| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/03302/И |
| Дугаар | 184/ШШ2024/02755 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/02755
| 2024 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 1*******4/ШШ2024/02755 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 2******* дугаар хороо, ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт ын /РД /-д холбогдох,
1,414,759 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж. нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 710546*******60 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 920,000 төгрөгийн зээлийг 3%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 710546*******60 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусах бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 710546*******60 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 920,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 437,365 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 52,393 төгрөг төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 1,414,759 төгрөгийг зээлдэгч Ж.аас гаргуулна гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой нь ******* ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 1,414,759 төгрөгийг бүтэн төлж дуусахаа зөвшөөрч байна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.д холбогдуулан 1,414,759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 1,414,759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хариуцагч Ж.ын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 1,414,759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,5*******6 төгрөгийн 50 хувь болох 1*******,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 1*******,793 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжид 1*******,793 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ