Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/02766

 

 

 

 

 

*******24 оны 0******* сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ*******24/02766

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* банк ХК /Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, *******, *******, *******т оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Баянгол 2******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, эрэгтэй, овогт /РД УМ900*******2798/-д холбогдох,

 

16,876,403 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М. нь *******18 оны ******* дугаар сарын 11-ний өдөр "******* банк" ХК-ийн БГ Сонсголон тооцооны төвтэй 3Г*******180*******11880104 тоот зээлийн гэрээ болон БГХ*******180*******11880104 тоот барьцааны гэрээ байгуулан, 4,400,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалуулсан.

Зээлдэгч нь *******18 оны 8 дугаар сарын 16-ны өдөр "******* банк" ХК-ийн БГ Сонсголон тооцооны төвтэй ЗГ*******1808168801003 тоот зээлийн гэрээ болон БГХ*******1808168801003 тоот барьцааны гэрээ байгуулан, өмнөх зээлийн үлдэгдэл болох 3,886,673.63 төгрөг дээр 3,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалуулсан,

Зээлдэгч нь *******18 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "******* банк" ХК-ийн БГ Сонсголон тооцооны төвтэй ЗГ*******0871211132814 тоот зээлийн гэрээ болон БГХ*******0871211132814 тоот барьцааны гэрээ байгуулан, өмнөх зээлийн үлдэгдэл болох *******,9*******,*******11.01 төгрөг дээр 2,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалуулсан,

Зээлдэгч нь *******19 оны 3 дугаар сарын 06-ны өдөр "******* Банк" ХК-ийн БГ Сонсголон тооцооны төвтэй N3Г*******19443**************7************** тоот зээлийн гэрээ болон БГХ*******19443**************7************** тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 6,999,939.*******4 төгрөг дээр 1,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалуулсан.

Зээлдэгч нь *******24 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт үндсэн зээлийн төлбөрт 11,0*******0,313 төгрөг, хүүгийн төлбөрт 2,696,217 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,804 төгрөг, нийт 13,7*******4,33******* төгрөг төлсөн ба эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлж, одоог болтол зээлийг төлж барагдуулаагүй болно.

Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 4*******1-р зүйлийн 4*******1.1, 4*******3-р зүйлийн 4*******3.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******-р зүйлийн *******.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч М.д холбогдуулан 3Г*******180*******11880104, 3Г*******1808168801003, ЗГ*******0871211132814, 3Г*******19443**************7************** тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт *******24 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8,349,687 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,777,960 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 693,7*******6 төгрөг, нийт 16,821,403 төгрөгийг нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын **************,000 төгрөг, бүгд 16,876,403 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мөнх-Эрдэнэ овогтой миний бие Хаан банк ХК-аас авсан 16,876,403 төгрөгийн нэхэмжлэлийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч М.д холбогдуулан 16,876,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* банк ХК-ийн 16,876,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хариуцагч М.гийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн 16,876,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 74 дүгээр зүйлийн 74.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,332.01 төгрөгийн *******0 хувь болох 121,166.******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 121,166,******* төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100*******0900941 тоот данснаас, хариуцагч М.гээс улсын тэмдэгтийн хураамжид 121,166.******* төгрөгийг тус тус гаргуулан ******* банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ