Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/02489

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 03

182/ШШ2024/02489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тӨРИЙН БАНК ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.б,

 

Хариуцагч: Л.Т нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 40,775,816.35 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , Ю.Хүрэлчулуун,

Хариуцагч ,

Хариуцагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь , нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 40,775,816.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 3ээлдэгч , нар нь Төрийн банк ХК-тай 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 102200624909 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан Бичил бизнесийн зээл зориулалтаар 25,000,000 төгрөгийг жилийн 22,80 хувийн, сарын 1,90 хувийн сүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Банк нь Зээлийн гэрээний дагуу зээлдэгч т Төрийн банк дахь 102200624909 тоот харилцах дансанд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч , нар нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102200624909 тоот барьцаат зээлийн гэрээний 3.2.1-д заасан эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж, утсаар холбогдож зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн. Зээлдэгч , нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 22,716,299.42 төгрөг, үндсэн хүү 16,290,422.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,769,094.17 төгрөг, нийт 40,775,816.35 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна. Иймд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102200624909 тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22,716,299.42 төгрөг, үндсэн хүү 16,290,422.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 1,769,094.17 төгрөг, нийт 40,775,816.35 төгрөгийг зээлдэгч , нараас нэхэмжилсэн.

Шүүхэд материалаа өгөх хүртлээ зээлийн хүүг зогсоосон байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 2024.03.16-ны өдөр 500,000 төгрөг, 2024.04.04-ний өдөр 205,165.80 төгрөг, 2024.04.17-ны өдөр 140,000 төгрөг, 2024.05.01-ний өдөр 300,000 төгрөг, нийт 1,145,165.80 төгрөг төлсөн байсан. Энэхүү үнийн дүнг хасаад 39,630,650 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. 1,145,165.80 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. миний бие 2020.02.06-ны өдөр Төрийн банкнаас 25,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Энэ мөнгийг тухайн үед миний хадам ээж Адъяа авсан. Манай хадам ээж Адъяа зах дээр гутал заръя. Амьдралыг чинь гайгүй болгоод өгье гээд банкнаас зээл авахуулсан. Тэгээд 2 удаа гарын үсэг зуруулсан. Намайг гарын үсгээ л зураад өгчих гэсэн. Тэгээд Ардын эрхийн ойролцоо байдаг банкнаас мөнгө авсан. Тэгээд цагаан сарын дараа гутлаа заръя гэхэд мөнгөгүй болчихсон байсан. Манай хадам ээж би өөрөө төлнө. Та хоёр ажлаа хийж бай гэсэн. Тэгээд жилийн дараа эхнэрээсээ салсан. Түүний дараа банкнаас над руу нэг удаа яриад 47,000,000 төгрөг болсон байна гэсэн. Энэ талаар хадам ээжид хэлэхэд ойлгохгүй байсан. Зээлээ төлнө. Одоогоор мөнгө байхгүй байна гэсэн. Би зээлийн эргэн төлөлтөд 1,145,165 төгрөг төлсөн гэв.

 

3. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний хүү ийн хадам ээж Адъяа намайг батлан даалт хийгээд өгөөч гэж гуйсан. Төлөлт дээр санаа зоволтгүй, би өөрөө зохицуулна гэж зээл авахуулсан. Адъяад итгэж гарын үсэг зурсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ маш их хохиролтой байна. Адъяа руу очиж хэлэхэд би зохицуулна гэдэг байсан. Би Батдэлгэр, бэр Цахиурмаа, түүний ээж Адъяа нарын шахалтаар гарын үсэг зурсан. Надад ямар ч мэдээ байхгүй. Би тухайн үедээ хамтран зээлдэгчээр орж байгаагаа мэдсэн. Адъяа бүх мөнгийг нь захиран зарцуулна. Хүү, бэр хоёроор зах дээр гутал заруулна гэж хэлсэн гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/,

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 46/,

3.3. Итгэмжлэл /хх 3, 8, 47/,

3.4. Хүү тооцооллын хүснэгт /хх 9-10/,

3.5. 2020.02.06-ны өдрийн 102200624909 дугаар Зээлийн гэрээ /хх 11-13/,

3.6. 2020.02.06-ны өдрийн 102200624909 дугаар Барьцааны гэрээ /хх 14-15/

3.7. Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх 17-19/.

 

4. Хариуцагч нараас шүүхэд нотлох баримтаар хариу тайлбар гаргасан болно.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1 Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч , нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 102200624909 дугаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээл 22,716,299.42 төгрөг, үндсэн хүү 16,290,422.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,769,094.17 төгрөг, нийт 40,775,816.35 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нар нь 1,145,165.80 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээнд багасгаж, 39,630,650 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тодорхойлж байна.

 

1.2. Хариуцагч нар нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 102200624909 дугаар Зээлийн гэрээг байгуулсан боловч тус зээлийг Адъяа авахуулсан, зээлээр олгосон мөнгийг Адъяа зарцуулсан гэж тайлбарлаж байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК, хариуцагч , нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 102200624909 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч , нар 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдаж, 36 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаар зээлийн эргэн төлөлтийн хуваариар харилцан тохиролцсон байна. /хх 11-13, 17-19/

 

2.2. Мөн талууд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 102200624909 дугаар Барьцааны гэрээг байгуулж тус гэрээгээр 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 102200624909 дугаар Зээлийн гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч нарын бараа материал буюу 1400 ширхэг гутал, монгол гэрийг барьцаалсан байна. /хх 14-15/

 

Нэхэмжлэгчээс дээрх барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

3. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 102200624909 дугаартай Зээлийн гэрээгээр Төрийн банк ХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, , нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

4. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 25,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Төрийн банк ХХК-иас хариуцагч ийн 102200624909 тоот зээлийн дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

 

Дээрх зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь гэрээнд заасан зээлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн учир зээлдэгч , нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

5. Зээлдэгч болох хариуцагч , нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 2,283,700.53 төгрөг, зээлийн хүүд 5,108,727.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 510,388.63 төгрөг, нийт 7,902,817 төгрөгийг төлсөн болох нь хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 2024.03.16-ны өдөр 500,000 төгрөг, 2024.04.04-ний өдөр 205,165.80 төгрөг, 2024.04.17-ны өдөр 140,000 төгрөг, 2024.05.01-ний өдөр 300,000 төгрөг, нийт 1,145,165.80 төгрөгийг төлсөн талаар талууд тайлбарласан.

 

6. Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин хариуцагч , нар мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид бүрэн буцаан төлөөгүйгээс маргаан үүсжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 3.2.1-т зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг зээлийн буцаан төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

 

Зээлийн гэрээний зээлдэгч тал нь , нар байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.

 

Мөн зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дууссан учир шүүх зээлийн гэрээг цуцлах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч , нараас 39,630,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361,879.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 356,103 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удир;лага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч , нараас 39,630,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,879.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 356,103 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА