Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 53

 

       Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                        Хэргийн индекс:114/2016/0057/З/

             Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 15 дугаар байрны ******* тоотод оршин суудаг *******ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн  Засаг дарга А.*******од холбогдох  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн  Б/36 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Б.******* намайг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү мөнгө  гаргуулах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг дарга А.******* Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчний дэгдэлт эрс нэмэгдэж, өвчний идэвхижилийг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүүхдийн амь насыг эрсдүүлэхгүй байх талаар үүрэг өгсөн боловч нэмж 5 хүүхдийн амь нас эрсдсэн. Энэ нь эрүүл мэндийн салбарын удирдлагын чиг үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн, үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэж үзэж ажлаас халсан юм.

            Энэхүү ажлаас халсан шийдвэр нь үндэслэлгүй, төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн, хуульлд нийцээгүй шийдвэр тул хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн  Б/36 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Б.******* намайг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд  эгүүлэн  томилуулж,  ажилгүй  байсан  хугацааны  цалингийн  зөрүү  мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй  гэжээ.

                                                                                                                                                                                          

ҮНДЭСЛЭХ  нь:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”  гэж  зааснаар   нэхэмжлэгч Б.******* нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “ ...нэхэмжлэлээсээ татгалзах...” гэж заасан  эрхийн дагуу  шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

            Иймд нэхэмжлэгчийн  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамжийн үр дагаварыг тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

                             

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.*******од  холбогдуулан гаргасан  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн  Б/36 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Б.******* намайг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа  бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар нэхэмжлэгч нь энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                       

 

 

                               ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНЧИМЭГ