Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2024/01369

 

 

 

 

 

 

 

 

 

 2024        03          28                                              182/ШШ2024/01369    

 

 

                               ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч И.Амартөгс, Т.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Íýõýìæëýã÷: З.Оийн íýõýìæëýëòýé       

 

Õàðèóöàã÷: “О” ОНӨХХТҮГ,

 

Хариуцагч: “Д” ХХК нарт холбогдох,

                                                              

Нэхэмжлэлийн шаардлага: 219.126.252 төгрөгийг гаргуулахыг õ¿ññýí èðãýíèé õýðãèéã õýëýëöýâ.

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нýõýìæëýãчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,

Хариуцагч “О” ОНӨХХТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Л.С,

Хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,

Иргэдийн төлөөлөгч Б.А,

Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Б íàð îðîëöîв.

                

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

 

1.Íýõýìæëýã÷ З.О нь хариуцагч О, “Д” ХХК нарт холбогдуулан 219.126.252 төгрөг гаргуулахыг хүссэн íýõýìæëýëèéí øààðäëàãàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. З.О миний бие нөхөр Б.Уттай гэрлэж, дундаасаа 3 хүүхэдтэй болж сайхан амьдарч байсан бөгөөд миний нөхөр От 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ариутгах татуургын жолоочоор ажилладаг байсан.

Гэтэл миний нөхөр Б.Ут нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “М” ХХК-ийн хашаанд байрлах бохирын цоорхойд гарсан бөглөрлийг засварлахаар ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын амь насыг аврах гэж байгаад өөрөө хамт амь насаа алдаж бидэнд нөхөж баршгүй их хүнд зовлон учирсан. Тухайн үед би 3 дах хүүхдээ тээгээд жирэмсний амралттай арай төрөөгүй, бас 2 нялх хүүхэдтэй ингээд 3 хүүхэдтэй бэлэвсэрч үлдсэн тул өөрийн ах Д.Иийг энэ бүх асуудлуудыг хөөцөлдүүлэхээр хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулснаар миний ах цагдаа шүүх хуулийн байгууллагаар бүхэл бүтэн 4 жилийн хугацаанд явсаар 2023 онд шүүх хурлууд болж дууссан. Хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад миний нөхрийн үхлийн шалтгааныг Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дугаар дүгнэлтээр Б.Уын цогцост зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын нуруу баруун шуу, зүүн тохой шуу баруун ташааны зулгаралт баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт, баруун тохой баруун ташааны зулгаралт нас барсны дараа үүссэн/ гэмтлүүд тогтоогдлоо Амь хохирогч нь амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар нас баржээ гэж дүгнэсэн. Ингээд ОСНААУГ, “Д” ХХК-уудын удирдлагуудыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн дугаартай хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоол гарсан ч иргэний журмаар эрүүгийн хэрэгт учирсан гэм хорын асуудлыг иргэний хариуцагч нараас хэрхэн нэхэмжлэх талаар учир дутагдалтай шийдвэрлэсэн. Би дээрх шийтгэх тогтоол, эрүүгийн хэрэгт холбогдуулан өмгөөлөгч авахгүй хуулийн байгууллага үнэн зөв шийдэх байх гэж найдаж байсан боловч хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа хохирогч бидэнд учирсан хохирол, үр хүүхдүүдийн минь ирээдүйг огт хайхралгүй хөсөр хаяж шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжгүй гарсанд маш их гомдож хэнд хандахаа мэдэхгүй байсан тул цаашид эрүүгийн болон иргэний хэрэгт ажиллах өмгөөлөгч хөлсөлж хууль эрх зүйн үүднээс мэргэжлийн зөвлөгөө авч хандан гэрээний хөлс 10,0 сая төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийн Нийслэлийн Давж Заалдах шатны шүүхэд хандсан. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн дугаартай магадлалаар миний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч бүхэлд нь хангаж шийтгэх тогтоолд хохирогчийн нөхөн олговор, бусад зардалтай холбоотой нэхэмжлэлээ “Д” ХХК, “О”-с нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг заасугай гэж өөрчлөлт оруулсан. Магадлалаар “Д”ХХК-ийн үйл ажиллагаанд ОСНААУГ-ын хамаарал бүхий тээврийн хэрэгсэл, албан хаагч очсон нь тогтоогдож байна, Т.У нь тухайн цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж яваад Д ХХК-ийн ажилтны амь насыг аврахаар өөрийн амь насыг алдсаныг Т.Уыг золгүй байдлаар амь насаа алдсан гэж үзэх ёсгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй, “Д” ХХК болон ОСНААУГ-аас амь хохирогч Уын хууль ёсны төлөөлөгч хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь аль аль талд хамааралтай байна гэж зөв хууль зүйн дүгнэлт хийснээр би энэ танайд хандах болсон. Тийм учраас нэхэмжлэгч би нөхөр Т.У нь 2019 онд нас барсан үед хэрэгжиж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн дундаж цалин хөлс 1.000.419 төгрөгийг гурван хүүхэд тус бүрд 36 сараар тооцон бодож нийт 108.045.252 төгрөг, 2023.07.01 өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтын эхэлсэнтэй холбоотойгоор сэтгэл санааны хохиролд 82.500.000 төгрөгийг тус бүрд 2 хувааж хариуцагч ОСНААУГ-с 41.250.00 төгрөг, хариуцагч “Д” ХХК-с 41.250.000 төгрөг, ОСНААУГ-ын даргын тоот тушаалаар 16.000.000 төгрөг оршуулгын зардалд олгосон буцалтгүй тусламжийн үлдэгдэл 10.851.000 төгрөг, Мөн талийгаачийн “Х” ХХК-ны цалингийн зээлийн үлдэгдэлд төлсөн 8.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 10.0 сая төгрөг буюу нийт 219.126.252 төгрөгийг тус тус гаргуулахаар хандаж байна.Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйл, энэ хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол хор уршигт Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2 дах хэсэгт зааснаар 108.045.252 төгрөг, сэтгэл санааны хохиролд хуулиараа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүн буюу 82.500.000 төгрөг, тоот тушаалаар олгосон буцалтгүй тусламж 16,0 сая төгрөгийн үлдэгдэл 10.581.000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэлд төлсөн 8.000.000 төгрөг, эрүү, иргэний хэрэгт төлсөн өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөгийг нийт 219.126.252 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс хариуцагч Оаас 161.867.252 төгрөг, хариуцагч Д ХХК-иас сэтгэл санааны хохиролд төлөх дүнгээс 2 хувааж 41.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

2.Õàðèóöàã÷ “О” ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:

2.1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Р.Эд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэр гарсан. Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн дугаар магадлалаар Оаас нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар зардалтай холбоотой нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх эрхийг үлдээж шийдвэрлэсэн.Оаас Б.Утын оршуулгын зардлыг бүрэн олгосон. Амь хохирогч Б.Утын хууль ёсны төлөөлөгч Д.И нь Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оршуулгын зардал 6.900.000 төгрөг, буяны ажилд 1.030.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг байна. Талийгаач Б.Ут нь ажлын цагаар зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явж байх үедээ амь хохирогч З.Баясгаланд туслах гэж иргэний хувиар аврах үйлдэл хийх явцдаа нас барсан юм. Тухайн үед ОСНААУГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Р.Э нь шүүхээр цагаатгагдсан бөгөөд гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Нөгөө талаас хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол ажил олгогч байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. Тухайн хэрэгт О ОНӨААТҮГ нь иргэний хариуцагчаар татагдсан нөхцөл байдал тогтоогдсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад тус газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Р.Эыг цагаатгаж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд нь О биш болж байна. Иймд нийт 161.876.252 төгрөгийг нэхэмжилж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Õàðèóöàã÷ “Д” ХХК ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:

3.1. З.Оийн гаргасан сэтгэл санааны хохирол 41.250.000 төгрөгийн нэхэмжлэлд манай байгууллагын зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Манай байгууллагын зүгээс дээрх эрүүгийн хэрэгт компанийн захирал Ц.Оыг талийгаач 3.Бийн амь хохирсонд гэм буруутайд тооцон хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн холбогдох хохирлыг төлүүлэхээр зааж одоо төлбөрийг барагдуулж байгаа. Талийгаач Б.Ут манай байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил олгоогүй мөн ямар нэг ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй бөгөөд эрүүгийн хэрэг шийдвэрлэх шүүхийн тогтоолоор манай байгууллагыг талийгаач Б.Ут амь хохирсонд аливаа хохирол төлөхөөр заагаагүй. 2023 оны 7-р сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалт эхэлсэнтэй холбоотойгоор сэтгэл санааны хохирол 41.250.0000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хэрэг анх гарсан хугацаанаас хойш энэ хууль гарсан зэргээс хамаарч манай байгууллагаас З.Оийн нэхэмжилсэн 41.250.000 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцах хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дугаартай магадлал, Б.Утын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б.Ут, З.О нарын гэрлэлтийн баталгааны хуулбар,хүү У.Сын төрсний гэрчилгээний хуулбар, У.Аийн төрсний гэрчилгээний хуулбар, охин У.Аийн төрсний гэрчилгээний хуулбар, З.Оийн  депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн хорооны тодорхойлолт, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт,

хариуцагчаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хариу тайлбар, дугаартай хариуцагчийн хариу тайлбар, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт тайлбар, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Төлбөрийн даалгавар, 2017 он О Гэрээний нэгдсэн бүртгэлийн дэвтэр, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5.Шүүх дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас  дугаартай хавтаст хэргийн 144 дүгээр талд авагдсан тоот тушаал, хх-ийн 146,147 дугаар талд авагдсан оршуулгын зардал, олгосон баримтуудыг гаргуулж бүрдүүлсэн,

дугаартай шүүхийн тогтоолоор  дугаартай хавтаст хэргээс дугаартай шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, талийгаач Б.Утын ажилд томилсон,ажлаас чөлөөлсөн тушаал, үйлдвэрлэлийн ослын акт болон холбогдох баримт, оршуулгын зардалтай холбоотой бүх баримтуудыг гаргуулж бүрдүүлсэн  байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч З.О нь хариуцагч От холбогдуулан сэтгэл санааны хохиролд 41.250.000 төгрөг, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлын нөхөн төлбөр 108.045.252 төгрөг, оршуулгын зардал, буцалтгүй тусламжийн 10.851.000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэлд төлсөн 8.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөг, нийт 178.146.252 төгрөгийг гаргуулах,

Хариуцагч “Д” ХХК-иас сэтгэл санааны хохиролд 41.250.000 төгрөг гаргуулах òóõàé íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр От холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тооцоололын хувьд алдаа гаргасан гэж тайлбарлан дараах байдлаар тодруулав. Сэтгэл санааны хохиролд 41.250.000 төгрөг, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлын нөхөн төлбөр 108.045.252 төгрөг, оршуулгын зардал, буцалтгүй тусламжийн 3.000.000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэлд төлсөн 8.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөг, нийт 170.295.252 төгрөгийг гаргуулах гэж тодруулсан.

 

4.Хариуцагч О нь Б.Ут нь ажлын цагаар зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явж байх үедээ З.Бд туслах гэж байгаад амь насаа алдсан. ОСНААУГ-ын хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер ажилтай Р.Эг эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Талийгаач Б.Утын оршуулгын зардал, тусламжид 12.000.000 төгрөгийг өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5.Хариуцагч “Д” ХХК нь манай байгууллага нь талийгаач 3.Бийн амь хохирсонд гэм буруутайд тооцон хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн холбогдох хохирлыг төлүүлэхээр зааж одоо төлбөрийг барагдуулж байгаа. Харин талийгаач Б.Ут манай байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулж ажил олгоогүй мөн ямар нэг ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй бөгөөд эрүүгийн хэрэг шийдвэрлэх шүүхийн тогтоолоор манай байгууллагыг талийгаач Б.Ут амь хохирсонд аливаа хохирол төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Хариуцагч Оын хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер ажилтай Р.Э, “Д” ХХК-ийн захирал Д.О нар нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн зарим зүйл, Барилга хот байгуулалтын сайдын дугаар тушаалаар баталсан Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрмийн холбогдох заалтаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн хашаанд байрлах бохирын цооногт “Д” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Б бохирын худгийн бөглөөсийг гаргах ажил үүрэг гүйцэтгэх явцдаа амьсгалын дээд зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал нь бүтэж ОСНААУГазарт ариутгах татуургын машины жолооч ажилтай Б.Ут З.Бг аврах үйлдэл хийх явцдаа амьсгалын зам шингэнээр  бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар тус тус нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдон шалгагдаж Р.Эд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Ц.Од Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Од оногдуулсан 3 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж øèéòãýãäñýí áîëîõ íü Сонгинохайрхан дүүргийн Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí äóãààð øèéòãýõ òîãòîîëîîð íîòëîãäсон. /хавтас хэргийн 96-116 тал /

 

Нэхэмжлэгч З.О нь талийгаач Б.Утын эхнэр болох нь  дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ болон зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т заасны дагуу З.О нь хохирогч нас барсны улмаас бий болсон эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардан нэхэмжлэх эрх бүхий этгээд юм.

 

Нэхэмжлэгч тал талийгаач Б.Ут нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн хурц хордлогод орж нас барсан тул үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт тогтоогдсон тул нөхөн төлбөр 108.045.252 төгрөгийг Оаас нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласан. Хариуцагч О нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг гаргасан хэдий ч хяналтын улсын байцаагч баталгаажуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

  

Шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ. Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт үйлдэх үүрэг нь түүнд нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс хуулиар тогтоосон заавал биелүүлэх үүрэг бөгөөд нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон үүргийг ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан, үндэслэлгүйгээр хязгаарлаж биелүүлэхгүй байх боломжгүй юм. Ослыг бүртгэж, шалтгааныг тогтоон цаашид энэ төрлийн осол эндэгдэл гаргахгүй байлгах зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь ажил олгогчийн нийтийн эрх зүйн хүрээнд хүлээсэн үүрэг болно.

 

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн хашаанд байрлах бохирын цооногт “Д” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Баясгалан бохирын худгийн бөглөөсийг гаргах ажил үүрэг гүйцэтгэх явцдаа амьсгалын дээд зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал нь бүтэж ОСНААУГазарт ариутгах татуургын машины жолооч ажилтай Б.Ут нь З.Бг аврах үйлдэл хийх явцдаа амьсгалын зам шингэнээр бөглөрсний улмаас амьсгал бүтэж, амьсгалын хурц дутагдлаар нас барсан учир О Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг тогтоож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 141-144 тал/

 

Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан нөхөн төлбөрийн хохирол нэхэмжлэх үндэслэл нь уг ослыг судлан бүртгэж акт тогтоосон үйл баримтаар Б.Ут нь ОСНААУГазарт ариутгах татуургын машины жолооч ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан, ажиллаж байх үедээ үйлдвэрлэлийн ослоор нас барсан нь тогтоогдсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж зохицуулсан.

 

Энэхүү зохицуулалтаас үзвэл, ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн хурц хордлогоор нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ажил олгогч төлөх үүрэгтэй байх тул талийгаач Б.Утын нэг сарын дундаж цалин 1.116.117 төгрөгийг 36 сараар үржүүлж 40.180.224 төгрөгийг түүний ар гэр буюу нэхэмжлэгч З.От олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  

Оршуулгын зардал, буцалтгүй тусламжийн 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Оын дугаартай “Оршуулгын зардал гаргах тухай” тушаалаар Техник үйлчилгээний хэлтсийн Ариутгах татуургын  жолоочоор ажиллаж байсан Б.Ут нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан учир Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.6 дахь заалтын дагуу оршуулгын зардал 15.000.000 төгрөгийг олгох тухай тушаалыг гаргажээ. /хавтаст хэргийн 57 дугаар тал/

  

Нэхэмжлэгч нь оршуулгын зардал буцалтгүй тусламжид 12.000.000 төгрөгийг авсан. Хариуцагч О нь 12.000.000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан.

 

О нь талийгаач Б.Утын оршуулгын зардал, тусламжид 15.000.000 төгрөгийг олгох тухай тушаалыг гаргасан атлаа 12.000.000 төгрөгийг олгосон, 3.000.000 төгрөгийг дутуу олгосон байх тул 3.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1.14.1-д …Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй…,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6...Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс...-ийг нөхөн төлөхөөр тус тус заажээ.

 

Íýõýìæëýã÷ýýñ эрх ашиг зөрчигдөж, хөндөгдсөн учраас эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авч оролцуулсан мөн íýõýìæëýë ãàðãàñàíòàé õîëáîãäóóëàí ºì㺺ëºã÷èéí çàðäàë 10.000.000 òºãðºãèéã íýõýìæèëñýí íü õóóëüä õàðøëàõã¿é, ºì㺺ëºã÷ Í.Нтай хууль зүйн туслалцаа ¿éë÷èëãýý ¿ç¿¿ëýõ ãýðýý áàéãóóëàí ýðõ ç¿éí òóñëàëöàà àâ÷, ò¿¿íä 10.000.000 òºãðºãèéã òºëñºí áîëîõ нь íîòëîõ áàðèìòààð òîãòîîãäñîí òóë óã òºëáºðèéã õàðèóöàã÷ Оаас ãàðãóóëàõ íü ç¿éòýé.

 

Нэхэмжлэгчээс 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн зохицуулалтын эхэлсэнтэй холбоотойгоор сэтгэл санааны хохиролд 82.500.000 төгрөгийг 2 хувааж хариуцагч Оаас 41.250.00 төгрөг, хариуцагч “Д” ХХК-с 41.250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулжээ. 511 дүгээр зүйлийн 511.2-т заасан “хохирогчийн сэтгэл санааны үр дагавар” гэдэг нь  хохирлыг бие даасан төрөл биш, харин эдийн бус гэм хорын хэмжээг тодорхойлоход харгалзах нөхцөл болж байгаагаас гадна зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан эдийн бус хохиролд хамааралтай байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлд  бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг заагаагүй болно.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор О ОНӨААТҮГ-ийн ажилтан Р.Эд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

“Д” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай З.Бийн амь хохирсон явдалд “Д” ХХК-ийн захирал Ц.Оыг холбогдуулан шалгаж Ц.Од 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлэн шийдвэрлэсэн байна.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д …Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө… гэж заажээ.

 

Èéìээс дээрх íýõýìæëýëèéí øààðäëàãûã хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Оаас цалингийн зээлийн үлдэгдэлд төлсөн 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь талийгаач Б.Утын 8.000.000 төгрөгийн зээлийг хааж төлсөн гэж тайлбарлан, нотлох баримтаар З.Оийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн. 8.000.000 төгрөгийн зээлийг төлөв гэх боловч хэний зээлийг төлж буй нь тодорхойгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэдийн төлөөлөгч Б.А нь хариуцагч Оыг буруутай, хохирлыг төлөх үндэслэлтэй, хариуцагч “Д” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг багасгах тухай дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийг шүүх харгалзан үзэж шийдвэрлэсэн болно.

 

Иймд хариуцагч Оаас 53.180.224 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 158.365.028 төгрөг болон “Д” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

7.Нэхэмжлэгч нь Óëñûí тýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 äүгээр ç¿éëèéí 41.1.7-ä çààñíààð уëñûí òýìäýãòèéí õóðààìæ төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж õàðèóöàã÷ Оаас óëñûí òýìäýãòèéí õóðààìæèä 423.851 òºãðºãèéã ãàðãóóëàí улсын орлогод оруулан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,115.2.3 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн  тухай хуулийн /1999 он/ 97 дугаар зүйлийн 97.2.1, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасныг баримтлан хариуцагч Оаас 53.180.224 /тавин гурван сая нэг зуун наян мянга хоёр зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 117.115.028 төгрөгийг õýðýãñýõã¿é áîëãîñóãàé.    

 

2.Èðãýíèé õóóëèéí 511 äүгээр ç¿éëèéí 511.3 çààñíûã áàðèìòëàí õàðèóöàã÷ “Д” ХХК-д õîëáîãдуулан 41.250.000 /дөчин нэгэн сая хоёр зуун тавин мянган/ òºãðºã ãàðãóóëàõûã õ¿ññýí íýõýìæëýã÷ З.Оийн íýõýìæëýëèéã á¿õýëä íü õýðýãñýõã¿é áîëãîñóãàé.    

 

3.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.7 äàõü õýñýãò çààñíààð óã íýõýìæëýã÷èéã òýìäýãòèéí õóðààìæ òºëºõººñ ÷ºëººëæ, ìºí õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1, Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1 äýõ õýñýãò çààñíààð õàðèóöàãч Оаас óëñûí тэмдэгтийн хураамжид 423.851 тºгрºгèéã ãàðãóóëæ óëñûí îðëîãî áîëãîñóãàé.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                             ×.ÄÀÂÀÀѯÐÝÍ

 

              د¯Ã×ÈÄ                              И.АМАРТӨГС

 

                                                                                     Т.ЗОЛЗАЯА