Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/01696

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 4 24 181/ШШ2024/01696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... давхар 712, 713 тоотод байрлах,О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага:Б.Б ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аз оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.О ББСБ ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохБ.Б ийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

О ББСБ ХХК нь иргэнБ.Б той 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ02-2202112 тоот Зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсний улмаас гэрээний үүрэгт 1.806.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянаад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 182/Ш32023/16120 дугаар хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргасан.

Иймд хариуцагчБ.Б оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул шүүхийн журмаар эрэн сурвалжлаж өгнө үү гэнээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ02-2202112 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэрэгийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 182/Ш32023/16120 дугаар шүүгчийн захирамж, бараа хүлээлгэн өгсөн баримт, зээлдэгчийн талаарх мэдээлэл зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 2-13/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

НэхэмжлэгчО ББСБ ХХК ньБ.Б ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаасО ББСБ ХХК, нөгөө талаасБ.Б нар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан байх тул тэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

3.Дээрх гэрээ болон зээлийн хүсэлт гаргагчийн мэдээлэлд оршин суух хаягийг Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамж 833 тоот гэж тусгажээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/Ш32023/16120 дугаар шүүгчийн захирамжаар ... хаягтБ.Б бүртгэлтэй боловч оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Шүүхээс уг хаягийн дагуу дахин 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэж харъяалах хорооны Засаг даргаас тодорхойлж мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохБ.Б ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ББг /Регистрийн дугаар:ТК99070811/-г эрэн сурвалжилсугай.

2.Б.Батзориг /сүүлийн хаяг: .../-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тү., холбоо барих утас: ./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ