Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/01437

 

 

 

 

 

 

 

 

  2024        04          03                                                   182/ШШ2024/01437    

 

 

                               ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

×èíãýëòýé ä¿¿ðãèéí Èðãýíèé õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ ×.Äàâààñ¿ðýí äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Нэхэмжлэгч: Ө.Бийн íýõýìæëýëòýé

 

Хариуцагч: “Э” ХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай èðãýíèé õýðãèéã õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгч Ө.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, О.Б,

Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.А íàð îðîëöîв.

                                                                          

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

 

1.Íýõýìæëýã÷ Ө.Б нь хариуцагч “Э” ХК холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэхийг хүссэн íýõýìæëýëèéí øààðäëàãàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Ө.Б нь “Э” ХК-д тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тушаалыг танилцуулсан болно. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно Монгол улсын Засгийн газрын дугаар тогтоолоор “Э” ХК-д Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Гыг томилсон болно. Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн тоот тушаалын үндэслэх хэсэгт “...Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Э” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгийг тус тус үндэслэн “Түлшний няравын үйлдсэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Автоцистернийн түлшийг шавхсан тухай акт”-д хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчлийг мэдэгдээгүй, нуун дарагдуулж эрхэлсэн ажилдаа хариуцлаггүй хандсан болох нь Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын  дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул Захиргааны хэлтсийн нягтлан бодогч Ө.Бийг үүрэгт ажилаас нь чөлөөлж, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг, дуусгавар болгосугай” гэжээ. Миний бие эрхэлсэн ажил үүрэгтэй хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, сахилгын зөрчил гаргаагүй болно. Мөн нөгөө талаар Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчип гаргаагүй болно. Сахилгын зөрчил гаргаагүй байтал сахилгын зөрчил гаргасан мэтээр намайг ажлаас халсанд гомдолтой байна. Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэл хамаарах тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүрт тавьж, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Иймд миний бие 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Э” ХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл хүргүүлж 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан. Хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй тул хуульд заасан хугацаанд талууд аль нэг нь хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсгийг үндэслэн Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр хуралдсан. Хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 09 сарын 18-ны өдөр ирүүлсэн. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон байна. Тиймээс урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Õàðèóöàã÷ ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:

2.1. “Э” ХК-ийн салбарт байрлах улсын дугаартай автоцистерний машины түлшийг шавхсан тухай 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Түлш шавхсан акт үйлдсэн байдаг. Тус актад “...3.329 литр түлш зарцуулсан, автоцистерний түлшний үлдэгдлийг шавхаж, бүртгэлтэй тулгасан. Үлдэгдэл зөрүү үүсээгүй, холбогдох тоолуурын заалт, түлшний зургийг хавсаргав” гэж тусгасан байсан. Гэтэл бодит нөхцөл байдал дээр 2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөөний ээлж солигдох үеэр техникүүдэд 2.426 литр түлш олгоод автоцистерний үлдэгдэл дууссан байхад автоцистернээс 3.329 литр түлш зарцуулсан гэж автоцистерний машины түлшийг шавхсан тухай акт, бараа материалын тооллогын хуудас зэргийг үйлдсэн байсан.

Өөрөөр хэлбэл автоцистернийн байх ёстой хэмжээнээс 903 литр түлш дутсан байхад дутаагүй мэтээр акт үйлдсэнийг “Э” ХК-ийн салбар /уурхай/-т мөрдөгдөж буй Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид түлш олгох журам, “Бараа материал хүлээн авах, хадгалах олгох журам” болон Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу зохих хяналтыг тавьж ажиллаагүй байна гэж “Э” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас хийсэн хяналт шалгалтаар тогтоож, дугаартай дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Ө.Б нь “Э” ХК-ийн Салбарын Захиргааны хэлтсийн Нягтлан бодогчийн батлагдсан ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын хүрээнд “баримт бүрдүүлэлт, шаардах хуудас зэргийг баталгаажуулж, төлбөрийг хийх”, хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой гүйлгээг тухай бүрд хяналт тавьж, мэдээ тайланд тусгуулах”, 3 дугаар зорилтын хүрээнд “зардлыг зөв зохистой зарцуулах, зарлагын гүйцэтгэлд хяналт тавих, үргүй зардлыг багасгах”, “баримтуудыг хянан шалгаж, санхүүгийн ажил үйлчилгээг баримтжуулах” чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзсэн болно. Үүнээс гадна, “Э” ХК-ийн салбар /уурхай/-т мөрдөгдөж буй Салбарын захирлын дугаар тушаалаар батлагдсан Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид түлш олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1 “Түлшний нярав тавдугаар хавсралт “Техникт түлш олгох маягт”-ын дагуу тухай ээлжийн тооцоог бодож баталгаажуулна”, 6.2-т “Түлшний нярав түлш олгосон бүртгэлийг санхүүгийн системд оруулсны дараа баримтуудыг нягтлан бодогчид хүлээлгэн өгнө”, 6.3-т Нягтлан бодогч түлшний няраваас баримтуудыг хүлээн авч дөрөвдүгээр хавсралтын түлш олгосон бүртгэл, үлдэгдлийн тооцоог хянаж гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн Бараа материал хүлээн авах, хадгалах олгох журмын 8 дугаар зүйлийн 8.8-д хариуцсан нярав нь тухайн ээлжид олгосон түлш, шатахууны үлдэгдэл, тоолуурын заалтыг фото зургаар баримтжуулан хариуцсан нягтлан бодогчоор хянуулна”, 8.9-д “Хариуцсан нягтлан бодогч нь тухайн ээлжид олгосон түлшний анхан шатны баримтын бүрдлийг хянаж, холбогдох зардлын хуваарилалтыг хийнэ”, 9.1-д “Нягтлан бодогч нь Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэл хийх, хяналт тавьж ажиллана” гэж заасан зохицуулалтыг тус тус зөрчсөн. Монгол Улсын Засгийн газраас “Э” ХК-д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоож, Засгийн газар өөрийн шууд хяналтад авч, “Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрх”-ийг Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/, Монгол Улсын Засгийн газрын дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлэхийг Ж.Гд даалгасан бөгөөд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч хууль тогтоомжоор олгогдсон “шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилох, чөлөөлөх”, ”...хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллах” эрхийн хүрээнд тушаалыг гаргасан болно. Энэ хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” дугаар тушаал, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай” дүгээр тушаалыг тус тус баталж, хэрэгжүүлж ажиллахыг нийт ажилтан, албан хаагчдад үүрэг болгосон. Тодруулбал, Онцгой дэглэмийн хугацаанд компанинд мөрдөгдөж буй дүрэм, журам, сахилга хариуцлагыг сайжруулах арга хэмжээг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөс авч хэрэгжүүлэхийг нийт ажилчдэд үүрэг болгосон байхад ажлын байрны тодорхойлолт, “Э” ХК-ийн үндсэн үйлдвэрлэлтэй шууд холбогдох зөрчлийг буюу Засгийн газрын дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг зөрчлийг гаргасан. Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...үйлдвэрлэл аюулгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан” зохицуулалтын дагуу гаргасан зөрчилд нь хариуцлага хүлээлгэсэн. Иймд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн дугаартай тушаал хууль зүйн үндэслэл бүхий байх тул Ө.Бийн “Э” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, дугаартай Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дугаартай “Э” хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн тушаал, гэрээ, дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Ажлын байрны тодорхойлолт,    

хариуцагчаас “Э хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дугаартай гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хариу тайлбар, дугаартай Монгол улсын засгийн газрын тогтоол, Монгол улсын их хурлын  дугаартай тогтоол, “Э” хувьцаат компанийн дүрэм, “Э” хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн дугаартай “Ө.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал, “Э хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн дугаартай “Ө.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, “Э” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын  дугаартай “Ө.Бийг ажилд томилох тухай” тушаал, “Э” хувьцаат компани Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбар дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай” албан бичиг, Ажилтны сахилгын ноцтой зөрчлийн хуудас, Ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, “Э” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын дугаартай “Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” тушаал, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Дотоод хяналт Эрсдэлийн удирдлагын газар дүгнэлт, техникт түлш олгох маягт, Автоцистернийн түлшний зөрүү үүссэн акт, фото зураг, Т.Оы тайлбар, Дотоод хяналтын хэлтэст гаргасан Ө.Бийн тайлбар, Х.Б, У.М, Д.Ц нарын тайлбар, Автоцистерний түлшийг шавхсан тухай акт, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Техникт түлш олгох тухай маягт, Бараа материалын тооллогын хуудас, Бараа материалын тооллогын тайлан, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Түлш хүлээлцсэн акт, “Э” ХК-ийн салбарын 2023 оны хагас жилийн бараа материалын тооллого хийх ажлын төлөвлөгөө, Э хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн дугаартай “Компанийн 2023 оны хагас жилийн хөрөнгийн тооллого хийх тухай” тушаал, “Э” хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн дугаартай “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хуриуцлагыг чанатгах тухай” тушаал, Монгол улсын засгийн газрын дугаартай “Э” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай, “Э” ХК-ийн салбарын 2023 оны хагас жилийн тооллогын тайлан, “Э” хувьцаат компани Өмнөгоь аймгийн Цогтцэций сум дахь салбар дугаартай албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Түлш хүлээлцсэн акт, ШТМ-ын зарлагын падаан, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Түлш хүлээлцсэн акт, Шунхлай петролиум дугаартай албан бичиг, ажлын байрны тодорхойлолт, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Түлш хүлээлцсэн акт, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны Автоцистернийн түлшний акт, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Түлшний шингэний тоолуурыг шалгасан акт, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Автоцистернээс түгээлт хийх үед үүссэн шатахууны дутагдлыг шийдвэрлэх акт, хөдөлмөрийн дотоод журам, Нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн тайлан мэдээ хүлээн авах, тайлагнах журам, салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид түлш олгох журам, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, Түлшний операторын тодорхойлолт, Автосамосвалын операторын тодорхойлолт, бараа материал хүлээн авах хадгалах, олгох журам, Бараа материалын тооллогын тайлан, Дизель түлшний илүүдэл, дутагдлын талаар, “Э” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын дугаартай “Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” тушаал, “Э” хувьцаат компаний засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн дугаартай “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай” тушаал, Түлш, шатахуун хүлээн авах, олгох журам зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

¯ÍÄÝÑËÝÕ нь:

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Ө.Б нь “Э” ХК-д холбогдуулан Захиргааны хэлтсийн нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.Õàðèóöàã÷ нь 903 литр түлш дутсан байхад дутаагүй мэтээр акт үйлдсэнийг “Э” ХК-ийн салбар /уурхай/-т мөрдөгдөж буй Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид түлш олгох журам, “Бараа материал хүлээн авах, хадгалах олгох журам” болон Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу зохих хяналтыг тавьж ажиллаагүй байна гэж “Э” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас хийсэн хяналт шалгалтаар тогтоож, дугаартай дүгнэлт гарсан Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын тоот тогтоолоор авч хэрэгжүүлэхийг даалгасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй бөгөөд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагаг таслан зогсоох, албан тушаалтанд хариуцлага тооцох эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Ө.Б нь “Э” ХК-д 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Түлшний нярав, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс Захиргааны хэлтсийн нягтлан бодогчийн газарт албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ.

 

6.“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 6, Улсын Их хурлын дугаар тогтоолын 1, Засгийн газрын дугаар тогтоолын 3.2, “Э” ХК-ийн дүрмийн 3.4.2.10, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн дугаар тушаалын 2, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн дугаар тушаалын 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Түлшний няравын үйлдсэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Автоцистернийн түлшийг шавхсан тухай акт”-д хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчлийг мэдэгдээгүй, нуун дарагдуулж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан Захиргааны хэлтсийн нягтлан бодогч Ө.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс тасалбар болгон дуусгавар болгожээ. /1 дүгээр хх-ийн 11/

 

Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “...Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосугай...” гэж заажээ.

 

Засгийн газрын дугаар тогтоолоор “Э” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажилллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Гыг томилж, “...компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг...” Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгажээ.

 

“Э” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” дугаар тушаал, “Э” хувьцаат компанийн засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай “Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулж, сахилга, хариуцлагыг чангатгах тухай” тушаалаар сахилга хариуцлагыг сайжруулж, ажиллахыг нийт ажилтан, албан хаагчидад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

 

Засгийн газрын  тогтоолоор бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрхийн хүрээнд үйлдвэрлэл аюулгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага хүлээлгэж ажиллахыг заасан. 

 

Хариуцагч тал Ө.Б нь “Э” ХК-ийн Салбарын Захиргааны хэлтсийн Нягтлан бодогчийн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу “баримт бүрдүүлэлт, шаардах хуудас зэргийг баталгаажуулж, төлбөрийг хийх”, хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой гүйлгээг тухай бүрд хяналт тавьж, мэдээ тайланд тусгуулах, зардлыг зөв зохистой зарцуулах, зарлагын гүйцэтгэлд хяналт тавих, үргүй зардлыг багасгах, “баримтуудыг хянан шалгаж, санхүүгийн ажил үйлчилгээг баримтжуулах” чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн. Салбарын үндсэн болон туслах техник, тоног төхөөрөмжид түлш олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1 “Түлшний нярав тавдугаар хавсралт “Техникт түлш олгох маягт”-ын дагуу тухайн ээлжийн тооцоог бодож баталгаажуулна”, 6.2-т “Түлшний нярав түлш олгосон бүртгэлийг санхүүгийн системд оруулны дараа баримтуудыг нягтлан бодогчид хүлээлгэн өгнө”, 6.3-т Нягтлан бодогч түлшний няраваас баримтуудыг хүлээн авч дөрөвдүгээр хавсралтын түлш олгосон бүртгэл, үлдэгдлийн тооцоог хянаж гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн Бараа материал хүлээн авах, хадгалах олгох журмын 8 дугаар зүйлийн 8.8-д хариуцсан нярав нь тухайн ээлжид олгосон түлш, шатахууны үлдэгдэл, тоолуурын заалтыг фото зургаар баримтжуулан хариуцсан нягтлан бодогчоор хянуулна", 8.9-д “Хариуцсан нягтлан бодогч нь тухайн ээлжид олгосон түлшний анхан шатны баримтын бүрдлийг хянаж, холбогдох зардлын хуваарилалтыг хийнэ”, 9.1-д “Нягтлан бодогч нь Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүртгэл хийх, хяналт тавьж ажиллана” гэж заасан зохицуулалтыг тус тус зөрчсөн үйлдэл нь тушаалын үндэслэл бөгөөд энэ нь тоот тогтоолын 3.2-д заасан шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөх эрхийн хүрээнд ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл, мөн ажилтны болон ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуульд тухайлан зохицуулсан.

 

Харин талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар зохицуулагдсан харилцаа байх ба уг хуулийг үндэслэн бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын тоот тогтоолд заасан эрхийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тус хуульд нийцсэн байна.

 

Тодруулбал Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “...шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр..., тусад нь онцгой дэглэм тогтоож...” харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосон, энэ тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан тушаал гэж үзэхээр байна.

 

Түлш түгээлтийн автоцистернийн тоолуурын ажиллагаа туршилтаар хэвийн гэдэг нь тогтоогдсон тул 3480 л түлш дутсан асуудал, түлш дутах асуудлыг цаашид гаргахгүйгээр таслан зогсоох зорилгоор түлш дутсан тохиолдлууд гарах үед ээлжинд ажиллаж байсан түлшний нярав, нягтлан бодогч Ө.Б нарыг хууль хяналтын байгууллагад шалгуулах, ажлаас халах зөвлөмж дүгнэлтийг гаргасан болох “Э” ХХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын  дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 67-72 тал/

 

Дээрх байдлаас үзвэл 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Монгол улсын Засгийн газрын дугаар тогтоолыг үндэслэн онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхийнхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг заалтыг хэрэглэхгүйгээр ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон “Э” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн дугаартай тушаалыг буруутгах үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

 

Иймээс “Э” ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай Ө.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

7.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон       

                                                                                  

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Засгийн газарт эрх олгох тухай /1991.01.04-ний өдрийн/ хуулийн 1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан “Э” ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай Ө.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.5-ä çààñíààð íýõýìæëýã÷ íü óëñûí òýìäýãòèéí õóðààìæààñ ÷ºëººëºãääºã áîëîõûã äóðäàæ, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 273.333 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас 273.333 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоñóãàé.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, د¯Ã×                                       ×.ÄÀÂÀÀѯÐÝÍ