Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/02571

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/02571

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ХК /******* дүүргийн ******* дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19-т оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр гудамж, ******* ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт гийн /РД /-д холбогдох,

 

6,550,988.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Баянбуурал овогт Цэцэгээгийн нь *******тай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *******37/000*******8/2021 тоот цалингийн зээлийн гэрээ, *******37/000*******8/2021 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, БГ/*******37/000*******8/2021 тоот баталгааны гэрээ байгуулан, 11,000,000 төгрөгийг сарын 1,45%-н хүүтэй, 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн байрны засвар хийхэд ашиглах зориулалттай цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 6/2323 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар хугацаанаас нь өмнө цуцалж, Ц.д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгчийн *******37/000*******8/2021, *******37/000*******8/2021 тоот цалингийн зээлийн гэрээ, *******37/000*******8/2021 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, БГ/*******37/000*******8/2021 тоот баталгааны гэрээний 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 6,066,915.90 төгрөг, үндсэн хүү 420,325.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,747.15 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 16,000 төгрөг, нийт 6,550,988.73 төгрөг,

Талуудын хооронд байгуулсан *******37/000*******8/2021 тоот цалингийн зээлийн гэрээ, *******37/000*******8/2021 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, БГ/*******37/000*******8/2021 тоот баталгааны гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 6,550,988.73 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц. миний бие *******наас нэхэмжилсэн 6,550,988.73 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,050,988.73 төгрөгийг төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дээрх хуваарийн дагуу төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ц.д холбогдуулан 6,550,988.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХК-ийн 6,550,988.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,050,988.73 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ц. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн 6,550,988.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5,050,988.73 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,765.81 төгрөгийн 50 хувь болох 59,882.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 59,882.9 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Ц.гаас улсын тэмдэгтийн хураамжид 59,882.9 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ