| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01513/И |
| Дугаар | 181/ШШ2024/01617 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2024/01617
| 2024 04 18 | 181/ШШ2024/01617 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:С...................байр тоотод оршин суух, Ж.Э ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Б.А ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А ыг эрэн сурвалжлуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Б.А 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчимд 97.. УАУ улсын дугаартай Toyota prius 30 маркийн саарал өнгөтэй машиныг 2 өдөр түрээслэх аман гэрээгээр авч явсан бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг тус авто машиныг авч ирж өгөөгүй. Тус этгээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлагдаж байгаад 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байна. Одоогоор утас нь холбогдохгүй хаана оршин суугаа нь тодорхой бус тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Б.А нь өөрөө баригдсан байгаа тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хаяг тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ.
Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.А ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ж.Э татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тавин хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ