Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/02767

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/02767

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК /Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, *******, ******* цогцолборт оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт ийн /РД /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 808,669 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн хүлээн зөвшөөрч, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1400000618646 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн.

Б. нь уг 1400000618646 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба гэрээний үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр сарын 2,4% хүүтэй, 500,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Б. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Б.гийн зээлийн гэрээний үүрэг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү *******9,199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,470 төгрөг, нийт 808,669 төгрөгийг Б.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б. миний бие нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 808,669 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. 2024 оны 5 дугаар сарын *******-ны өдөр 208,669 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөг төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 808,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 808,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын *******-ны өдөр 208,669 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б. нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 808,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч,

2024 оны 5 дугаар сарын *******-ны өдөр 208,669 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 6 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,959 төгрөгийн 50 хувь болох 11,979.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 11,979.5 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 11,979.5 төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ