| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/04377/И |
| Дугаар | 181/ШШ2024/01338 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/01338
| 2024 4 02 | 181/ШШ2024/01338 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ч....тоотод байрлах, ТБ ХК /Регистрийн дугаар:5341469/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С. тоот хаягт оршин суух, Ш.Х.Б /Регистрийн дугаар:../,
Хариуцагч: .... хаягт оршин суух, У.Б.Б /Регистрийн дугаар:Д_.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 58.390.638 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б.н, хариуцагч Б.Ба., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Х.Б , Б.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 58.390.841 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Х.Б , Б.Б нар ТБ ны Баянмонгол тооцооны төвтэй 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 346900279070 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 346900279070 тоот барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гуамж 4 дүгээр байр, зоорийн давхар 209 тоот хаягт орших 14,3 м.кв талбайтай, Ү-2205056754 дугаартай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, автозасварын газрын тоног төхөөрөмж, Бараа материал барьцаалсан.
Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж зээл төлөхийг зээлдэгчийн гар утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулж, зээлдэгч өөрийн биеэр ирж 2 удаа гар өргөдөл бичиж зээлээ төлөх хугацаатай тайлбар авч байсан боловч үр дүнд хүрээгүй.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 41.448.568 төгрөг, үндсэн хүүтийн төлбөр 16.850.509 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 78.763 төгрөг, нотариатын зардал 12.800 төгрөг, нийт 58.390.638 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна.
Иймд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 346900279070 тоот зээлийн гэрээний үүрэгт Х.Б , Б.Б нараас 58.390.638 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
2.нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлдэгч нар 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар төлөлт хийж, одоо зээлийн үлдэгдэл 34.358.039 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгийг 4,5 сардаа хувааж төлүүлэхийг зөвшөөрч байна. Төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэв.
3.Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 50.000.000 төгрөгний зээл авсан нь үнэн. Зээлээс төлсөн. Одоо үлдэгдэл 34.360.000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 31-нд өдөр 17.180.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 17.180.000 төгрөгөөр хоёр хуваан төлж дуусгах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТБ ХК нь Х.Б , Б.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 58.390.638 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн төлж, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 34.358.039 төгрөг үлдсэн. Хариуцагч нар 34.360.000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 31-нд өдөр 17.180.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 17.180.000 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд талууд үнийн дүн, төлөх хугацаанд маргаан байхгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагыг нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч этгээдүүд болох П.Ганболд, Я.Уранчимэг нарт холбогдуулж гаргаагүй, түүнчлэн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг оролцуулаагүй, нэхэмжлэгч ийм хүсэлт гаргаагүй тул шүүх зээлийн гэрээний дагуу төлбөр гаргуулах шаардлагатай хамтатган шийдвэрлэх хууль зүйн боломжгүй. Иймд нэхэмжлэгч энэ шаардлагаа жич гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ТБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Б , Б.Б нарт холбогдох гэрээний үүрэгт 58.390.638 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах иргэний хэрэгт хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлээс хэсэгчлэн төлж, зээлийн үлдэгдэл 34.360.000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 17.180.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 17.180.000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 520.039 төгрөгийн тавин хувь болох 260.019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 260.019 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 260.019 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ