| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00510/И |
| Дугаар | 131/ШШ2024/00521 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 131/ШШ2024/00521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 онд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд Уулын 1 дүгээр багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1270 болон 1271 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаартай тогтоол, Тагнуулын Ерөнхий газар, Тусгай архивын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08/3732 дугаартай лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч Ж.*******ын ХААТР-1 маягт, гэрч *******ын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Ж.*******ын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 3 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Ж.******* нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 3 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь илгээлтийн эзэн Ж.*******ыг 3 дугаар хэсэгт хоньчноор томилсон Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаартай тушаал, малчдын өр төлбөрийг шийдвэрлэх тухай Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаартай тогтоол, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн *******ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч Ж.*******т 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 103 дугаар бүртгэлд: овог, нэр-******* овогт *******, ажилладаг байгууллага-Дөл нэгдэл, цех, тасаг- мал аж ахуй, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1985 он, оршдог сум-Жинст сум гэж тэмдэглэжээ.
5. Ж.*******ыг илгээлтийн эздийг малчнаар томилох тухай Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаартай тушаал, малчдын өр төлбөрийг шийдвэрлэх тухай Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаартай тогтоолыг тус тус архиваас нотлох баримтаар ирүүлснээс үзвэл Ж.******* нь тус газарт нь малчин байсан бөгөөд хүн амын регистрийн картын маягтын 103 дугаар бүртгэлд Ж.*******ыг хоньчноор ажилладаг тухай тэмдэглэсэн байх тул түүний ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
6. Иймд хүсэлт гаргагч Ж.*******ыг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 3 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн 3 дугаар хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА