| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03487/И |
| Дугаар | 182/ШШ2024/02919 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2024/02919
2024 06 27 182/ШШ2024/02919
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Ар зайсангийн гудамж,*******,*******, Монибокс ХХК /РД:6874657/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо,*******,,, 5 давхар 33 тоотод оршин суух Боржигон овогт Мягмаржавын /РД:НБ99090206/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2,584,340.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсүлд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Монибокс XXК нь *******, 18-р хороо,******* 503 тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн нь 2022 оны 6-р сарын 12-ны өдөр B22022061201 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 4,559,050 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар самсунг загварын хөргөгч цахилгаан барааг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Монибокс XXК нь зээлдэгч д 2022 оны 06-р сарын 12-ны өдөр дээрхи барааг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл 2,273,780.67 төгрөг, зээлийн хүү 1,585,875.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,836.37 төгрөг, нийт 4,265,492.43 төгрөг төлсөн. 2024 оны 06-р сарын 10-ны өдрийн байдлаар эргэн төлөлт хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 157 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Ү.Хулан нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч нь B22022061201 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 06 сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,221,629.43 төгрөг, зээлийн хүү 349,365.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,345.38 төгрөг, нийт 2,584,340.24 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2,584,340.24 төгрөгийн өр төлбөрийг Монибокс ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд:
миний бие Монибокс ХХК-ийн 2,584,340.24 төгрөгийн 5 сарын хугацаанд буюу 2024 оны 07 дугаар 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 516,860.24 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монибокс ХХК нь хариуцагч д холбогдуулан 2,584,340.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Монибокс ХХК хариуцагч нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь 2,584,340.24 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2024 оны 07 дугаар 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 516,860.24 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч ээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Монибокс ХХК хариуцагч нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь 2,584,340.24 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2024 оны 07 дугаар 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 516,870 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 516,860.24 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Монибокс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,300 төгрөгийн 50 хувь болох 28,150 төгрөгийг улсын орлогоос, 28,150 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Монибокс ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА