| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00106/И |
| Дугаар | 147/ШШ2024/00149 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 147/ШШ2024/00149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...-ийн,
Нэхэмжлэлийн шаардлага: ...-тэй (талийгаач) хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Д нь Б.Х-эй (талийгаач) хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1975 онд Б.Х-тэй хамт амьдарч 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. 19... оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Х.Э, 19... оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Х.Э, 19... оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Х.Э, Х.Э (2 ихэр), 19... оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү Х.О, 19... оны 04 дүгээр сарын 13-ны өдөр охин Х.Ү, 19... оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү Х.О нарыг төрүүлсэн. Хүүхдүүд бүгдээрээ аав Х-р овоглосон. Бид хоёр олон жил хамтран амьдарч гэрлэлтээ батлуулж байсан боловч Улсын бүртгэлийн газраас лавлагаа гарахгүй байгаа. Гэр бүлийн хүн маань 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан тул цаашид тэтгэврийг нь өвлөх болсон учраас хамтын амьдралтай байснаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг Б.Х (талийгаач)-тэй 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 19.. оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Х.Э, 19.. оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Х.Э, 19.. оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Х.Э, Х.Э (2 ихэр), 19... оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.О, 19... оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Х.Ү, 19... оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү О нарын төрсний гэрчилгээнүүд, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбарууд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 36 тоот албан бичиг, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаар архивын лавлагаа, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, өрхийн гишүүдийн бүртгэл, ... дугаартай Б.Х-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нас барсны гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Б.Э, Д.Х нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Д нь Б.Х (талийгаач)-тэй 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Б овогт Г-ын Д нь 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Т овогт Б-ийн Х (талийгаач)-тэй хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн “... Бид 1975 оноос 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамт амьдарсан” гэх тайлбар, тэдний дундаас төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний болон төрсний бүртгэлийн лавлагаанууд, эцэг Т овогт Б-ийн Х (талийгаач), эх Б овогт Г-ын Д гэх бичилт бүхий 19... оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Х.Э, 19... оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Х.Э, 19... оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Х.Э, Х.Э (2 ихэр), 19... оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү Х.Очирмөнх,*******, 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү О нарын төрсний гэрчилгээнүүд, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 36 тоот албан бичиг, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаар архивын лавлагаа, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, өрхийн гишүүдийн бүртгэл, ... дугаартай Б.Х-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нас барсны гэрчилгээний хуулбар,
4. Гэрч Б.Э-ийн шүүхэд өгсөн: “... Х нь миний төрсөн ах юм. Бид эцэг эхээсээ зургуулаа, 4 хүү, 2 охинтой айл. Х нь миний хамгийн том ах. Б.Х, Г.Д эгч хоёр нь 1977 оноос эхлэн хамтран амьдарсан. Долоон хүүхэд төрүүлж өсгөсөн. Ах маань 2024 оны 01 дүгээр сард өвчний улмаас нас барсан. Бүх хүүхдүүд нь ааваараа овогтой. Яагаад гэрлэлтээ батлуулж байгаагүйг мэдэхгүй байна. Ах Б.Х, бэр эгч Г.Д нар нь 1977 оноос 2024 оны 01 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсныг сайн мэднэ. Миний ах, эгч хоёр эв найртай, үр хүүхдүүд өнөр өтгөн, сайхан гэр бүл байсан” гэх мэдүүлэг,
5. Гэрч Д.Х-ын шүүхэд өгсөн: “... Х, Г.Д нар нь 1977 онд гэр бүл болсон. Би багаасаа нэг довон дээр эрхэлж тоглож өссөн болохоор сайн мэднэ. Энэ хоёр 50 гаруй жил хамт амьдарсан. Эднийх 7 хүүхэдтэй айл, ихэр хүүхэд ч бий. Х нь 2024 он гараад 01 сард бие нь өвдөөд өөд болсон” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Г.Д нь Б.Х (талийгаач)-тэй 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Г-ын Д нь 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Т овогт Б-ийн Х (талийгаач)-тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА