| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03087/И |
| Дугаар | 184/ШШ2024/02573 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/02573
| 2*******4 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 184/ШШ2*******4/*******573 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ХХК /Баянгол дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* дугаар байрны ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт /РД /,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, эмэгтэй, овогт /РД / нарт холбогдох,
14, 864,299.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч , Н. нар нь манай компанитай 2*******2 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр 120613011100*******58 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, УАТ улсын дугаартай Toyota Prius /шаргал/ маркын автомашинаа барьцаалан *******,000,000 төгрөг зээлсэн.
Зээлдэгч , Н. нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх ёстой байсан боловч төлөөгүй бөгөөд зээл, хүүгээ төлөхийг манайх удаа дараа шаардахад "удахгүй төлнө гэсээр графикт төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч , Н. нар нь:
1.Үндсэн зээл *******,000,000 төгрөгөөс 2,844,*******4.94 төгрөг төлж, үлдэгдэл 12,*******5,845.06 төгрөг төлөөгүй,
2.2*******2 оны 11дүгээр сарын *******-оос 2*******4 оны 3 дугаар сарын 27-ыг хүртэл 511 хоногийн үндсэн хүү 6,453,299.66 төгрөг төлөхөөс 3,744,845.06 төгрөг төлж, үлдэгдэл 2,708,454.60 төгрөг төлөөгүй.
3.Гэрээний хугацаа дуусаагүй учир алданги тооцоогүй.
Иймд хариуцагч , Н. нараас хамтран нэхэмжлэх нь:
1.Үндсэн зээлийн үлдэгдэл 12,*******5,845.06 төгрөг, хүүний үлдэгдэл 2,708,454.60 төгрөг, нийт 14,864,299.66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Улсын тэмдэгтийн хураамжинд 232,272 төгрөгийг манай компани урьдчилан
төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байр ******* тоотод оршин суудаг /РД / регистрийн дугаартай. Навидолда овогт ******* ХХК-ийн нэхэмжилсэн 14,864,296.66 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 6 сарын дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Зохигч 2*******4 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж , нөгөө талаас хариуцагч Н. нар харилцан тохиролцож дараах гэрээг байгуулав.
1.******* ХХК нь хариуцагч М.ээс татгалзаж, хариуцагч Н.аас 14,864,299.66 төгрөгийг гаргуулахаар тохиролцож байна.
2.Хариуцагч Н. нь ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 14,864,299.66 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна.
2*******4 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөгийг тус тус төлнө.
Гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Н. гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М., Н. нарт холбогдуулан 14,864,299.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч М.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Н.ээс 14,864,299.66 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н. нь төлөхийг хүлээн зөвшөөрч,
2*******4 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Н. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч М.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Н.ээс 14,864,299.66 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н. нь төлөхийг хүлээн зөвшөөрч,
2*******4 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөг,
2*******4 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,477,383.3 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,272 төгрөгийн 50 хувь болох 116,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 116,136 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 10*******00900941 тоот данснаас, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 116,136 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ