Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/078

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж 

нарийн бичгийн дарга Ц.С

улсын яллагч Х.Ө

шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санырау овогт Х-гийн Ж, Б овогт Х-гийн А нарт холбогдох 1713000000024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1979 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын ***дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Х-гийн А РД:Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б арыххул овогт Х-гийн Ж РД:Б

Шүүгдэгч Анарт холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Анар нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн үед Ө сумын 12 дугаар нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талд тус сумын 13 дугаар багийн иргэн Аыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж. А нар нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи уусангүй гэх шалтгаанаар” иргэн Б-г санаатайгаар бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч Аийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Шүүгдэгч Х.Агийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

- Гэрч А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

- Гэрч А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

- Гэрч А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

- Гэрч Е-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 291 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

  Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хор уршгийн хэмжээг тогтоох боломжгүй ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрүүл маргааны улмаас бусдыг эхэлж цохиж байгаа хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.4 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Х.А нь “толгой дээр нь архи асгаж, бөгсөн хэсгийнх нь зургийг нь дарна” гэсэн үйлдэлийг хохирогчийг тохуурхан доромжилсон үйлдэлд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Анарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн ажил эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Ань 1 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй ба шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий плаш дискийг албан хэрэгцээнд нь ашиглуулах зорилгоор Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт өгөх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй учир тэдний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Санырау овогт Х.Ж, Б овогт Х.А нарыг “Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж, А нарыг тус бүр 500 “таван зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж, А нарт оногдуулсан торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж, А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж, А-гийн цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож, эдлэх ялаас нь хассугай.

6. Шүүгдэгч Ж,А нь цагдан хоригдоогүй, Анар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугар зүйлийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан плаш дискийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт шилжүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг тус тус буцаан олгосугай. 

8. Шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг  тус тус хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ