| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0079/Э |
| Дугаар | 161/ШЦТ2017/00071 |
| Огноо | 2017-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонжаргал |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 161/ШЦТ2017/00071
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
нарийн бичгийн дарга Ц.С
улсын яллагч Т.О
орчуулагч Е
шүүгдэгч Жнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-гийн Ж-д холбогдох 1713000080015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1991 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцараа амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-гийн Ж РД:БВ************.
Шүүгдэгч Жы холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Жнь 2017 оны 06 дугаар сарын 26-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ег зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Жнь 2017 оны 06 дугаар сарын 26-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ен нүүрэн тус газар 2-3 удаа гараараа санаатай цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
- Хохирогч Ен мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/
- Гэрч Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/
-Гэрч С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 238 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Хэдийгээр шүүгдэгч Жнь уг гэмт хэргийг үйлдээгүй гэж байгаа боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаагийн зэрэгцээ шүүгдэгч нь бусдын биед гэмтэл хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэгийг урьд нь үйлдэж байсан, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар батлагдаж байна.
Шүүгдэгч Жы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ен эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан 40000 төгрөгний хор уршигийг Ж.Даулетбай барагдуулсан ба хохирогч нь шүүгдэгчид гомдолтой тухай мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн шүүх хуралдаан өгсөн хохирогч Ен бичсэн гэх баримтыг шүүх хуульд заасан баримтын шаардлага хангахгүй гэж үзэн үнэлээгүйг дурдаж байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Жы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Жнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно.
Шүүгдэгч Жд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Ж-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Жы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгосугай
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ