| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00215/И |
| Дугаар | 136/ШШ2024/00184 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 136/ШШ2024/00184
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 136/ШШ2024/00184 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ........... аймаг, ............. сум, ..дүгээр баг, ............... гудамж ...... тоотод оршин суух, ............. овогт ...............,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: ................,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .......... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ........... нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Дорноговь аймгийн Ахуйн үйлчилгээнд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүртэл гуталчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаал байгаа боловч миний тушаал архивд шүүж үзэхэд албан бичиг байхгүйгээс болж ажилласан жилийг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаартай тодорхойлолтын хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 171 дугаартай цалингийн тодорхойлолтын хуулбар, Дорноговь аймаг Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар, гэрч ........... тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч ........... тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр ................. нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4. Хүсэлт гаргагч .............. нь Дорноговь аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гуталчнаар ажилласан байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагчийн 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүртэл гуталчнаар ажилласан зарим хугацааны баримт байхгүй болох нь Архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч ........... нь Дорноговь аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гуталчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл тэрээр Дорноговь аймгийн Ахуйн үйлчилгээнд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүртэл гуталчнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаартай тодорхойлолтын хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 171 дугаартай цалингийн тодорхойлолтын хуулбар, Дорноговь аймаг Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 134 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул ................. нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ................ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ............ овогт ............. Дорноговь аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ................ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ