| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/02103/И |
| Дугаар | 181/ШШ2024/01614 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/01614
| 2024 04 18 | 181/ШШ2024/01614 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: ..... байрлах, К ХК /Регистрийн дугаар:2677377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоотод оршин суух,Б.Г /Регистрийн дугаар: ..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 7.087.192 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ньБ.Г д холбогдуулан гэрээний үүрэгт 7.087.192 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
ХариуцагчБ.Г тус банктай 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3032-2021/95 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Хариуцагч үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3032-2021/95-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр цалингийн орлого болон гэр ахуйн эд хогшлоо нэхэмжлэгчид барьцаалсан.
Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн 3032003546 тоот дансанд 12.000.000 төгрөгийн зээлийг олгосноор зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч өнгөрсөнд хугацаанд үндсэн зээлд 4.948.723 төгрөг, зээлийн хүүд 2.839.234 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 149.501 төгрөг төлсөн байна. Хариуцагч өнөөдрийн байдлаар гэртээ хүүхдээ асарч байгаа бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт үүсгэсэн зөрчлөө арилгахыг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрэхгүй байгаа болно.
ХариуцагчБ.Г аас үндсэн зээлийн үлдэгдэл 7.051.276 төгрөг, үндсэн хүүд 30.601 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.315 төгрөг, нийт 7.087.192 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г , хариуцагчБ.Г нар шүүхэд бичгээр ирүүлсэн гэрээндээ: Хариуцагч нэхэмжилсэн 7.087.192 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлөх төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХК ньБ.Г д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.087.192 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 7.087.192 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэйБ.Г д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 7.087.192 /долоон сая наян долоон мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198.546 /70.200+128.346/ төгрөгийн тавин хувь болох 99.273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 99.273 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 99.273 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ