| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03730/И |
| Дугаар | 184/ШШ2024/02603 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02603
| 2024 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 184/ШШ2024/02603 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК /Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь ******* ХХК-аас 2023 оны 02 дугаар сарын -ны өдөр 6952, 6962 тоот зээлийн гэрээг байгуулан, iphone-6 загварын гар утсыг 150,000 төгрөгөөр iphone-7 загварын гар утсыг 150,000 төгрөгөөр барьцаалан зээлийг өөрийн ХААН банкны ******* дансаар авсан. Барьцаанд авсан эд зүйлийг худалдан борлуулах боломжгүй бөгөөд эд зүйлээ авахгүй удаж байна.
Зээлдэгч нь зээл авах үедээ ******* дүүргийн дугаар хороо, байрны тоотод оршин сууж байсан ба уг хаягаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн хаяг дээр оршин суудаггүй гэж тус хорооны засаг дарга тодорхойлсон. Одоогоор ******* нь оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...миний бие 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болох *******ийг эрэн сурвалжлуулах тухай шүүх хуралд ирж амжихгүй тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь *******тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шйдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын -ны өдрийн 6952 дугаартай ХААН барьцаат зээлийн гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 6962 дугаартай ХААН барьцаат зээлийн гэрээ гэх баримтууд, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2024/05091 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгчийн 102/ШЗ2024/05091 дугаартай захирамжид ******* нь ******* дүүргийн дугаар хороо, 86А дугаар байрны тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь ******* дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн үндэслэлээр буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Түүнчлэн шүүхээс шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 184/ШЗ2024/09733 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраар дамжуулан ХУР системээс *******ий оршин суух хаягийн талаарх лавлагаа гаргуулахад ******* нь ******* дүүргийн 33 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, байрны тоотод оршин суудаг талаар тодорхойлолт ирүүлсний дагуу дээрх хаягаар *******ийг шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд ийм хүн байхгүй гэх ******* дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалт ирсэн болох нь тус тус тогтоогдож байх тул *******ий оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
/хх-ийн 4, 6, 7, 10-14 дүгээр тал/
Иймд *******ийг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан Боржигон овогт Гэрэлтуяагийн Дөлгөөн /РД ЕЮ00211111/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч ******* ХХК /утас 9983-0328, 9960-85*******/-д мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ