| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/02152/И |
| Дугаар | 181/ШШ2024/02034 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/02034
| 2024 05 17 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага:Б.Б ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.М ББСБ ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохБ.Б ыг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн .. регистрийн дугаартайБ.Б нь өөрийн эзэмшиж байсан 95.. дугаар дээр 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 140000275571 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба өмнө нь зээл авч, төлж байсан учир зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн.Б.Б нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг сарын 2,9% хүүтэй зээлж авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. М ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж, 998. дугаараар өөртэй нь холбогдож байсан ба 2023 оны 4 дүгээр сард 51.519 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахгүй байсан тул түүний зээл авах үедээ тодорхойлсон Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, чингэлтэйн 14-379 тоот хаягаар шүүхэд хандсан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/Ш32024/03646 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М ББСБ ньБ.Б ын зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж, зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаарБ.Б ын зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 439.442 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.077 төгрөг, нийт 1.011.519 төгрөг байснаас төлсөн 51.519 төгрөгийг хасч, зээлийн нийт төлөх дүн 960.000 төгрөг байх ба хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс ББСБ нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. Иймд .. регистрийн дугаартай Чангас овогт Батчулуун Бат-Очирыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 140000275571 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ, Мобиком корпораци ХХК-д гаргасан хүсэлт,Б.Б ын иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 182/Ш32024/03646 дугаар шүүгчийн захирамж зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 2-9/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК ньБ.Б ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас М ББСБ ХХК, нөгөө талаасБ.Б нар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан байх тул тэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.Дээрх гэрээ болон иргэний үнэмлэхийн мэдээлэлд оршин суух хаягийг .... гэж тусгажээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэрэгийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 182/Ш32024/03646 дугаар шүүгчийн захирамжаар .... хаягтБ.Б бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.Шүүхээс уг хаягийн дагуу дахин 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаяг тус хороонд байдаггүй гэж харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохБ.Б ын оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Чангас овогтБ.Б /Регистрийн дугаар:../-г эрэн сурвалжилсугай.
2.Б.Бр /сүүлийн хаяг: ..../-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С. холбоо барих утас: ./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ