| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00101/И |
| Дугаар | 147/ШШ2024/00143 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 147/ШШ2024/00143
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: ... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон 469,000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 49,899,57 төгрөг, шимтгэл 25,700,000 төгрөг, үндсэн хүү 289,903,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,980,65 төгрөг, нийт ... төгрөг,
2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон 245,000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 79,362,88 төгрөг, үндсэн хүү 8,,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,222,27 төгрөг, нийт ... төгрөг,
наториатын зардал 6,500 төгрөг, нийт ... гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь тус компанитай 202 оны дүгээр сарын 09-ний өдөр ... дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж, түүний цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшний ... дугаартай зээлийн дансанд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 245,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй зээлдэгчийн ... дансанд, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ... дугаартай зээлийн дансны дугаартай, 469,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээнд зээлдэгч зээл авахдаа зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно гэж заасан байдаг. Цахим зээлийн эрх нээх гэрээний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болон хүү, түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч Б.Б нь 2024 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар ... төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Б.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон 469,000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 49,899,57 төгрөг, шимтгэл 25,700,000 төгрөг, үндсэн хүү 289,903,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,980,65 төгрөг, нийт ... төгрөг,
2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон 245,000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 79,362,88 төгрөг, үндсэн хүү 8,,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,222,27 төгрөг, нийт ,, төгрөг, наториатын зардал 6,500 төгрөг, нийт ...-ийг хариуцагч Б.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2022 оны 3, 5 дугаар саруудад хоёр удаа зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага болох ... төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон 469,000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 49,899,57 төгрөг, шимтгэл 25,700,000 төгрөг, үндсэн хүү 289,903,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,980,65 төгрөг, нийт ... төгрөг,
2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон 245,000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 79,362,88 төгрөг, үндсэн хүү 8,,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,222,27 төгрөг, нийт ,, төгрөг, наториатын зардал 6,500 төгрөг, нийт ... гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон зээлийн гэрээний үүрэгт *******,*******, төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон зээлийн гэрээний үүрэгт ,, төгрөг дээр нотариатын зардал 6,500 төгрөгийг нэмж нийт ... гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,63 төгрөгийн тал хувь 5,36 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 5,36 төгрөгийг хариуцагч Б.Б-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “...” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 23 дугаар зүйлийн 23.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
. Нэхэмжлэгч “...” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт ,070,80 төгрөг дээр нотариатын зардал 6,500 төгрөгийг нэмж, нийт ... гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,63 төгрөгийн тал хувь 5,36 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 5,36 төгрөгийг хариуцагч Б.Б-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА