Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 147/ШШ2024/00145

 

Хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: .... салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, Сайншанд гэх газар оршин суух Амбуу овогт Санжаагийн Ганхуяг,

Хариуцагч: ... нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн зээлийн үлдэгдэл ... төгрөг, хуримтлагдсан хүү 6,223,137.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,104.11 төгрөг, нийт ... гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Г, хамтран зээлдэгч Г.А нар нь ... аймаг дахь салбараас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Зээлийн хорооны хурлын ... тоот шийдвэрийн дагуу 50,*******,*******0 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувь (сарын 1,3 хувь)-ийн хүүтэй 23 сарын хугацаатай, ...  тоот зээлийн гэрээ, ... тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн хорооны хурлын ... тоот шийдвэрийн дагуу 40,*******,******* төгрөгийг жилийн 19,2 хувь (сарын 1,6 хувь)-ийн хүүтэй, 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацааг сунгасан.

.... тоот гэрээ байгуулан, малчны нэмэлт зээлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний хурлын 22/843 тоот шийдвэрийн дагуу 5,*******,******* төгрөгийг жилийн 19,2 хувь (сарын 1,6 хувь)-ийн хүүтэй 24 сарын хугацаатай, ... тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн хорооны хурлын ... тоот шийдвэрийн дагуу *******,*******,******* төгрөгийг жилийн 19,2 хувь (сарын 1,6 хувь)-ийн хүүтэй, 20 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацааг сунгах, ... тоот гэрээ байгуулан тус тус авсан.

Дээрх хугацаанд үндсэн зээл 10,*******,******* төгрөг, үндсэн хүү 11,4,081.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 207,320,53 төгрөг, нийт ... төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн байна.

Зээлдэгч С.Г нь малчин бөгөөд 20 оны мал тооллогоор ... толгой, 2022 оны мал тооллогоор ... толгой мал тоолуулсан. Хамтран зээлдэгчээр өөрийн төрсөн охин Г.А нь орсон. Зээлийг барьцааны орон сууц авахад зарцуулсан бөгөөд одоогоор хамтран зээлдэгч Г.А нь тухайн орон сууцандаа амьдардаг болно.

Малаа борлуулаагүй, ноолуурын орлогоо өөр зүйлд зарцуулсан шалтгаанаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлөлтөө 6 сар хойшлуулж, зээлийн хугацаагаа 6 сараар сунгасан. Гэвч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш төлөөгүй, зээлийн хугацаа хэтрэлт үүсгэсэн ба зээлдэгч, хамтран зээлдэгч нарыг удаа дараа дуудаж уулзалт хийсэн боловч өвөл мал борлуулаад зээлээ төлөх байсан боловч өвөлжилт хүндэрч мал борлуулсан мөнгөө өвс, тэжээл авахад зарцуулсан, одоогоор төлөх мөнгө байхгүй гэсэн тайлбар өгдөг.

Иймд тус банкнаас авсан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг гаргуулан авах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг боломжит барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээг цуцалж, хүүг зогсоолгон зээлийг эргүүлэн татах хүсэлт гаргаж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл *******,*******,******* төгрөг, хуримтлагдсан хүү 6,223,137.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,104.11 төгрөг, нийт .... гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... салбар нь хариуцагч С.Г, Г.А нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл *******,*******,******* төгрөг, хуримтлагдсан хүү 6,223,137.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,104.11 төгрөг, нийт ... гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж тохиролцон хариуцагч С.Г, Г.А нар нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ,612,620 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ,612,620.79 төгрөгийг тус тус төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан хугацаандаа төлөөгүй нөхцөлд Төрийн банк нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай барьцаат зээлийн гэрээний долоодугаар зүйлийн 7.1-д “... Зээлээр худалдан авсан хөрөнгө нь зээлийн барьцаа болох бөгөөд барьцаалуулагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хавсралт 2-т тодорхойлсон (адуу-..., үхэр -..., хонь-..., ямаа-...) таваарлаг малыг, төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон үр төл, зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан үр шим болон зээлдэгчийн банкин дахь харилцах, хадгаламжийн данс, түүгээр орох орлого, бусдаас авах бүх орлогын хамт барьцаалуулж,  үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нөхцөлтэйгөөр эвлэрч,  эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... салбар нь хариуцагч С.Г, Г.А нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл *******,*******,******* төгрөг, хуримтлагдсан хүү 6,223,137.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,104.11 төгрөг, нийт ... гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж тохиролцон нэхэмжлэгч ... салбар нь  “... гаргуулах  тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч С.Г, Г.А нар нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ,612,620 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ,612,620.79 төгрөгийг тус тус төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан хугацаандаа төлөөгүй нөхцөлд ... нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай барьцаат зээлийн гэрээний долоодугаар зүйлийн 7.1-д зааснаар “... Зээлээр худалдан авсан хөрөнгө нь зээлийн барьцаа болох бөгөөд барьцаалуулагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хавсралт 2-т тодорхойлсон (адуу-..., үхэр -..., хонь-..., ямаа-...) таваарлаг малыг, төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон үр төл, зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан үр шим болон зээлдэгчийн банкин дахь харилцах, хадгаламжийн данс, түүгээр орох орлого, бусдаас авах бүх орлогын хамт барьцаалуулсан болно” гэж зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нөхцөлтэйгөөр эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ... салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,******* төгрөгийн тал хувь 87,500  төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 87,500 төгрөгийг хариуцагч С.Г, Г.А нараас гаргуулж, нэхэмжлэгч ... салбарт олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ... салбар нь  “... гаргуулах  тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Г, Г.А нар нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ,612,620 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ,612,620.79 төгрөгийг тус тус төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан хугацаандаа төлөөгүй нөхцөлд ... нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай барьцаат зээлийн гэрээний долоодугаар зүйлийн 7.1-д “... хавсралт 2-т тодорхойлсон (адуу-..., үхэр -..., хонь-..., ямаа-...) таваарлаг малыг, төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон үр төл, зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан үр шим болон зээлдэгчийн банкин дахь харилцах, хадгаламжийн данс, түүгээр орох орлого, бусдаас авах бүх орлогын хамт барьцаалуулж”  үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нөхцөлтэйгөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ... салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,******* төгрөгийн тал хувь 87,500  төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 87,500 төгрөгийг хариуцагч С.Г, Г.А нараас гаргуулж, нэхэмжлэгч ... салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОРМАА