Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/02757

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/02757

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК /Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Бага тойруу 3/9, ******* ХХК-ийн байранд оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, эмэгтэй, овогт *******гийн /РД ЦГ69*******0900/-д холбогдох,

 

1,029,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т. нь 2021 оны ******* дугаар сарын 20-ны өдөр манай компанитай ББГ-1536/21 тоот "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан, Samsung A32 загварын гар утсыг 93222482 дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцлөөр авсан. Гэвч Т. нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй, гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж, 686,000 төгрөгийн үлдэгдэл байгаа болно.

Иймд үлдэх төлбөр 686,000 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 343,000 төгрөг, нийт 1,029,000 төгрөгийг Т.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талууд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас "******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нөгөө талаас хариуцагч Т. нар харилцан тохиролцож дараах гэрээг байгуулав.

1."*******" ХХК нь Т.д холбогдуулан 1,029,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын алданги 343,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 686,000 төгрөгийг төлнө.

2.Хариуцагч Т. нь

2024 оны 6 дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны ******* дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын *******-ний өдөр 86,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна.

Гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Т. гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Т.д холбогдуулан 1,029,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1,029,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын алданги 343,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 686,000 төгрөгийг хариуцагч Т. төлөхийг хүлээн зөвшөөрч,

2024 оны 6 дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны ******* дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын *******-ний өдөр 86,000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Т. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1,029,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын алданги 343,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 686,000 төгрөгийг хариуцагч Т. төлөхийг хүлээн зөвшөөрч,

2024 оны 6 дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны ******* дугаар сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын *******-ний өдөр *******0,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын *******-ний өдөр 86,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,246 төгрөгийн 50 хувь болох *******,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх *******,623 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн *******0200900941 тоот данснаас, хариуцагч Т.гаас улсын тэмдэгтийн хураамжид *******,623 төгрөгийг тус тус гаргуулан ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ