасны хороо нь “Т” ХК-д хувьцаа эзэмшигч Ц.Бгийн “Т” ХК-д холбогдох бүх материалтай танилцах, хуулбарлаж авах эрхийг хязгаарласан эс үйлдэхүй хууль бус болохыг, Үнэт цаасны хорооны /одоогийн санхүүгийн зохицуулах хороо/ 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 60 тоот тогтоолын Ц.Бд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тус тус тогтоож, Ц.Бгийн эзэмшиж байсан 148.197 ширхэг “Т ХК-д нэгтгэж бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэжээ.
15.Нэхэмжлэгч нь 2000 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр байгуулагдсан хэлэлцээрт Ц.Б оролцоогүй, зөвхөн санал өгөх итгэмжлэл олгосон, нотариатын тамга тэмдэг, он сар өдөр зөрүүтэй байхад хэлэлцээрийг үндэслэж хувьцааг тусгаарлаж бүртгэсэн, Ц.Бгийн зөвшөөрөлгүй хувьцааг тусгаарласан, “М” ХХК нь Ц.Бд ямар ч хамааралгүй, “Т” ХК-иас ногдол ашиг огт авч байгаагүй гэж тайлбарлан “Т” ХК-иас Ц.Бгийн 2000-2023 оны хооронд авах ёстой ногдол ашгийг гаргуулах шаардаж буй нь үндэслэлгүй байна.
Учир нь: “Т” ХК нь // дугаартай 470.247.97 төгрөгийн үнэлгээтэй барилга буюу Мийн барилгыг хэлэлцээрт заасны дагуу хувьцаа тусгаарлан авсан хувьцаа эзэмшигч нарын шинээр байгуулагдах компанийн эзэмшилд шилжүүлж шийдвэрлэсэн.
Ц.Бгийн эзэмшиж байсан 148.197 ширхэг хувьцааг “Т” ХК-д нэгтгэж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байхад “Т” ХК-иас 2000-2023 оны хооронд авах ёстой ногдол ашгийг шаардаж буй үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
16.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй” гэж заасан.
Гэвч нэхэмжлэгч Ц.Бгийн 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Т” ХК-ийг төлөөлж Д.Л, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д.Л, Ж.Ч, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”-үүдийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Үнэт цаасны хорооны дугаартай “Т”ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тогтоол Ц.Бгийн оролцоогүй хэлэлцээр болохыг, “Т” компанийн төлөөлөн удирдах зөвлөл тоот албан бичгийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахааргүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна”, 76 дугаар зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан…үеэс үүснэ” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь Ц.Бд 2000 оны 04 дүгээр сарын 22, 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлээр хурал оролцож санал өгөх эрхийг олгосноос өөр эрхийг олгоогүй гэх тайлбар, Чингэлтэй дүүргийн шүүхийн өдөр хийсэн шүүх хуралдааны дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн дугаар магадлалтай иргэний хэрэгт Ц.Б нь хариуцагчаар оролцож… 2000 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд Мийг тусгаарлан авч, ашиглаж байгаа… гэх мэдүүлэг зэргээс үзвэл нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар тооцоход 2013 оны 08 дугаар сард дуусчээ.
Нэхэмжлэгч нь дээрх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь болгож шидвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487.597 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХК-д холбогдох 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Т” ХК-ийг төлөөлж Д.Л, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”, 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Д.Л, Ж.Ч, Д.Э, Ц.Б нарыг төлөөлж Ц.Б нарын байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлэгдсэн “Хэлэлцээр”-үүдийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах,Үнэт цаасны хорооны дугаартай “Т” ХК-ийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тогтоол Ц.Бгийн оролцоогүй хэлэлцээр болохыг, “Т” компанийн төлөөлөн удирдах зөвлөл тоот албан бичгийн Ц.Бд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Т” ХК-иас Ц.Бгийн 2000-2023 оны хооронд авах ёстой ногдол ашгийг гаргуулах тухай Ц.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487.597 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН