Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/01637

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 22

181/ШШ2024/01637

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:.......... байрлах, О ХХК /Регистрийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ оршин суух,Ц.Ц  /Регистрийн дугаар.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 633.556 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Аз.оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь Ц.Ц мд холбогдуулан гэрээний үүрэгт 633.556 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ:

О ХХК нь Ц. Цай 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16982 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 280.000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.15 хувийн хүүтэй 23510135 дугаартай зээлийг зээлдэгч нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь дансанд шилжүүлэн авсан.

Гэрээний хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дуусч 354 хоногийн хугацаа хэтэрч, идэвхтэй ашигласан 60 хоногийг нэмж нийт 414 хоногийн хугацаа хэтэрсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй. Иймээс үндсэн зээл 280.000 төгрөг, 414 хоногийн хугацаа хэтэрсэн хүү 507.276 төгрөгнөөс хүүнд төлсөн 153.720 төгрөгийг хасаж нийт хүү 353.556 төгрөг, нийт 633.556 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итг, хариуцагч Ц.Ц м нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нэхэмжилсэн 633.556 төгрөгнөөс 150.000 төгрөгийг 4 дүгээр сард төлсөн. Үлдэгдэл 483.556 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь Ц.Ц мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 633.556 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 633.556 төгрөгнөөс 150.000 төгрөгийг төлж, үлдэх 483.556 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр эвлэрчээ.

Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн үндэслэлээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ч шүүх тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Ц мд холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийг төлж, үлдэх 483.556 /дөрвөн зуун наян гурван мянга таван зуун тавин зургаан/ төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 19.657 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ