Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга овогт Өлзийбатын Бямбарагчаад холбогдох 1729000020002 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 2 дугаар хэсгийн Баатархайрханы 95 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Барга овогт Өлзийбатын Бямбарагчаа /РД: ИП76050875/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Бнь 2017 оны 6 дугаар сарын 14-ний орой “Таван толгой Шин” ХХК-ийн эзэмшлийн 24-37 ӨМҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 56 дахь километрт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15 дахь хэсэгт заасан:”...Жолооч саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, “Дорнын Өртөө” ХХК-ийн эзэмшлийн 67-34 ӨМҮ улсын дугаартай Бэйбен маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Г.Батболдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: ” Би 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Таван толгойгоос, Ганц мод чиглэлд нүүрс ачаад явж байхдаа замын хэсэгт эвдрэлтэй байсан тул түүнийг тойрох гэж байгаад урдаас ирж байсан машинтай мөргөлдөж Г.Батболдын биед хүнд гэмтэл учруулсан. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-15 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 18-21 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 27 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Батболдын өгсөн:”...Би тэр машиныг өөрийн урсгал руу орох байх гэж бодоод хурдаа хасаад урсгалаараа явсан. Тэр машин өөрийн зорчих хэсгийн урсгал руу орохгүй урсгал сөрөөд огцом баруун гар тийш дарж, ичгрэгчийг урсгалаас гаргаж, чиргүүл нь шууд миний өөдөөс ороод ирсэн. Ингээд ямар ч аргагүй тэр машины зүүн талаас нь мөргөчихсөн. Нэг ухаан ороход би машины кабинаас гарчихсан гадаа зам дээр бөгсөөрөө сууж байсан. ...Би шалган нэвтрүүлэх цэгээр ороод цаашаа хөдлөөд удаагүй байсан, багцаагаар 40 км/цагийн хурдтай явж байгаад осол болох үед бол бүр машинаа зогсоосон байсан. ...миний хувьд Ө.Б эмчилгээний зардал 5.000.000 төгрөг авч, эмчилгээ хийлгэсэн. Компаниас даатгал гэж 3.500.000 төгрөг өгсөн, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баянмөнхийн өгсөн:”...Бямбарагчаа бид хоёр “Энержи ресурс” ХХК-нд хамт ажиллаж байгаад танилцсан бөгөөд түүнээс хойш манайхаар орж гардаг найзууд болсон юм. Бямбарагчаа нь даруу төлөв зантай, хүнд тусархуу үг дуу цөөтэй хүн байгаа юм” гэх мэдүүлэг хх/-ийн 35-36 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Энхманлайн өгсөн:”...Би “Таван толгой Шин” ХХК-д техникийн хяналтын ажилтнаар ажилладаг юм. ...жолооч Батболдын хөл нь хугарсан гээд эвдэрсэн машиныхаа хажуу зам дээр хэвтүүлсэн байсан. Би тэнд очоод цагдаа нарыг үзлэг хийсний дараа замыг чөлөөлүүлэх ажлыг хийж өөрийн компанийн автомашиныг кемп дээрээ авч ирсэн юм. Уг автомашин нь манай компанийн эзэмшилд бүртгэлтэй байдаг юм. Ослын улмаас машины чиргүүлийн эд анги болон дугуйнууд нь хагарсан байгаа. Манай компанийн тээврийн хэрэгслүүд бүгд БНХАУ-ын даатгалд хамрагдсан байдаг учир тэндээс хохирол нөхөн төлүүлнэ. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн:”...Уг Нордбенз маркийн 67-34 ӨМҮ улсын дугаартай автомашин нь манай компанийн эзэмшилд бүртгэлтэй байдаг юм. Ослын улмаас машины кабин болон чирэгчийн эд ангиуд бүрэн эвдэрсэн байгаа. Манай компанийн тээврийн хэрэгслүүд БНХАУ-д даатгалд хамрагдсан байдаг учир тэндээс хохирлоо нөхөн төлүүлнэ. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баясгалангийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Гансүхийн өгсөн:”...замын хоосон талдаа зорчих урсгалд хоёр машин байсан ба ачаатай автомашины чиргүүлийн зүүн урд буланг хоосон талд явж байсан ачааны автомашин мөргөчихсөн, тэр машин нь нэлээд эвдэрчихсэн байдалтай байсан. Тэр машины жолоочийг машины хажуу талд зам дээр юм дэвсэж хэвтүүлсэн байдалтай байсан. Намайг очсоноос хойш удалгүй эмнэлгийн машин ирээд тэр хүнийг аваад явсан. Түүнээс хойш маргааш өглөө холдуулж, замыг чөлөөлсөн юм. ...миний ойлгосноор бол ачаатай талд явж байсан автомашины жолооч нь замын эвдрэлийг тойрохдоо өөдөөс эсрэг урсгалаар явж байгаа машиныг хараагүй юм уу, хүлээгээгүй юм уу урсгал сөрөөд орсон байх, тэгээд нөгөө машин мөргөсөн бололтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7944 дугаартай :”...Г.Батболдын биед баруун зүүн шилбэний шаант ясны сэлтэрхий үүсгэсэн бяцарсан ил хугарал, баруун зүүн шилбэний шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөлийн улны шарх, зулай, зүүн гарын шуу, зүүн гуя, өвдөгний цус хуралт, баруун, зүүн тохой, баруун гуя, өвдөг, зүүн шилбэний зулгаралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх биед баруун зүүн шилбэний шаант ясны сэлтэрхий үүсгэсэн бяцарсан ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 07939220, 07835992 дугаар дүгнэлтүүд /хх-ийн 54, 57 дугаар хуудас/

Автотээврийн үндэсний төвийн Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 08/02 дугаартай:”...Фотон маркийн 2437 ӨМҮ улсын дугаартай автомашины яндан байхгүй, хий хураах баллоны битүүмж алдсан, 4972 БЧ улсын дугаартай чиргүүлийн зүүн гар талын хаалганууд түгжээнүүд гэмтэлтэй байна. Хий хураах баллоны битүүмж алдсаныг ослын өмнө болон хойно үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй ба бусад гэмтлүүд нь ослын үед үүссэн гэж үзэж байна. Дээрх тээврийн хэрэгслийн жолооны механизм болон тоормосны системийн үйл ажиллагааг туршилт хийн тодорхой хэмжээний хурд авсаны дараагаар тоормосыг гишгэж үзэхэд 49-72 БЧ улсын дугаартай чиргүүлийн 3 тэнхлэг дэх дугуйнууд тоормосны зам мөр гаргаж харин 2437 ӨМҮ улсын дугаартай автомашины 3 тэнхлэгний дугуйнууд бүрэн гүйцэд барихгүй зууралт өгч байсан. 2437 ӨМҮ улсын дугаартай автомашины хувьд жолооны механизмын үйл ажиллагаа, бэхэлгэээ чангалгаа хэвийн, чирэгч тээврийн хэрэгслийн дугуйнуудын тоормосны үйл ажиллага хэвийн бус энэ нь хий хураах баллоны битүүмж алдсантай болоотой гэж үзэж байна. Фотон маркийн 24-37 ӨМҮ улсын дугаартай автомашин нь 2016 оны 12 дугаар сарын 10-нд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвд үзлэг тооллогод хамрагдсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/

Автотээврийн үндэсний төвийн Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 08/01 дугаартай:”...Нордбенз маркийн 6734 ӨМҮ улсын дугаартай автомашиныг осолын үед их хэмжээний эвдрэл гэмтэлтэй болсон тул бүрэн бүтэн байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Харин 20-52 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хувьд бүрэн бүтэн байна. Нордбенз маркийн 67-34 ӨМҮ улсын дугаартай автомашины хувьд осолын улмаас жолооны механизм, тормосны систем болон өөр бусад эд ангиудын их хэмжээний гэмтэл үүссэн байх тул жолооны механизм болон тормосны системийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох үйл ажиллагааг шалгах боломжгүй байна. Нордбенз маркийн 67-34 ӨМҮ улсын дугаартай автомашин, 20-52 ГЧ улсын дугаартай чиргүүлүүд нь 2017 оны 04 дүгээр сарын 18-нд Өмнөговь аймагт тээврийн хэрэгслийн техникийн хяналт үзлэгт хамрагдсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/

Замын цагдаагийн шинжээчийн 3 дугаартай:”...Фотон маркийн 24-37 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Өлзийбат овогтой Бямбарагчаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй болно. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Үүрдмандахын тавьсан ослын акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.15-д заасан “Жолооч саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт үндэслэлтэй байна. Өлзийбат овогтой Бямбарагчаа нь “ВС” ангилалтай 645133 дугаартай хүчинтэй тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй байна. Ганбат овогтой Батболд нь ВСDЕ ангилалтай 124928 дугаартай хүчинтэй жолооны үнэмлэхтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ө.Б яллагдагчаар өгсөн:”...Би тэр машиныг надад зам тавьж өгч байна гэж ойлгоод чигээрээ явчихсан юм. ...тухайн замын хэсэгт эвдрэлтэй гэдгийг бол мэдэж байсан. Гэхдээ тэр хэсгээс нэлээд наана замын эвдрэлтэй хэсэг гэсэн бичиг бүхий тэмдэг байсан. ...би акттай танилцсан хүлээн зөвшөөрч байгаа, акттай холбоотой гомдол, санал байхгүй. Би болгоомжгүйгээсээ болж хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогч Г.Батболдын эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг өөрөөсөө өгсөн. Мөн машины эзэмшигч команиас даатгалаар өгсөн 3.500.000 төгрөгийг Г.Батболдод өгсөн бөгөөд Г.Батболд надад гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар хуудас/

Шүүгдэгч Ө.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/

Шүүгдэгч Ө.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80-82 дугаар хуудас/

Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 84-88 дүгээр хуудас/

Хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /хх-ийн 107-110 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний орой “Таван толгой Шин” ХХК-ийн эзэмшлийн 24-37 ӨМҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 56 дахь километрт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15 дахь хэсэгт заасан:”...Жолооч саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, “Дорнын Өртөө” ХХК-ийн эзэмшлийн 67-34 ӨМҮ улсын дугаартай Бэйбен маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Г.Батболдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Батболдын өгсөн:”...Би тэр машиныг өөрийн урсгал руу орох байх гэж бодоод хурдаа хасаад урсгалаараа явсан. Тэр машин өөрийн зорчих хэсгийн урсгал руу орохгүй урсгал сөрөөд огцом баруун гар тийш дарж, ичгрэгчийг урсгалаас гаргаж, чиргүүл нь шууд миний өөдөөс ороод ирсэн. Ингээд ямар ч аргагүй тэр машины зүүн талаас нь мөргөчихсөн. Нэг ухаан ороход би машины кабинаас гарчихсан гадаа зам дээр бөгсөөрөө сууж байсан. ...Би шалган нэвтрүүлэх цэгээр ороод цаашаа хөдлөөд удаагүй байсан, багцаагаар 40 км/цагийн хурдтай яаж байгаад осол болох үед бол бүр машинаа зогсоосон байсан. ...миний хуьд Ө.Б эмчилгээний зардал 5.000.000 төгрөг авч, эмилгээ хийлгэсэн. Компаниас даатгал гэж 3.500.000 төгрөг өгсөн, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Гансүхийн өгсөн:”...замын хоосон талдаа зорчих урсгалд хоёр машин байсан ба ачаатай автомашины чиргүүлийн зүүн урд буланг хоосон талд явж байсан ачааны автомашин мөргөчихсөн, тэр машин нь нэлээд эвдэрчихсэн байдалтай байсан. Тэр машины жолоочийг машины хажуу талд зам дээр юм дэвсэж хэвтүүлсэн байдалтай байсан. Намайг очсоноос хойш удалгүй эмнэлгийн машин ирээд тэр хүнийг аваад явсан. Түүнээс хойш маргааш өглөө холдуулж, замыг чөлөөлсөн юм. ...миний ойлгосноор бол ачаатай талд явж байсан автомашины жолооч нь замын эвдрэлийг тойрохдоо өөдөөс эсрэг урсгалаар явж байгаа машиныг хараагүй юм уу, хүлээгээгүй юм уу урсгал сөрөөд орсон байх, тэгээд нөгөө машин мөргөсөн бололтой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7944 дугаартай :”...Г.Батболдын биед баруун зүүн шилбэний шаант ясны сэлтэрхий үүсгэсэн бяцарсан ил хугарал, баруун зүүн шилбэний шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөлийн улны шарх, зулай, зүүн гарын шуу, зүүн гуя, өвдөгний цус хуралт, баруун, зүүн тохой, баруун гуя, өвдөг, зүүн шилбэний зулгаралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх биед баруун зүүн шилбэний шаант ясны сэлтэрхий үүсгэсэн бяцарсан ил хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/

Шүүгдэгч Ө.Б яллагдагчаар өгсөн:”...Би тэр машиныг надад зам тавьж өгч байна гэж ойлгоод чигээрээ явчихсан юм. ...тухайн замын хэсэгт эвдрэлтэй гэдгийг бол мэдэж байсан. Гэхдээ тэр хэсгээс нэлээд наана замын эвдрэлтэй хэсэг гэсэн бичиг бүхий тэмдэг байсан. ...би акттай танилцсан хүлээн зөвшөөрч байгаа, акттай холбоотой гомдол, санал байхгүй. Би болгоомжгүйгээсээ болж хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогч Г.Батболдын эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг өөрөөсөө өгсөн. Мөн машины эзэмшигч команиас даатгалаар өгсөн 3.500.000 төгрөгийг Г.Батболдод өгсөн бөгөөд Г.Батболд надад гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар хуудас/ зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ө.Б автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн материалд хохирогч Г.Батболд нь ...миний хувьд Ө.Б эмчилгээний зардал 5.000.000 төгрөг авч, эмчилгээ хийлгэсэн. Компаниас даатгал гэж 3.500.000 төгрөг өгсөн, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 32-35 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Ө. улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ө.Б №645133 дугаартай “ВС” ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр дурьдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Б урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт Өлзийбатын Бя автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өлзийбатын Бямбарагчааг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Ө.Б нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.

4. Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Батболд нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Хохирогч Г.Батболд нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ө.Б 645133 дугаартай BС ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Б урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН