| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03115/И |
| Дугаар | 182/ШШ2024/02720 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2024/02720
2024 06 11 182/ШШ2024/02720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Сүхбаатарын гудамж, .....ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Олохнууд овогт .....эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч На ка ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Л эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. Тус байгууллагаас иргэн Г.Лхагвадорж нь 2022 оны 4 дугаар сарын 07-ны өдөр 3Г202204-531 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 4,400,000 төгрөгийн зээлийг Iphone-13 Promax загварын гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу бодож, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс батлагдсан хуваарийн дагуу зээлээ төлөх байсан боловч зээл авснаас хойш 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 271,150 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 280,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 290,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 275,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 236,800 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 280,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 276,000 төгрөгийн төлөлт хийж /Зээл эргэн төлөлтийн хуулгыг хавсаргав/ үүнээс хойш энэ оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хийлгүй нийт 491 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.
Зээлдэгчийн авсан зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг дүүргийн шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/07072 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор зээлдэгчийн хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/
2.2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/
2.3. Барьцаат зээлийн гэрээ/хх-5-6/
2.4 Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-7/
2.5 Зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл /хх-8/
2.6 Нэхэмжлэл /хх-10/
2.7 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183//ШЗ2024/07072 дугаар захирамж /хх-11/
2.8 Зээлдэгчийн хувийн хэрэг /хх-12-19/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШЗ2024/08963 дугаар захирамжаар Г.Лхагвадоржийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч На ка ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Л эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Г.Лхагвадорж нь На ка ББСБ ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах На ка ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
На ка ББСБ ХХК нь Г.Лхагвадоржийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Олохнууд овогт Ганхуягийн Лхагвадорж /РД:УК92021915/ нь Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр улирлын цэцэрлэг, 1 байр, 605 тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/07072 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд На ка ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Л эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч На ка ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч На ка ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Олохнууд овогт .....эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Л эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч На ка ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Л хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч...-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ