| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00187/И |
| Дугаар | 147/ШШ2024/00179 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 147/ШШ2024/00179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлт ирүүлсэн.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ... ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ... ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 63 тоот зөвлөгөөний тогтоолын хуулбар (Л.Б-г үйлчлэгчээр түр томилсон бичилт бүхий),
Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын 1988 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 тоот зөвлөгөөний тогтоолын хуулбар (Л.Б-г ажилд томилсон бичилт бүхий),
Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 32 тоот зөвлөгөөний тогтоолын хуулбар (Л.Б-г үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн бичилт бүхий), гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Я.Т, Б.Ц нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Б нь 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл .... ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Г овогт Л-ийн Б нь 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ... ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 63 тоот зөвлөгөөний тогтоолын хуулбар (Л.Б-г үйлчлэгчээр түр томилсон бичилт бүхий),
Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын 1988 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 тоот зөвлөгөөний тогтоолын хуулбар (Л.Б-гээр түр томилсон бичилт бүхий),
Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 32 тоот зөвлөгөөний тогтоолын хуулбар (Л.Б-г ажлаас чөлөөлсөн бичилт бүхий),
Гэрч Б.Ц-ын шүүхэд өгсөн: “... Л-ийн Б нь 1987 оноос эхлэн ... ажиллаж байсан. Б нь 3 жил гаруй хугацаагаар 1989 онуудад ажиллаж байсан. Би .... 1976-1995 онуудад ... зэрэг ажлуудыг хийж байгаад 1995 онд гавъяаныхаа амралтад гарсан. 1987-1989 онуудад Л.Б-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
Гэрч Я.Т-ын шүүхэд өгсөн: “...Л.Б нь 1987-1989 онуудад ... ажиллаж байсан. Л.Б нь ах, эгч, дүү нарынхаа хамт Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн хашаанд гэр бүлээрээ амьдардаг байсан. Би 1984-1991 онуудад Сүхбаатар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд соёл аж байдлын хэлтсийн зааварлагч, зохион зааварлах хэлтсийн зааварлагч, орлогч дарга зэрэг ажлуудыг хийдэг байсан. Л.Б-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд Г овогт Л-ийн Б нь 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ... ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Г овогт Л-ийн Б-ийн 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ... ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА