Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/02629

 

 

 

 

 

************** оны 05 сарын өдөр

Дугаар 18*******/ШШ**************/02*******9

Улаанбаатар хот

ͪ

 

Снохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хотхон, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, эмэгтэй, ******* овогт *******ын ******* /РД МЛ912*******02/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Снохайрхан дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, эрэгтэй, овогт /РД /-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.*******,

Хариуцагч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ************** оны 02 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк зар дээр ашиглаад удаагүй, шинэвтэр, цөөн ам бүлтэй тул хэрэглэх шаардлага гарахгүй байгаа, Электролюкс маркийн аяга таваг угаагчийг хямдхан, 700,000 төгрөгөөр зарна гээд шинэ машины зураг тавьсан байсан, одоо фейсбүүк хаягийг нь санахгүй байна. Уг зарын дагуу би утас руу нь урьдчилгаа *******30,000 төгрөг шилжүүлье, үлдэгдэл төлбөрийг бэлэн авч очоод өгье гэж ярихад хариуцагч гэрийн хаягаа зааж өгсөн.

Би *******30,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж, үлдэгдэл мөнгийг бэлнээр аваад тэр өдрөө гэрийнх нь гадаа очиход машины зогсоол байхгүй, би бас өргөж дийлэхгүй байсан тул та гаргаад өгөөч гэхэд эхнэр нь дүүтэйгээ гаргаж ирсэн. Тухайн үед үзэлгүй шууд машиндаа ачуулан, үлдэгдэл 270,000 төгрөгийг нь бэлнээр өгөөд гэртээ аваачаад машиндаа үзэхэд дугуй нь байхгүй байсан. Би зургийг нь дараад ахаа 2 хөл нь байхгүй байна гээд эхнэр лүү нь явуулсан боловч хариу хэлээгүй.

Тухайн үед намайг гэртээ орж ирээд ав гэсэн, би танайд хүн байгаа бол би өргөж даахгүй учир гаргуулаад ирээч гээд гаргуулсан. Би хямдхан олдсон дээр нь авья гэж шийдвэр гаргаад, мөн хүүхдүүд рүүгээ яарч байсан учир өөрөө орж, үзэж харж аваагүй, өнгөцхөн зард нь итгээд авсан юм.

2 хоногийн дараа нөхрөө ирэх үед уг аяга таваг угаагчийг гэртээ оруулаад үзэхэд шинэвтэр биш, чийгний муухай үнэртэй, хаалганых нь 10 боолтоос 5, 6 ширхэг нь байхгүй байсан учир эхнэрийнх нь утас руу мессеж бичихэд нөхөртэйгээ яриад хариу өгье гэсэн боловч хариу өгөөгүй тул би цагдаад хандсан, цагдаа иргэний хэрэг учир шүүхэд ханд гэсэн.

Мөн би хариуцагч руу утсаар холбогдоход манай эхнэрийн хаяг руу аяга таваг угаагчийнхаа зөрчилтэй гэсэн зургуудыг явуулчих гэхэд нь би эхнэрийнх нь хаяг руу нь аяга таваг угаагчийн зургийг явуулсан боловч миний чат-ыг хараагүй байсан.

Шинэвтэр гэсэн зар өгсөн учир би хэрэглээгүй юмаа зарах гэж байна гэж бодоод яарч авсан. Гэтэл ******* дугуйны 2 дугуй нь байхгүй, ар тал нь хайлчихсан, 5, 6 боолт нь байхгүй, хуучин байсан тул буцаан өгч, 700,000 төгрөгөө авах хүсэлтэй байна.

Тухайн үед харилцаж байсан фэйсбүүкт тавьсан зараа хариуцагч устгасан байсан, мөн би ************** оны 3 дугаар сард шинэ гар утас авсан учир хариуцагчийн эхнэртэй харилцаж байсан зурвас байхгүй болсон тул өөр гаргаж өгөх нотлох баримт байхгүй.

Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад аяга угаагчийн зургаа хэвлээд шүүхэд өгөөрэй гэсний дагуу миний шаардлагад нийцэхгүй, хуучин эд зүйл байсан гэдгийг нотлохоор зургийг нь хавсаргаж өгсөн.

Би тухайн үед хариуцагчтай утсаар холбогдоод аяга угаагчийг буцааж өгөх гэсэн боловч тохиролцоогүй тул шүүхэд хандсан. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, мөн өмгөөлөгчөөс дахин зөвлөгөө авах шаардлагагүй гэжээ.

 

2.Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би *******3 онд худалдаж авсан аяга угаагчаа зарахаар ************** оны 02 дугаар сарын 18-ны өдөр хандалт ихтэй хүнээс гуйж фэйсбүүк дээр зарыг байршуулсаны дагуу нэхэмжлэгч холбогдож тэр өдрөө ирж авсан нь үнэн. Би фэйсбүүкт зургийг нь тавьж, ашиглаж байсан гэж зараа оруулсан. Чанарыг нь хүмүүс мэддэг учир бараг 100 гаруй хүн залгасан. Зарим нь орой гэрт чинь ирж үзээд авья гэж байсан боловч нэхэмжлэгч Э.******* би авна, урьдчилгаа мөнгөө шилжүүлье, өөр хүнд битгий зараарай, зараа устгачих гэж гуйгаад урьдчилгаа мөнгөө миний данс руу шилжүүлсэн учир зараа устгуулсан.

Тухайн өдрийн орой нь манай гэрийн гадаа ирсэн байна, гаргаад ирээч гэсний дагуу манай эхнэр гаргаж өгсөн. Эхнэр нээж, үзүүлж, заавар өгч, тавилгатай нь авах уу гэхэд тавилга авахгүй, манайх өөрөө тавилгаа тааруулж хийлгэнэ гэхээр нь тавилгыг нь түүний нүдэн дээр нь хаясан. Шинэ биш хуучин, хэрэглэж байсан зүйл гэдгийг тухайн үед нэхэмжлэгч мэдэж байсан болохоор би баталгаа өгөөгүй, гэрээ хийгээгүй, нотариатаар гэрчлүүлээгүй. Хувь хүмүүсийн хооронд хийгдсэн хуучин цахилгаан барааны наймаа байсан.

Нэхэмжлэгч тухайн авч явсан өдрөө биш 2 хоногийн дараа буцаамаар байна гэхэд нь би авах боломжгүй, 2 хонуулчихаад, та нарыг яасныг би мэдэхгүй шүү дээ, тухайн өдрөө авчирч өгсөн бол хамаа алга гэсэн. Э.******* тухайн өдрөө гэрийн гадаа ирж үзээд, хараад авсан. Би эмнэлэгт байсан учир нэхэмжлэгчийг гэрт ороод ажиллуулж үзээд ашиглах зааврыг нь заалгаад аваарай гэхэд нэхэмжлэгч машины зогсоол олдохгүй байна, аяга угаагчаа гаргаад өгчих гэж гуйсан учир манай эхнэр, дүүгийн хамт гаргаж өгсөн. Мөн тухайн үед эхнэр түүнд аяга угаагчийг хэрхэн ажиллуулахыг зааж өгөөд явуулсан гэсэн.

Тухайн аяга таваг угаагчийг би *******3 онд таньдаг хүнээсээ худалдаж авсан бөгөөд тэрээр Миеэгомбын Энхболд гэх хүний гэрт нь зориулж аваад тавилга дээр нь таарахгүй байна гээд надад хямдруулж өгсөн. Маш сайн угаагч байсан. Стандартаараа урьдаа тулгууртай, ардаа хөл байдаггүй, урьд талыг нь өргөж дээшлүүлдэг, тавилганд суурилуулдаг, 3,000,000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн юм.

Хатуу биетэй эд зүйл угаагч учир элэгдэл гарсан байх. Би шинэ байранд нүүж орж байсан болохоор сав хайрцаг, баглааг нь хаясан бөгөөд нээх удаан хэрэглээгүй учир хэрэглэж байсан зүйлээ шинэвтэр гэж хэлээд зарсан, шинэ гэж хэлээгүй. Би өөрөө тавилга угсардаг хүн учир сайн мэдэж байна. Тавилгатай нь боолтыг нь суурилуулсан байсан учир боолт дагалдаж очихгүй, суурилуулах тавилгын боолтыг угсарна.

Би маш сайхан сэтгэлээр зарсан. Өөрөө зараа устгаад өгөөч, урьдчилгаа хийе гээд урьдчилгаа төлсөн учир дахин дахин олон хүнтэй ярихгүй гэх үүднээс зараа устгуулсан. Уг аяга угаагч нь хөнгөн жинтэй, би Японд компани байгуулан ажиллуулж байх үедээ 2 метрийн өндрөөс унаж, толгойдоо хүнд гэмтэл авсан учир эмчилгээ хийлгээд, их хэмжээний өртэй байсан учир өрөө багасгах зорилгоор зарж болох бүх юмаа зарсан.

Гэтэл нэхэмжлэгч нөхөр нь ирж үзээд таалагдаагүйн улмаас ярилцаад ийм зүйл болж, цагдаад хандаад, хэрүүл хийгээд байхаар нь би толгой тархины өвчтэй байсан учир олон удаагийн давтамжтай залгаж, юм бичээд байх нь төвөгтэй байсан учир би утсыг нь блоклосон. Нэхэмжлэгч шүүх дээр харьцаж байгаа шигээ надтай тухайн үед харьцаагүй, доромжлоод байсан. Би шинээр аваад хэрэглэж чадаагүй гэж хэлээгүй, ам бүл цөөн болохоор манайх байнга хэрэглэхгүй байгаа гэсэн. Мөн би нэхэмжлэгчийг хуурч, мэхлэн залилсан зүйл байхгүй, эвдэрхий биш шинэвтэр зүйлээ өгч явуулсан учир буцаан авах боломжгүй. Харин нэхэмжлэгчээс 700,000 төгрөгийг нь авсан асуудлаар маргахгүй гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд:

3.1 нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 21,350 төгрөг төлсөн баримт,

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний болон оршин суугаа хаягийн лавлагаа,

Аяга угаагчийн гэх фото зургууд,

Нэхэмжлэгч Э.*******гийн ХАС банкны дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

3.2 шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.1. Э.******* нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: хариуцагч Б.ын шинэвтэр аяга угаагч хямдхан зарна гэсэн фэйсбүүкт тавьсан зарын дагуу аяга угаагчийг авахад зар дээр тавьсан шигээ биш хуучин, эрэг боолт, хөл нь байхгүй байсан учир буцаан өгч, 700,000 төгрөгөө авна гэжээ.

1.2.Хариуцагч Б. нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Би *******3 онд аваад удаан хэрэглээгүй, аяга таваг угаагчаа яаралтай зарах зорилгоор фэйсбүүкт хандалт ихтэй хүнээр шинэвтэр гэж зар тавиулсан, нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийг төлж, аяга таваг угаагчийг үзэж, шалгаж авсан, шинэ гэж зар тавиагүй, аяга таваг угаагч анх өгсөн шигээ байх боломжгүй тул буцаан авахгүй гэж тайлбарлажээ.

 

2. нотлох болон зохигчийн тайлбараар ж байна.

 

2.1 Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.аас фейсбүүк зарын дагуу ************** оны 02 дугаар сарын 18-ны өдөр Электролүүкс /Еlectrolux/ маркийн аяга таваг угаагчийг 700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа *******30,000 төгрөгийг мөн өдөр хариуцагчийн ХААН банк дахь 50305025 дугаарын данс руу шилжүүлж, үлдэх 270,000 төгрөгийг бэлнээр төлж, аяга таваг угаагчийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

2.2 Харин нэхэмжлэгч нь аяга таваг угаагч зар дээр тавьсан мэдээлэл шигээ шинэвтэр байгаагүй, хуучин, эрэг боолт нь дутуу, хөлгүй байсан тул буцаан өгч, үнийг буцаан авна гэж тухайн эд хөрөнгийг биет байдлын доголдолтой байсан гэж маргажээ.

 

2.3 Дээрхээс талуудын хооронд Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1-д заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

2.******* Нэхэмжлэгч Э.*******гийн хариуцагч Б.ад холбогдох 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд дурдсанаар талуудын хооронд амаар байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл нь биет байдлын хувьд доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

2.5 Аливаа гэрээний талууд уг гэрээ байгуулахаар тохиролцож, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний агуулга, хэлбэрийг өөрсдөө тодорхойлж, тохиролцох бөгөөд хэргийн баримтаар маргааны зүйл болсон аяга таваг угаагчийг хариуцагч нь зарах талаар зар оруулахдаа шинэвтэр гэж бичсэн талаар талууд маргаагүй.

 

2.6 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ашиглаад удаагүй, шинэвтэр, цөөн ам бүлтэй тул хэрэглэх шаардлага гарахгүй байгаа, Электролюкс маркийн аяга таваг угаагчийг хямдхан, 700,000 төгрөгөөр зарна гээд шинэ машины зураг тавьсан байсан гэх бөгөөд шинэвтэр гэх утга нь Монгол хэлний тайлбараар баахан шинэ, арай шинэ гэсэн утгыг илэрхийлж байгаа нь тухайн зүйл огт хэрэглэгдээгүй гэсэн утгыг илэрхийлэхгүй юм.

 

2.7 Иргэний хуулийн 25******* дүгээр зүйлийн 25*******.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж,

256 дугаар зүйлийн 256.1Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

2.8 Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий аяга таваг угаагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар аяга угаагчийг авахад хуучин, эрэг боолт, хөл нь байхгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

2.9 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хуульд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах ажиллагааг удаа дараа хийж, маргааны зүйлийг тодруулж, нотлох үүргийг нь тайлбарлах ажиллагааг хангалттай хийсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс зөвлөгөө авах, нотлох баримт гарган өгөх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах, хариуцагч Б.ын эхнэрийнх фасебүүк хаяг руу бичсэн зурваст үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг тус тус хангаж,

мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлйн 38.9-д зааснаар шүүхээс нэхэмжлэгчийн гэртээ оруулж чадахгүй байсан тул 2 хоногийн дараа нөхрийгөө ирэхээр нь оруулж үзэхэд зард бичсэн шиг шинэвтэр биш байсан тул энэ талаар хариуцагч Б.ын эхнэрийнх нь утас руу буцаах талаар мессеж бичсэн гэх тайлбарыг үндэслэн түүний гар утасны зурвасанд үзлэг хийх үндэслэлээр буюу шинээр нотлох баримт шаардлагатай гэж тус тус шүүх хуралдааныг хойшлуулж, талуудаас үзлэг хийлгэх, гэрч асуулгах, шинжээч томилуулах хүсэлт байгаа эсэх талаар удаа дараа асуусан боловч энэ талаарх хүсэлтийг шүүхэд гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч Э.******* нь гар утсаа сольсон үндэслэлээр уг зурвасанд үзлэгийн ажиллагааг хийх боломжгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргасан тул үзлэгийн ажиллагаа хийгдээгүй болно.

 

2.10 Дээрхээс шүүх талуудад маргааны зүйлийг тодруулан өгч, нотлох үүргийг хувиарлан тайлбарлаж, хуульд заасан нотлох баримт гарган өгөх талаар хуульчаас зөвлөгөө авах эрхээр нь хангасан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болж буй аяга таваг угаагч нь биет байдлын хувьд доголдолтой эд хөрөнгө байсан болох хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдоогүй тул тэрээр Иргэний хуулийн 25******* дүгээр зүйлийн 25*******.1-д зааснаар гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 25.2.2, 38 38.1- өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа ноогүй олно.

 

2. Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 25.2.2, 38 38.1- зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй. Харин өөрөө олж авах боломжгүй, ...байгууллага, хувь хүн, төрийн нууцтай холбоотой баримтыг, мөн гэрч асуулгах, шинжээч томилуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргах замаар буюу шүүхийн журмаар нотлох баримтаа бүрдүүлэх эрхтэй байдаг.

 

2.12 Иймд нэхэмжлэгч Э.*******гийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 700,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

3. 7 7.1.1, 57 57.1, 60 60.1 нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээ хуульд нийцнэ.

 

5 5.1, 5.2.3, 6, 8 뿿 :

 

1. 2*******3 2*******3.1, 25******* дүгээр зүйлийн 25*******.1-д заасныг нэхэмжлэгч Э.*******гийн Б.ад холбогдох худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******, 9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

, د .