| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01590/И |
| Дугаар | 181/ШШ2024/02012 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/02012
| 2024 5 16 | 181/ШШ2024/02012 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч: ... байрлах, Г ХК /Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .....оршин суух, Г.Э /Регистрийн дугаар: ...-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17.993.932 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ньГ.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.993.932 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
ЗээлдэгчГ.Э тус банктай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ЗГ2015167841 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 22.800.000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцалж, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 16.546.163 төгрөг, үндсэн хүү 1.404.518 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43.250 төгрөг, нийт 17.993.932 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчГ.Э нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, гэрээндээ: Банкны нэхэмжилсэн 17.993.932 төгрөгийг зургаа хувааж төлөх хүсэлтэй байна. 2024 оны 6 дугаар сарын 10-нд 2.998.988 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-нд 2.998.988 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-нд 2.998.988 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-нд 2.998.988 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-нд 2.998.988 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-нд 2.998.988 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК ньГ.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.993.932 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 17.993.932 төгрөгийг 2024 оны 6-11 дүгээр сарын хооронд, сар бүрийн 10-ны өдрийн дотор 2.998.988 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохирчээ.
Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г ХК-ийн нэхэмжлэлтэй,Г.Э д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 17.993.932 /арван долоон сяа есөн зуун ерэн гурван мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг 2024 оны 6-11 дүгээр сарын хооронд, сар бүрийн 10-ны өдрийн дотор 2.998.988 төгрөгөөр тус тус төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.920 төгрөгийн тавин хувь болох 123.960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 123.960 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 123.960 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
м