Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                                 Б.Сарантуяа

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч                    М.Энхтуяа

                                                                                  Б.Солонго 

Шүүгдэгч *******, *******

нарын өмгөөлөгч                                                       Г.Цэрэндолгор

Нарийн бичгийн дарга                                                 Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хийсэн шүүх хуралдааны 2022/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Сарантуяагийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2121000000379 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Политехник коллежийн оюутан, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй. /РД:*******/,

******* овогт ийн , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2002 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварын газар ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй. /РД:/,

овогт ийн , Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, гавъяа шагналгүй. /РД: / Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд *******г зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд *******г зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд Б.*******ын зүүн мөр лүү чулуу шидэж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар, шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас шүүгдэгч овогт ээгийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгаж, шүүгдэгч овогт *******ийн *******, шүүгдэгч ******* овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч ******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******, шүүгдэгч ******* нараас нийт 1508.000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэг хүнээс 754.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн 2 дугаар баг тоотод оршин суух ******* //-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү бичсэн 210.000 төгрөг, шүүгдэгч *******ын эмчилгээний зардалд хохирогч *******гээс нэхэмжилсэн 25.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч ******* нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 2350.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн тоот, шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Прокурор бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд Б.*******ын зүүн мөр лүү чулуу шидэж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

Хохирогч *******ын: “2021 оны 09 сарын 29-ний өдөр шөнийн 02 цагийн үед манай машин дотор ирэн суугаад тамхи гаргаад ирж асааж татаж байх үедээ надад болон манай найзуудад хандаж ёстой гоё ойчсон байна гэх зэрэг үгээр идэж, доромжилж, дооглоод байсан. Ингээд маргаан болсон шалтгаан нь үүнээс эхэлсэн ба цагдаагийн албан хаагч явсны дараа ******* нь миний цээжин тус газар гараараа нэг удаа цохисон. Намайг цохих үед би дайрсан чинь зугтаасан. Ингээд Хэрлэн сумын 2 дугаар баг, 42 дугаар байр луу араас нь гүйж очсон бөгөөд 42 дугаар байрны гадаа очих үед ******* нь том чулуу авч над руу шидсэн. Миний биед учирсан гэмтлийг ******* том чулуу авч шидэж учруулсан.” гэх мэдүүлэг,

Гэрч ын: “Ингээд ирээд машин тэргийг минь хараад энэ одоо хэд өнхөрсөн бол гэх зэргээр инээж шоолоод байсан. Цагдаа нар иржыг аваад явсан юм. Энэ үед *******ын цээж рүү гэх залуу цохиод яваад өгсөн. гэх залуугийн араас *******, хоёр гүйж очоод зодоод байсан би араас нь очиж хоёр найзыгаа салгасан юм. Намайг очих үед гэх залуу газарт ойчсон байдалтай ******* өшиглөж байсан бөгөөд *******ыг холдуулахад, дахин өшиглөж байгаа харагдсан. Би харанхуй байсан учир биеийн аль хэсэгт нь өшиглөж байгаа талаар хараагүй. Бид хэдийн машинийг харчихаад хэл амаар доромжлоод эндээс яв гэсэн боловч үг авахгүй, дуу дуулсан байдалтай инээж шоолоод байсан. Иймд манай найзуудын дургүй нь хүрч гэх залуугийн биед нь халдсан гэж би бодож байна” гэх мэдүүлэг,

Гэрч ын: “Би уулзаж , ******* хоёроос *******г зодсон талаар асуухад эхлээд зүгээр зогсож байхад ******* нь хад авч *******ын мөр рүү шидсэн үүнээс болж зодох шалтгаан болсон талаар хэлсэн” гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Ж.Жаргалангийн: “Уг гэмтэл нь чулуу шидэх үед үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох мөчид үүсэн байх боломжтой гэмтэл” гэх мэдүүлэг,

Шүүхийн шийнжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 485 дугаартай “*******ын биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. 

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд “*******г 2021 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд хохирогч Э.*******ын зүүн мөр рүү чулуу шидэж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болоод шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлэг зэргийг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад хохирогч *******г ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******гийн гэм бурууг нотолсон нотлох баримтууд байсаар байтал шүүх түүнд дүгнэлт хийлгүйгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэл бүхий нөхцөл байдал гэж хуулийг буруу хэрэглэж гэмт хэрэгтэнд ял завшуулсан нь тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг тусгах ёстой боловч *******г яллах талын нотлох баримт болсон гэрч , нарын мэдүүлэг, *******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг үгүйсгэж буй ямар нотлох баримт байгаа талаар огт бичигдээгүй, энэ талаар дүгнэлт хийгдээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч *******, шүүгдэгч *******, шүүдэгч, хохирогч ******* нарын гаргасан тайлбар, гэрч , , нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч , нарын өгсөн мэдүүлэг зэргийг дурдаад хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлэг зэргийг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй, хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг хэн, хэзээ, ямар шалтгаан нөхцлийн улмаас учруулсан болохыг нотлон тогтоож чадаагүй байна. ... эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэнэ. ... гэсний дагуу цагаатгаж шийдвэрлэсэн. Үндэслэл болсон нотлох баримтаа тодорхой дурьдаж, шүүх хуралдаанд тэдний мэдүүлэг өгч байгаа өнгө аяс, асуултанд хариулж байгаа өнгө аяс, яаж эргэлзэж түгдэрч мэдүүлэг өгч байгаа, хэн илтэд худлаа ярьж, хэн нь үнэмшилтэй ярьж байгаа өмнөх мэдүүлгээ яаж өгсөн зэргийг үнэлсэн биз ээ.

Шүүх хурлын үед том чулуу тэвэр дүүрэн гээд нэг нь ярьж нөгөө нь том чулуу даахааргүй гэж ярьж байгаа ч энэ нь ямар чулуу байсныг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй болохыг шүүгч тогтоож асууж байсан.

Мөн уг хэрэгт машин нь онхолдож 2-3 удаа өнхөрсөн тухай хэргийн материалд болон шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан ба гэрч , хохирогч, шүүгдэгч ******* нар машины нэг талд урд хойно нь сууж байсан. Машин унасан талын мөр гэмтэл авсан байсан. Автын хэрэг зөрчлийг шалгаагүй орхисон.

Мөн тэр даагдахааргүй чулууг *******, *******ын мөр хүртэл өргөөд ямар зайнаас шидээд оночихсон байж болох нөхцөл байдлыг тухайн үед байсан бүх хүмүүс шүүх хуралд орсон атлаа нотолж ярьж чадаагүй. Тиймээс шүүгч өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан нотлож чадаагүй гэх үндсэлэлээр *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг үндэслэлтэй гэж үзнэ.

******* мөрдөн байцаах ажиллагаа дөнгөж эхэлж байхад нь хот явж эмчлүүлсэн ба энэ хэрэг яаж шалгагдаж юу болж байгааг мэдэхгүй явсаар хэрэг шүүхэд ирэхийн өмнө мэдүүлэг өгөөд хэрэгтэйгээ ч бүрэн танилцаагүй.

Энэ хэргийн холбогдогч нар хуйвалдаж гүтгэлээ гэж мэдүүлдэг.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Өмнөх гаргасан тайлбараа дэмжиж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож,  шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Солонго гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдоогүй. Шүүгдэгч *******гийн шидсэн гээд байгаа чулуу хэдий хэмжээтэй болох талаар хэрэгт баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд зааснаар чулууг эд мөрийн баримтаар хурааж аваагүй. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “... Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд хохирогч *******г зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх залуугийн араас *******, хоёр гүйж очоод зодоод байсан. Би араас нь очиж хоёр найзыгаа салгасан юм. Намайг очих үед гэх залуу газарт ойчсон байдалтай, ******* өшиглөж байсан бөгөөд *******ыг холдуулахад, дахин өшиглөж байгаа харагдсан. Би харанхуй байсан учир биеийн аль хэсэгт нь өшиглөж байгаа талаар хараагүй. Бид хэдийн машинийг харчихаад хэл амаар доромжлоод эндээс яв гэсэн боловч үг авахгүй, дуу дуулсан байдалтай инээж шоолоод байсан. Иймд манай найзуудын дургүй нь хүрч гэх залуугийн биед нь халдсан гэж би бодож байна. ...” гэсэн,  /1хх 40/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч *******ын: “Тухайн өдөр бид нар машинтай явж байгаад онхолдсон. Тэр үед ******* гээд ах ирээд машиныг асаах гэж оролдож, машинд суугаад тамхи татаад ёстой гоё онхолдсон байна. Энэ лав 3-4 удаа хангалттай эргэсэн байна гэсэн. Тухайн үед эргүүлийн цагдаа нар ирж ******* гээд ахыг яв гэхэд яваагүй. Цагдаа нар явсны дараа намайг цохиж өөрөө зугтааснаар энэ зодоон эхэлсэн. ...” гэсэн, /1хх 196 /

Шүүгдэгч *******гийн: “Тухайн өдөр бид нар машинтайгаа онхолдсон бөгөөд ******* гээд хүнийг авчирсан байсан. Би нилээн согтуу байсан учир юу болсныг сайн санахгүй байна. ******* нь ******* руу чулуу шидэнгүүт нь би *******г цохисон. ... *******гийн араас байрных нь гадаа очиж, унангуут нь өшиглөсөн.”... гэсэн, /1хх 197-198/

Шүүгдэгч, хохирогч *******гийн: “Тухайн шөнө ахын авто засварын газарт ажиллаж байгаад оройтоод ядарсан байсан. ... гаднаас орж ирээд “ахаа би хүний машиныг унагаачлаа, та очоод туслаад өгөөч” гэхээр нь би хамт очсон. Би тухайн өдөр архи уугаагүй, ядарсан байсан. машин барьж байсан тул эрүүл, энэ 3 залуу шал согтуу байсан. ... Би осол болсон газар очихдоо “за дүү нар гайгүй юу” гэж асуусан. Эдгээр хүүхдүүд тэр өдөр шал согтуу байсан болохоор өнөөдөр буруу ярьж байна. миний дагавар хүүхэд болохоор би тэндээс явахгүй байгаад байсан. Эргүүлийн 2 цагдаа ыг аваад явахдаа намайг гэртээ харь гэхээр нь би явсан.

Би осол болсон газар *******ыг цохисон зүйл байхгүй.  ... Энэ 3 залуу “энэ муу пиздаг жинхэнэ алъя, бариад аваарай” гээд хойноос гүйж ирсэн. ... Би зугтаад орцныхоо үүдэнд очтол эд нар миний араас гүйцэж ирсэн. ... Хамгийн гол нь энэ 2 хүүхдийг дөвийлгөж, турхирч ийм байдалд хүргэсэн хүн нь өнөөдөр шүүгдэгчийн суудал дээр байхгүй гэрчээр дуудагдсан байгаа нь харамсалтай байна. “Наад залуугаа бариад аваарай гэж араас гүйж байсан хүн нь энэ зодооныг салгасан” гэх зүйл ярьж байна. Би эд нараас айсандаа орцны хаалга түшүүлж тавьдаг тэвэр дүүрэн том чулууг бариад зогсож байсан. Тэр чулууг бариад зогсож байхдаа би “та нар ингэж болохгүй, гэртээ харь, энд хяналтын камертай шүү би гэртээ ормоор байна” гэж айсандаа чанга бахирч хэлсэн. Гэтэл “энэ муу яагаад чулуу барьдаг юм” гэж байсан. Би эд нараас олон насаар ах болохоор тухайн барьж байсан чулуугаа довжооны баруун талруу давуулаад хаясан байхад тэр чулууг шидсэн гэж өнөөдөр ярьж байна. Хэдий ингэж мэдүүлж байгаа ч би тухайн үед орцныхоо хяналтын камерт найдаж байсан. ... Би ... эмчилгээнд 2021 оны 10 дугаар сарын 5-7-нд Улаанбаатар хот руу явсан. Над руу хэргийн талаар утсаар л мэдээлэл өгч байсан. ... Би мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “*******ыг чулуугаар шидээгүй, биед нь гэмтэл учруулаагүй.” гэж мэдүүлж байсан. Тухайн өдөр энэ хүүхдүүд машинтайгаа бүтэн эргэж онхолдсон хүүхдүүд шүү дээ.” гэсэн, /1хх 200/

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ын: “... Хэрэг болсны маргааш 9 цагийн үед энэ хоёртой уулзахад эхэндээ зодоогүй гэж байснаа сүүлдээ зодсон гэж хэлсэн.” гэсэн /1хх 213/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 483 дугаар дүгнэлтэд: “*******гийн биед баруун хоншоор ясны урд хана, доод ханын /баруун гайморын урд хана, доод хана/ хугарал, хуйханд дагзны дээд хэсгийн няцарсан шарх, цус хуралт, духны цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун хацрын няцарсан шарх, баруун завьж, эрүүний баруун булангийн зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын таславчийн муруйлт, зулгаралт, баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, баруун чихний урд хэсгийн зулгаралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх баруун хоншоор ясны урд хана, доод ханын /баруун гайморын урд хана, доод хана/ хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт, /1хх 59-60/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 13/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч овогт *******ийн *******, шүүгдэгч ******* овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж тус шүүхээс дүгнэв.

Харин Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч *******г 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар, баг 42 дугаар байрны зүүн талын орцны үүдэнд хохирогч Э.*******ын зүүн мөр рүү чулуу шидэж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх “хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлэг зэргийг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад шүүгдэгч, хохирогч *******г ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч овогт ээгийн д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг буруутгах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад тухайлбал, гэрч -ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрлэн сумын 2 дугаар баг, 2 дугаар цэцэрлэгийн урд явж байх үед замын хурд сааруулагчинд тээглэж хажуу тийшээ хазайж бид хэдийн сууж явсан машин ойчсон  юм. ... ах ирээд энэ машин чинь бүр эвдэрчихсэн байна. Ямар аймаар болсон юм. Та нар зүгээр үү гэж асуусан. ... Би ар талын суудлын баруун гар талд нь сууж явсан. ******* жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан. ...” гэсэн, /1хх 44/

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч -ийн өгсөн: “... “машин чинь ямар аймаар болсон юм бэ гэж байсан.”, ... Би машины арын суудлын зүүн хойд талд сууж явсан. ... Осол болоход машин зүүн талаараа унасан. ... Бусад хүмүүсийг бол мэдэхгүй байна. Миний зүүн талын мөр гэмтэж, хэд хоног хавантай байсан. ...” гэсэн, /1хх 210-211/

Гэрч ын өгсөн: “...Хурдтай явж байсан болохоор машин осолдсон. ... Осол болоход ын нуруу эвгүй болсон гэж ярьж байсан. Манай найзын эмэгтэй найзынх нь мөр нь эвгүй болсон гэж байсан. ...” гэсэн, /1хх 212/

Гэрч ын өгсөн: “... Согтууруулах ундааны зүйлийг жолоочоос бусад нь жаахан уусан. ... ******* нь ирчихээд машиныг маань оролдоод байхаар нь “ахаа наад машин чинь явахгүй шүү дээ.” гэж хэлсэн. ... Тэр чулуугаа *******ын цээж рүү шидсэн. ... Би хөнгөн гэмтэл авсан. ... Би осол болсноос хэд хоногийн дараа эмчид үзүүлсэн. ... Машин 3-4 удаа өнхөрсөн. ...” гэсэн, /1хх 214-218/

Шүүгдэгч *******ын өгсөн: “... Тэр үед ******* гэх ах ирээд машиныг асаах гэж оролдож, машинд суугаад тамхи татаад ёстой гоё онхолдсон байна. Энэ лав 3-4 удаа хангалттай эргэсэн байна гэсэн. ... Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ... ******* ах орцныхоо үүдэнд байсан нилээн том чулууг авч миний цээж рүү оносон ч би хажуу тийшээ болоод мөр рүү оносон.” гэсэн, /1хх 196-197/

Шүүгдэгч *******гийн өгсөн: “Тухайн өдөр бид нар машинтайгаа онхолдсон бөгөөд ******* гэдэг хүнийг авчирсан байсан. Би нилээн согтуу байсан учир юу болсныг сайн санахгүй байна. ******* нь ******* руу чулуу шидэнгүүт нь би *******г цохисон. ... Тухайн өдөр машин онхолдсон байхад ******* нь машинд орж ирээд хэл амаар доромжлоод байсан. ... араас нь очиход энэ хүн том чулуу бариад зогсож байсан. ...” гэж /1хх 198-199/ тус тус мэдүүлжээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд Э.*******ын эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн хохирол нь *******гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг хөдөлбөргүй тогтоогоогүй, уг гэмтлийг өөр нөхцөл байдалд  тухайлбал, тухайн цаг хугацаанд Э.*******ын сууж явсан машин нь онхолдож 3-4 удаа эргэсэн талаар машин жолоодож байсан гэрч , машины арын суудалд сууж явсан гэрч Д. болон шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон байна.

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд тухайн гэмтлийг гарцаагүй ******* учруулсан байна гэж тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.

Түүнчлэн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 485 тоот дүгнэлтээр тогтоогдсон *******ын биед учирсан гэх хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* учруулсан нь нотлогдсон гэж яллах нотлох баримт болгож ирүүлсэн боловч тухайн цаг хугацаанд тэдний унаж явсан машин хэрхэн осолд орсон, уг ослын улмаас машинд сууж явсан этгээдүүдийн биед гэмтэл учирсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад  “миний араас 3 залуу ирэхээр нь ... орцны хаалга түшүүлж тавьдаг тэвэр дүүрэн том чулууг бариад зогсож байсан. ...Үл таних 3 залуугийн нэг нь энэ муу одоо чулуу барьчихсан юу вэ гэж хэлэхээр нь чулуугаа хаясан. ...” гэж /1 хх 29/, шүүгдэгч ******* “...******* нь том чулуу авч над руу шидсэн. Миний биед учирсан гэмтлийг ******* нь том чулуу авч шидэж учруулсан. ...” гэж тус тус мэдүүлсээр байхад эдгээр нөхцөл байдлуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд шалгаж тогтоох үүргийг хангаж ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэсэн хуулийн заалтуудтай нийцээгүй байна.

Гэвч анхан шатны шүүх, шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэлэлцэж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан *******гийн үйлдлийн улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байх тул *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тус шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

                      ШҮҮГЧИД                                             О.БААТАРСҮХ

                                                                                    З.ЭНХЦЭЦЭГ