| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00367/И |
| Дугаар | 155/ШШ2024/00576 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2024/00576
| 2024 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2024/00576 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/00367/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** С.Н*,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *** нь шүүхэд Хөвсгөл аймгийн Т сумын Ялалт нэгдэлд 1973 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал туслах ачигчаар, 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал арьс давслагчаар, Хөвсгөл аймгийн Барилга үйлдвэрлэлийн Мөрөн пүүсийн харъяа Барилга угсралтын 2 дугаар ангид 1991 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилчнаар, Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн компинатад 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал будаа буулгагачаар, 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал тарианы ажилчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага гаргасан ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *** Хөвсгөл аймгийн Т сумын Ялалт нэгдэлд 1973 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал туслах ажилчнаар, 1974 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тракторын ачигчаар, 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал арьс давслагчаар, 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ачигч буулгагчаар, Хөвсгөл аймгийн Б ангид 1991 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилчнаар, Хүнс хөдөө аж ахуйн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатад 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал будаа буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...*** нь 1975 онд цэргийн албанд татагдсан. Цэргийн алба хааж байх хугацаандаа зохих хууль дүрмийг зөрчсөний улмаас эрхээ хязгаарлуулж 1975 оноос 1985 оны хооронд цэргийн албыг хаасан байдаг. Өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажиллаж байсан хугацааны ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрийн огноо зөрүүтэй, цалин хөлсний баримт холбогдох байгууллагаас бүрэн олдоогүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон...гэв.
Хүсэлт гаргагч *** нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл БУ-ын Мөрөн пүүсээс 1991 оны 5 дугаар сарын 28-ны өдөр *** олгож, цээж зургийг наан, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 405349 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн түүвэр, Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 06 сарын 21-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11/282 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 22-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймаг Т сумын Ялалт нэгдлийн даргын 1974 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар Ажилчдыг ажлаас өөрчлөх ба ажилд томилох тухай, 1975 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар Зарим малчид, ажилчдыг ажлаас чөлөөлөх ба томилох тухай, Хөвсгөл аймгийн Т сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дүгээр Ажилд томилох тухай, Хөвсгөл аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн гурил тэжээлийн комбинатын захиргааны 1991 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дүгээр Ажилд томилох тухай, 1992 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 95 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар Ажилд томилох тухай, 1992 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 118 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Бүртгэлийн дугаар 232 Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 598 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр *** гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас хүсэлт гаргагчийн ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа, Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...*** нь 1975 онд цэргийн албанд татагдсан. Цэргийн алба хааж байх хугацаандаа зохих хууль дүрмийг зөрчсөний улмаас эрхээ хязгаарлуулж 1975 оноос 1985 оны хооронд цэргийн албыг хаасан байдаг. Өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажиллаж байсан хугацааны ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрийн огноо зөрүүтэй, цалин хөлсний баримт холбогдох байгууллагаас бүрэн олдоогүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөвсгөл БУ-ын Мөрөн пүүсээс 1991 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Санжаажавын Нямсүрэнд олгож, цээж зургийг наан, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 405349 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 22-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймаг Т сумын Ялалт нэгдлийн даргын 1974 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар: ...2.Тракторт ачигчаар... ***...1974 оны 4-р сарын 17-ний өдрөөс эхлэн томилсугай... гэсэн бичвэр бүхий Ажилчдыг ажлаас өөрчлөх ба ажилд томилох тухай,
1975 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаар: 1. Өөр ажилд шилжүүлэх болон өөр газарт шилжиж ажиллах, цэрэгт явах үндэслэлээр авто тээврийн ачигч буулгагч...***...1975 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс... ажлаас нь чөлөөлсүгэй... гэсэн бичвэр бүхий Зарим малчид, ажилчдыг ажлаас чөлөөлөх ба томилох тухай,
Хөвсгөл аймаг Т сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр: 1...***...нарыг 11-р сарын 26-наас эхлэн арьс давслагчаар...тус тус томилсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай,
Хөвсгөл аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн гурил тэжээлийн комбинатын захиргааны 1991 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дүгээр: 1...***...нарыг 6/9-наас түр ажилчнаар томилсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай,
Хөвсгөл аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 22-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн гурил тэжээлийн комбинатын захиргааны 1992 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 95 дугаар: 1...***...нарыг I/IX-нээс эхлэн тарианы ажилчингаар...тус тус түр томилон ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай,
Хөвсгөл аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн гурил тэжээлийн комбинатын захиргааны 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар: 1...*** 12/X-ноос...элеваторын үйлчлэгчээр хөдөлмөрийн гэрээгээр томилон ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай,
Хөвсгөл аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 22-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн гурил тэжээлийн комбинатын захиргааны 1992 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 118 дугаар: 1.Элеваторын цехийн тариа хүлээн авах түр ажилчин ***,...нарыг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс...эхлэн ажлаас чөлөөлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалууд,
Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн: Хөвсгөл аймгийн Т сумын Ялалт нэгдэлд малчин, туслах ачигчаар ажиллаж байсан *** овогтой *** 1973-1974 онд авч байсан 1973 он хадгаламжийн нэгж №15, 5 сар 40, 6 сар 40,92, 7 сар 111,36, 8 сар 188,20, 9 сар 319,20, 10 сар 24,75,
1974 он хадгаламжийн нэгж №16, 01 сар 20, 3 сар 15,26, 4 сар 71,80, 5 сар 93,74, 7 сар 49,20, 9 сар 313,60, 10 сар 286,17, 11 сар 217,96 гэх Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагч НД0303 гэсэн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн түүвэр,
Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 06 сарын 21-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/468 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...С**, ажилладаг байгууллага: Мөрөн пүүс II анги, ажилд орсон он: 1991, эрхэлдэг ажил: нормчин, оршдог сум, район: Мөрөн... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
...С***,...10. ажилладаг байгууллага:Мөрөн пүүс 11, эрхэлдэг ажил: II анги нормчин... гэсэн мэдээлэл бүхий ХААТР21(А) маягт,
Батлан хамгаалахын төв архив ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 23-ны өдөр гэсэн дардас дарагдсан: Овог нэр: С** **,...Хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан: 1972 оноос Хөвсгөл аймаг Т суманд ачигч, 1981 оноос Эрээнцав САА-н уурын зууханд сантехникч... гэх мэдээлэл бүхий Дорнод аймгаас 1982 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Бүртгэлийн дугаар 232 Т сумын Ялалт нэгдэл, Гурил тэжээлийн комбинат, Мөрөн пүүс, Барилга материалын үйлдвэр зэрэг хуулийн этгээдүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,
Гэрч ***н: ...*** Хөвсгөл аймгийн Т сумын Ялалт нэгдэлд 1973 оноос ачигч, грушик хийдэг, намайг ажиллаж байхад ажлаасаа гарсан, цэрэгт явсан байхаа... гэх мэдүүлэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан, нэхэмжлэлийн шаардлагатай тохирч байх тул мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Т сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан байдлыг давхар нотолж, хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Т сумын Ялалт нэгдэл, Хөвсгөл аймгийн Б анги, Хүнс хөдөө аж ахуйн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатад ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Иймд шүүх хүсэлт гаргагч ***ийн Хөвсгөл аймгийн Т сумын Ялалт нэгдэлд 1973 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал туслах ажилчнаар, 1974 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тракторын ачигчаар, 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал арьс давслагчаар, 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ачигч буулгагчаар, Хөвсгөл аймгийн Б ангид 1991 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилчнаар, Хүнс хөдөө аж ахуйн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатад 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал будаа буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11/282 дугаар: Тус аймгийн Т сумын Ялалт нэгдлийн даргын 1991 оны тушаал, Барилга угсралтын конторын даргын 1991 оны тушаалыг шүүж үзэхэд ***г ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, Барилга угсралтын 2 дугаар ангийн даргын тушаал манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэсэн,
Хүсэлт гаргагч *** нь 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 163 дугаар: С*** нь (Р***) нь 1990-2000 оныг дуусталх хугацаанд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болно. гэсэн,
Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байгаагүй болох нь Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр: ...Тус шүүхийн Иргэн-2014 програмаас шүүж үзэхэд Хотгойд С*** (РД:Р*** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байна. гэсэн бичвэр бүхий албан тоотуудаар,
Хугацаат цэргийн алба хаасан болох нь Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 05/248 дугаар: Са*** БХЯ-ны сайдын 1975.05.14-ний өдрийн н/155 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1975.05.19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 021 дүгээр ангид алба хааж байгаад Барилгын цэргийн шүүхийн 1976.03.02-ны өдрийн 58 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1976.03.02-ны өдөр цэргийн албанаас халагдсан.
БХЯ-ны сайдын 1978.06.08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1978.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хааж байгаад Барилгын цэргийн шүүхийн 1979.10.18-ны өдрийн 87 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1979.10.18-ны өдөр цэргийн албанаас халагдсан.
БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Дорнод аймгаас 1982.06.21-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж байгаад Ангийн захирагчийн 1985.02.27-ны өдрийн 143 дугаар тушаалаар Барилгын цэргийн прокурорын мэдэлд шилжүүлэн 1985.02.27-ны өдрөөр тасалбар болгон цэргийн цэргийн албанаас халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 598 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/468 дугаар албан бичгээр ирүүлсэн Хаягийн хуудас №7, Хөвсгөл аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 22-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн гурил тэжээлийн комбинатын захиргааны 1981 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 117 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 50/6-1987 дугаар албан тоот зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х*** Хөвсгөл аймгийн Т сумын Ялалт нэгдэлд 1973 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал туслах ажилчнаар, 1974 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал тракторын ачигчаар, 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал арьс давслагчаар, 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ачигч буулгагчаар, Хөвсгөл аймгийн Б ангид 1991 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилчнаар, Хүнс хөдөө аж ахуйн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн Гурил тэжээлийн комбинатад 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал будаа буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА