Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02833

 

 

 

 

 

2*******4 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2*******4/*******833

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК /Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******, ******* давхарт оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт ийн /РД /-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,708,688 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД /,

Хариуцагч А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. нь тус байгууллагаас 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 3042**************2 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн төлбөрийг нийт 1390 хоног хугаца хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж байсан. Иймд А.оос үндсэн зээл 997,644 төгрөг, үндсэн хүү 2,701,044 төгрөг, хугацаа хожимдуулсаны шимтгэл 10,000 төгрөг, нийт 3,708,688 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч 2*******4 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.ид холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 3,708,688 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 3,708,688 төгрөгийн 2,208,688 төгрөгөөс татгалзаж, 1,500,000 төгрөгийг 2*******4 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч А. гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,708,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч А.ид холбогдох 3,708,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2,208,688 төгрөгөөс татгалзаж, 1,500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А. нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2*******4 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар болон талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч А. нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүү хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч А.ид холбогдох 3,708,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2,208,688 төгрөгөөс татгалзаж, 1,500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А. нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2*******4 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.оос улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ