| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 2105018470256 |
| Дугаар | 2022/ДШМ/436 |
| Огноо | 2022-04-26 |
| Зүйл хэсэг | 23.1.1, 13.14.1, |
| Улсын яллагч | Г.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2022/ДШМ/436
2022 4 26 2022/ДШМ/436
Л.Г нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Ээчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.УуГ,
шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,
шүүгдэгч Г.Г,
шүүгдэгч Б.Б, Г.Г нарын өмгөөлөгч Ч.Өнөржаргал,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/138 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.УуГын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Э.О, Г.Г, Ц.Ч, Б.Б, Б.Б, Л.Г нарт холбогдох 2105018470256 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Эийн О, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ... дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../,
2. Б овгийн Цийн Ч, 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../,
3. Б овгийн Гын Г, 1985 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер графикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан.
4. Д овгийн Бын Б, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../,
5. Х овгийн Лын Г, 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,
6. Б овгийн Бийн Б, 1986 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан;
Э.О нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод өөрийн ашигладаг фэйсбүүк цахим сүлжээний “...” нэртэй пэйж хаягт 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03 цаг 16 минутад, твиттер цахим сүлжээний “...” нэртэй хуудсанд 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03 цаг 05 минутад “...Иргэн Э.С-г санаатайгаар дайрч тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. ...-ын гишүүн М.Б /...-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ...” гэсэн илт худал мэдээллийг Монгол Улсын ... Л.О-Ээ, иргэн М.Бас-Ээ нарын зурагтай хамт нийтэлж, тэдний нэр төр, алдар хүндэд халдаж, олон нийтэд тараасан гэмт хэргийг,
Э.О, Г.Г, Ц.Ч, Б.Б, Б.Б, Л.Г нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн, 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Батсайхан, мөрдөгч Ч.Оргил, Б.Цэвээндорж болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.Золбоо, О.Тасхын, Б.Өлзийбаяр нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.О, Г.Г, Ц.Ч, Б.Б, Б.Б, Л.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэвэл хоорондоо зөрүүтэй, хууль хэрэглээний хувьд тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэхэд эргэлзээтэй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэхээр дараах нөхцөл байдлууд байна. Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн шинж нь “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” байхыг шаарддаг. Шүүгдэгч нарыг энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгахдаа “хүч хэрэглэсэн” гэсэн шинжээр нь буюу хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн ...", мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн ...” гэсэн заалтыг журамласан байна. Хүч хэрэглэх гэдэг нь тухайн хохирогчийн /хууль сахиулагчийн/ биед халдаж цохих, зодох, хувцас хунарыг урах, эд зүйлийг нь эвдэх, гэмтээх гэх мэтээр, хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг нь хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах хэлбэрээр илэрнэ. Гэвч хэн нь хэнийг яаж хүч хэрэглэсэн буюу шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог хүн тус бүрээр ялгаж зааглалгүй хэтэрхий бөөндөж дүгнэсэн байхаас гадна хохирогчийг зөв тогтоосон гэхэд эргэлзээтэй, энэ байдал нь хэргийн гол нотлох баримт болох камерын бичлэгт тусгагдсанаас өөр болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн этгээдүүдийн үйлдэл оролцоог хүн тус бүрээр ялгаж тогтоох нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ялыг ялгамжтай оногдуулах зорилгод нийцнэ. Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг дэх үйл явдал зэргээс үзвэл хохирогчоор тогтоогдсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэр бүхий албан хаагч нар мөрдөгчийн тогтоолгүйгээр хэн нэгнийг саатуулахгүй гэсэн байр суурьтай байжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” хэм хэмжээг хуульчилсан байх ба үндэслэлийг нь “гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан”, “энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд”, “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан”, “тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн” гэж тодорхойлсон байдаг. Түүнчлэн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” тухай мөрдөгчийн тогтоолоос үзвэл Д.Монголхүү гэгчийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайд болсон жагсаал цуглаантай холбогдуулан баривчлах ажиллагааг явуулсан. Гэтэл мөрдөгч энэ ажиллагааг 5 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явуулахдаа “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” гэдгийг үндэслэл болгосон мөртлөө мөн “энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлийг давхар баримталсан байна. Мөрдөгч нь хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагааг явуулах саналыг прокурорт гаргахыг, сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэхийг тус тус хуульчилсан. “Даруй” гэж боломжит богино хугацааг хэлэхийг хуулийн нэр томьёонд тодорхойлсон байна. Дээрх байдлаас үзвэл 5 хоногийн хугацаа өнгөрсөн үед хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлага байсан уу?, үгүй юу? эсхүл энэ хугацаанд прокурорт саналаа гаргах боломжтой байсан эсэх, дор хаяж мөрдөгч тогтоолоо гаргасны дараагаар сэжигтэн этгээдийг уг тогтоолын хамтаар цагдан хорих байгууллагад хүргэх ёстой байсан гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Мөрдөгчийн тогтоолгүй мөртлөө саатуулагч этгээдийг авч тухайн онцгой бүс рүү шууд нэвтэрч байгаа энгийн хувцас өмссөн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн албан хаагч гэх хүмүүсийг “хууль сахиулагч мөн гэдгийг тухайн цаг хугацаанд мэдэх боломжтой байсан” гэхэд эргэлзээтэйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, холбогдох хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорих байрны дотоод журамтай хэрхэн уялдаж байгааг тодруулах нь зүйтэй. Эдгээр байдлыг зөв тодорхойлж гаргах нь гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэрэгт тооцож хуульчилсан тухайн үйлдэл, эс үйлдэхүйн гэмт хэргийн шинжийг бүрдүүлэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн эрх зүйн актгүйгээр хэн нэгнийг саатуулах ёсгүй, энэ үүргээ биелүүлсэн Цагдан хорих байрны албан хаагч нарын шаардлага үндэслэлтэй. Э.Оыг Г.Г, Ц.Ч нартай бүлэглэн ... хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /3хх 233-237/, Ц.Чыг Г.Г, Э.О нартай бүлэглэн ... хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /3хх 249-250, 4хх 01-03/, Г.Гыг Э.О, Ц.Ч нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 15-19/, Б.Бийг Э.О нартай бүлэглэн ... хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 54-58/, Л.Гийг Э.О нартай бүлэглэн ... хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 70-74/, Б.Бийг Э.О нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 106-110/ тус тус татсан байна. Нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татсан дээрх тогтоолуудад тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнэсэн мөртлөө “Зарим яллагдагчид холбогдох хэргээс зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын 58 дугаартай тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргахдаа зарим холбогдогчийг “хэн болох нь тогтоогдоогүй” гэсэн байдлаар хяналтын камерын бичлэгийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй /уялдаа холбоогүй/ болжээ. Улмаар нэр бүхий 6 яллагдагч тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулж, тэдгээрийг ... хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж прокурор дүгнэжээ. Яллагдагч нарын зарим нь уг тогтоолд гарын үсэг зураагүй, зарим нь “... хүлээн зөвшөөрөхгүй тул гарын үсэг зурахгүй” гэсэн байтал тэдгээрт дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг нь эдлүүлэхгүйгээр маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү хүргүүлснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх үндэслэлтэй. Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог хүн тус бүрээр ялгамжтай бичээгүйг дахин дурдах нь зүйтэй. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулах үүднээс “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Д.Монголхүү гэгчээс энэ хэрэгтэй холбогдуулж гэрчийн мэдүүлэг авбал зохино. Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан “фэйсбүүк дэх бичлэг”, “хяналтын камерын бичлэг”, “байгууллагын илтгэх хуудас” зэргийг гаргуулан авах тухай хүсэлтүүдийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Шүүгдэгч Э.Оын холбогдсон “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгтэй холбоотойгоор Фэйсбүүк мэдээллийн эх сурвалжийн баримтыг дахин шалгах, өөрөөр хэлбэл энэ мэдээллийг яг энэ агуулгаар нь өөр эх сурвалж олон нийтэд цацсан эсэхийг тодруулах нь зүйтэй. Үүнээс гадна Дорнод аймагт үйлдэгдсэн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нотлох нотлох баримт болно. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 1231 дугаартай захирамжаар яллагдагч Э.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тодорхой газар очих, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгасан байна. ...” хэмээн дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.УуГ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг хэргийн нотолбол зохих байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Тухайлбал, хохирогч Ү.Батсайханы “...Тухайн үед мөрдөгч Оргил, Цэвээндорж бид гурав та нар бидний үйл ажиллагаанд ингэж саад учруулж болохгүй гэж тайлбарлаж хэлээд тухайн үйлдлийг нь болиулах гэж татсан боловч бидний шаардлагыг огт сонсолгүйгээр Д.Монголхүүг араас нь түрээд зарим нь хоёр гараас нь чирсээр байгаад гадагш авч гараад аваад явчихсан” гэх мэдүүлэг, хохирогч Б.Цэвээндоржийн “...тэр хүмүүст бүгдэд нь ахлах мөрдөгч Ү.Батсайхан болон мөрдөгч Ч.Оргил бид гурав Д.Монголхүүг хуульд заасны дагуу хойшлуулшгүйгээр баривчилж байгаа, та нар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болохгүй, мөн онцгой объектод халдаж болохгүй гэдгийг маш сайн ойлгогдохоор хэлж сануулж уг үйлдлээ зогсоох шаардлагыг тавьж байсан боловч огт тоохгүй байснаас гадна Э.О нь бид нар хүнээ авч байна, та нарын хүн баривчилна гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн. Харин Г.Г гэх залуу надад хандан чи муу Заригийн Өнөрөөгийн хэргийг шийдэж чадахгүй байж хүн баривчилна гэж юу байдаг юм бэ гэх зэргээр дайраад байсан. Бусад хүмүүсийн хувьд бүгдээрээ л Д.Монголхүүг авч гарахын тулд хүчээ нэгтгэж эсэргүүцэл үзүүлж байсан” гэх мэдүүлэг, Хохирогч Ч.Оргилын “...Д.Монголхүү хаалгаар гадагшаа гарангуут ахлах мөрдөгч Ү.Батсайхан урд талд нь хааж зогссон боловч цаана нь байсан хүмүүс хүрч ирээд Д.Монголхүүг тойрч бүчиж зогсож байгаад хүнээ авмаар байна гээд хүчээр гадагш нь авч гарсан. Цэвээндорж, Батсайхан бид гурвын хувьд Д.Монголхүүг буцаж оруулах гэж оролдсон боловч олон хүмүүс тал талаас нь татсаар байгаад дийлдэхгүй авч гараад машинд суулгаад аваад явчихсан” гэх мэдүүлэг, Хохирогч О.Тасхыны “Ярилцаж байх үед цэнхэр өнгийн куртиктэй, цэнхэр гуталтай байсан эрэгтэй Монголхүүг ардаас нь түлхээд шууд үзлэг нэгжлэгийн хаалга руу түрсэн, улмаар цаад талын хүлээлгийн хэсгээс хар өнгийн үстэй малгайтай куртиктэй, цүнх үүрсэн эрэгтэй ...ай хамгаалалтын ажилтан Өлзийбаярыг хүчээр түлхээд орж ирээд урдаас нь Монголхүүг татсан, мөн ар нуруун дээрээ цагаан өнгийн шоотой хар өнгийн богино куртик өмссөн нүдний шилтэй эрэгтэй хүн утсан дээрээ бичлэг хийгээд үзлэг нэгжлэгийн хаалгаар ороод ирсэн. Улмаар уг нүдний шилтэй эрэгтэй /Л.Г/ нь Монголхүүг барьсан байсан мөрдөгчийн гараас зуураад байхаар нь би тухайн хүнийг ардаас нь татаад салгасан. Тэгтэл үзлэг нэгжлэгийн хаалганы цаана байсан 3 эрэгтэй хүн цээжээрээ орж ирээд Монголхүүг татаад улмаар аваад хүлээлгийн хэсгээр дамжаад шууд гадагшаа гарсан. Бидний зүгээс хүлээлгийн хэсэгт хүрээд тэрнээс цаашаа гараагүй, харин мөрдөгч нар нь зууралдаад гараад явсан. ...айх хойд талаасаа нэмэгдэл хүч дуудуулсан байсан бөгөөд тэр алба хаагч нар маань ирж амжаагүй. Миний зүгээс нэг хүнийг нь салгаад тэгээд нөгөө хүмүүс нь мөрдөгч нартай зууралдаад хүлээлгийн хэсэг рүү гарчихсан болохоор бидний хүч хүрээгүй” гэх мэдүүлэг, хохирогч А.Золбоогийн “Би тэр үед дэд ахлагч Өлзийбаярын хамт мөн тэдний үйлдлийг хориглох гэсэн боловч хэтэрхий олуулаа байсан учраас яаж ч чадаагүй. Шалган нэвтрүүлэх байрны гадаа мөн цагдаагийн мөрдөгч нар Монголхүүг авч үлдэх гэсэн боловч нөгөө хүмүүс нь хүчээр салгаж машинд суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Өлзийбаярын “тухайн иргэд дээр очиж, юу болоод байгаа талаар асуугаад, камерын бичлэгээ зогсоо, та нар улсын онцгой объектод нэвтэрсэн байна гэж хэлэн хууль ёсны шаардлага тавьсан. Тэгтэл тухайн хүмүүс тавьсан шаардлагыг биелүүлэхгүй өөдөөс бүгд яагаад Монголхүүг энд авчирсан юм бэ? наад хүн чинь буруугүй, Монголхүүг авъя гэж хэлэн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байсан. ...Би Э.От та энд орж болохгүй, та үүд рүү гар гэсэн шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй Д.Монголхүү энд байна шүү гэж үүдэнд байсан хүмүүс рүү хашхирсан. Тэгтэл Ч, Г.Г, Б, Б, Г.Г нарын хүмүүс металл илрүүлэгч хаалганы наана зогсож байсан О.Тасхыныг түлхээд хүч хэрэглэн дайрахаар нь би өөдөөс нь очоод 2 гараа алдлан зогссон. ...эмчийн үзлэгийн өрөөнөөс 2 мөрдөгч, Д.Монголхүүг дагуулан гарч ирсэн. Энэ үед Ч, Г.Г, Б, Б, Г.Г нарын хүмүүс намайг хүч хэрэглэн түлхээд шалган нэвтрүүлэх постыг даван орж ирэн Монголхүүг тал талаас нь татаад авч гарсан. Монголхүүгийн араас Э.О түлхэж байсан. Цагдаагийн 3 мөрдөгч, ...ай 3 алба хаагч нар тухайн хүмүүсийн үйлдлийг зогсоох гээд дийлээгүй” гэх мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу буюу хэрэв худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тайлбарлан сануулж авсан хохирогч нарын тогтвортой, зөрүүгүй мэдүүлгүүд нь хэргийн бусад нотлох баримт болох хяналтын камерын бичлэгээр давхар нотлогдож, мэдүүлэг өгөгчийн эх сурвалжийг тодорхой гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтэй нийцсэн байхад анхан шатны шүүх хохирогч нарыг зөв тогтоосон гэхэд эргэлзээтэй, энэ байдал нь хяналтын камерын бичлэгт тусгагдсанаас өөр болжээ гэж үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Хяналтын камерын бичлэгт болж буй аль үйл явдал хохирогч нарын мэдүүлгийн аль хэсэгтэй, хэрхэн тохирохгүй байгаа эсэх талаар шүүгчийн захирамжид тусгаагүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Прокуророос шүүгдэгч Э.О, Г.Г, Ц.Ч, Б.Б, Б.Б, Л.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хамтран оролцооны хэлбэрийн хэм хэмжээнд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж буюу “гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн” гэж тодорхойлон мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдсэн болно. Шүүгчийн захирамжид “Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг дэх үйл явдал зэргээс үзвэл хохирогчоор тогтоогдсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэр бүхий албан хаагч нар мөрдөгчийн тогтоолгүйгээр хэн нэгнийг саатуулахгүй гэсэн байр суурьтай байжээ” гэсэн нь хэргийн бодит үнэн, нөхцөл байдалд нийцэхгүй, огт үндэслэлгүй дүгнэлтийг шүүх хийсэн гэж үзэхээр байна. Дээр дурдсанчлан хууль сануулан авсан хохирогч О.Тасхын, А.Золбоо, Б.Өлзийбаяр нар нь болсон хэргийн талаар буюу шүүгдэгч нарыг байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн саад учруулсан, хэрхэн хууль ёсны шаардлага биелүүлээгүй, баривчлагдсан сэжигтнийг хэрхэн хүч хэрэглэж цагдан хорих байрнаас авч гарсан талаар гэрчээр болон хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэг бүртээ тогтвортой мэдүүлсэн байгааг дахин дурдаж байна. Мөн анхан шатны шүүх “Д.Монголхүү гэгчийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдсэнээс нь хойш 5 хоногийн дараа баривчилсан нь хойшлуулшгүй тохиолдолд хамаарах уу, ийм шаардлага байсан уу” гэж дурджээ. Яллагдагч Д.Монголхүүгийн үйлдсэн “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Лхагвадоржийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн тус хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч И.Мөрөн, эргүүл хамгаалалтын цагдаа Д.Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх эрүүгийн 2109012820250 дугаартай хэрэгт тус прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 234 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2229 дугаар шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн дээрх хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 21 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хэрэгт Д.Монголхүүг сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан, яллагдагчаар цагдан хорьсон зэрэг асуудал хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан эсэх нь эрүүгийн 2109012820250 дугаартай хэрэгт хамаарах учиртай бөгөөд эрүүгийн 2105018470256 дугаартай Э.О нарт холбогдох хэрэгт энэ асуудал огт хамааралгүй болно. Хэрэг явдал болсон тухайн цаг хугацаанд үүрэг гүйцэтгэж байсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид болох Ү.Батсайхан, Б.Цэвээндорж, Ч.Оргил нар нь энгийн хувцастай явж байсан боловч тэднийг цагдаагийн байгууллагын алба хаагч болохыг шүүгдэгч Г.Г мэдэж байсан, энэ талаараа шалган нэвтрүүлэх үүдний хэсэгт мөрдөгч Б.Цэвээндорж руу хандан “чи муу Заригийн Өнөрөөгийн хэргийг шийдэж чадахгүй байж хүн баривчилна гэж юу байдаг юм бэ” гэх зэргээр орилон дайрч байсан талаар хохирогч Б.Цэвээндорж мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Г.Гоос энэ талаар асуусан асуултад хэрхэн хариулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдах бөгөөд энгийн хувцастай явж байсан Ү.Батсайхан, Б.Цэвээндорж, Ч.Оргил нарыг хууль сахиулагч мөн гэдэгт эргэлзээ төрөх боломжгүй юм. Түүнчлэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн а/143 дугаартай тушаалаар батлагдсан “Дүрэмт болон ажлын хувцас хэрэглэх журам”-ын 1.3-т “Цагдаагийн албан хаагч албан үүрэг гүйцэтгэх үедээ дүрэмт хувцсыг хэрэглэх үүрэгтэй. Цагдаагийн албан хаагчийн гүйцэтгэж байгаа ажил, үүргийн онцлогоос хамаарч энгийн хувцас хэрэглэж болно” гэж, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт “Алба хаагч нь амралтын цагаар, эсхүл энгийн хувцастай үүрэг гүйцэтгэх тохиолдолд...” гэж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмын 921.4 дэх хэсгийн 921.4.5-д “Энгийн хувцастай ажил үүрэг гүйцэтгэх бол...” гэж тус тус заасан байгаа нь цагдаагийн байгууллагын ажилтан үүрэг гүйцэтгэхдээ энгийн хувцас огт хэрэглэж болохгүй гэсэн хууль зүйн хориглолт байхгүйг илтгэнэ. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоол үйлдэж уг өөрчлөлтийг яллагдагч нарт танилцуулахыг мөрдөгчид даалгасан ба энэхүү тогтоолд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөөгүй, яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцэж байна. Түүнчлэн уг тогтоолд гомдол гаргасан яллагдагч, өмгөөлөгч гараагүй бөгөөд ийнхүү гомдол гаргаагүй нь тэднийг гомдол гаргах эрхээр хангаагүй гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр, энэхүү ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамааруулан үзэх мөн боломжгүй байна. Шүүгдэгч Э.Оын холбогдсон “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгтэй холбоотойгоор мэдээллийн эх сурвалжийг шалгах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хийж гүйцэтгэсэн ба энэ талаар шүүгдэгч Э.Оаас удаа дараа тодруулж мэдүүлэг авах, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд асуулт асуухад тэрээр “эх сурвалжаа нууцална” гэж мэдүүлдэг. Энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх өөр гэрчгүй, цахим орчинд үзлэг хийж, тогтоогдсон нөхцөл байдлыг тэмдэглэлээр бэхжүүлсэн, гэрч Б.Дөлгөөн, З.Индранил нараас мэдүүлэг авсан, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шалгагдаж буй эрүүгийн хэрэгтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргасан зэргээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л ажиллагааг хийсэн болно. Шүүгдэгч Э.Оыг дээрх “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүнийг буруутгаж байгаа нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримтат мэдээлэл хавтаст хэрэгт цуглараагүй байна. Мөн Дорнод аймагт үйлдэгдсэн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргах нь шүүгдэгч Э.Оыг худал мэдээлэл тараасан, тараагаагүй гэсэн дүгнэлтэд хүргэхгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хэргийн хүрээ, хэмжээнээс хальж, ач холбогдолгүй ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 138 дугаартай шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Энэ худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь Дорнод аймагт 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Э.О нь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө цахим хаягт тавьсан. Хэрэгт авагдсан олон гэрч нар мэдүүлэхдээ 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн бүх групп цахим хаягт тарчихсан гэж мэдүүлдэг. Шүүхээс Э.Оаас өөр хүн мэдээлэл тараасныг тогтоохоор заасан нь үндэслэлтэй. Хэн тараасныг нь тогтоох шаардлагатай. Цахим хаягт анх тараасан хүнийг олох ажиллагаа хийгдээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хэргийн камерын бичлэгт гарч байгаа зүйлс яллах дүгнэлт хоорондоо зөрчилтэй гэж үзсэн. Тухайн үед ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Ч.Оргил нь 3 албан хаагчийн нэг нь байгаа. Хавтас хэрэгт гэрчийн мэдүүлэг нь байдаг. Д.Монголхүү өмгөөлөгчтэй уулзана гэхээр нь хаалган дээр би авч очсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан хаалгаа өөрөө онгойлгож өгсөн. Тэгэхэд хууль бусаар гараад явчихсан мэтээр яллах дүгнэлтэд дурдсан. Үүнийг тогтоох шаардлагатай. Мөн хүн бүрийн оролцоог нарийвчлан тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд “нэмж хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Г.Г, Б.Б нарын өмгөөлөгч Ч.Өнөржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Г.Г, Б.Б нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Шүүхээс хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг нэмж гаргуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих байрны дотоод журам гэх баримтыг хавтас хэрэгт хавсаргасан. Гэтэл уг дотоод журам нь цаг хугацааны хувьд үйлчлэх хугацаа нь дууссан, хүчин төгөлдөр бус баримт байдаг. Сүүлд батлагдсан хорих байгууллагын дотоод журмыг хавтаст хэрэгт зайлшгүй хавсаргах ёстой. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн бүрэлдэхүүний хэрэг гарсан үеийн тодруулсан рапортын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. 2 дугаар хавтас хэргийн 80-86 дугаар хуудсанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Тэмдэглэлийн 4 дүгээрт хорих байрны үүдний хэсэгт хоёр талаасаа камер байрласан байдаг. Өөдөөс харж байгаа камерын бичлэг нь хэрэгт авагдсан. Харин үүдний хэсгийн камерын бичлэг хэрэгт авагдаагүй. Гэхдээ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд минут нь тодорхойгүй тэмдэглэл байдаг. 2 дугаар хавтас хэргийн 80-86 дугаар хуудсанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлтэй холбоотой асуудалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид нэмж гаргуулах нотлох баримттай асуудлыг тодорхой бус байдлаар шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж байгаа боловч хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн хэрэгт хамтран оролцсон хүмүүсийн оролцооны хэлбэрийг шүүхийн зүгээс ял оногдуулахдаа харгалзан үздэг учраас дээрх ажиллагааг тодорхой тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болсон өдөр сошиал орчинд бичлэг цацагдсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бичлэгийг шүүх нотлох баримтаар авах нь зүйтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос Э.Оыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод өөрийн ашигладаг фэйсбүүк цахим сүлжээний “...” нэртэй пэйж хаягт 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03 цаг 16 минутад, твиттер цахим сүлжээний “...” нэртэй хуудсанд 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03 цаг 05 минутад “...Иргэн Э.С-г санаатайгаар дайрч тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. ...-ын гишүүн М.Б /...-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ...” гэсэн илт худал мэдээллийг Монгол Улсын ... Л.О-Ээ, иргэн М.Бас-Ээ нарын зурагтай хамт нийтэлж, тэдний нэр төр, алдар хүндэд халдаж, олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Э.О, Г.Г, Ц.Ч, Б.Б, Б.Б, Л.Г нарыг гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн, 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Ү.Батсайхан, мөрдөгч Ч.Оргил, Б.Цэвээндорж болон тус цагдан хорих ангийн албан хаагч А.Золбоо, О.Тасхын, Б.Өлзийбаяр нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн шинж нь “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” байхыг шаарддаг. Шүүгдэгч нарыг энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгахдаа “хүч хэрэглэсэн” гэсэн шинжээр нь буюу хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан байна. Хүч хэрэглэх гэдэг нь тухайн хохирогчийн /хууль сахиулагчийн/ биед халдаж цохих, зодох, хувцас хунарыг урах, эд зүйлийг нь эвдэх, гэмтээх гэх мэтээр, хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг нь хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах хэлбэрээр илэрнэ. Гэвч хэн нь хэнийг яаж хүч хэрэглэсэн буюу шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог хүн тус бүрээр ялгаж зааглалгүй хэтэрхий бөөндөж дүгнэсэн байхаас гадна хохирогчийг зөв тогтоосон гэхэд эргэлзээтэй, энэ байдал нь хэргийн гол нотлох баримт болох камерын бичлэгт тусгагдсанаас өөр болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн этгээдүүдийн үйлдэл оролцоог хүн тус бүрээр ялгаж тогтоох нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ялыг ялгамжтай оногдуулах зорилгод нийцнэ. ...Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг дэх үйл явдал зэргээс үзвэл хохирогчоор тогтоогдсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэр бүхий албан хаагч нар мөрдөгчийн тогтоолгүйгээр хэн нэгнийг саатуулахгүй гэсэн байр суурьтай байжээ. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” хэм хэмжээг хуульчилсан байх ба үндэслэлийг нь “гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан”, “энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд”, “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан”, “тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн” гэж тодорхойлсон байдаг. Түүнчлэн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” тухай мөрдөгчийн тогтоолоос үзвэл Д.Монголхүү гэгчийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайд болсон жагсаал цуглаантай холбогдуулан баривчлах ажиллагааг явуулсан. Гэтэл мөрдөгч энэ ажиллагааг 5 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явуулахдаа “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” гэдгийг үндэслэл болгосон хэрнээ мөн “энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлийг давхар баримталсан байна. Мөрдөгч нь хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагааг явуулах саналыг прокурорт гаргахыг, сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэхийг тус тус хуульчилсан. “Даруй” гэж боломжит богино хугацааг хэлэхийг хуулийн нэр томьёонд тодорхойлсон байна. Дээрх байдлаас үзвэл 5 хоногийн хугацаа өнгөрсөн үед хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлага байсан уу?, үгүй юу? эсхүл энэ хугацаанд прокурорт саналаа гаргах боломжтой байсан эсэх, дор хаяж мөрдөгч тогтоолоо гаргасны дараагаар сэжигтэн этгээдийг уг тогтоолын хамтаар цагдан хорих байгууллагад хүргэх ёстой байсан гэсэн дүгнэлтэд хүргэж байна. ...Мөрдөгчийн тогтоолгүй хэрнээ саатуулагч этгээдийг авч тухайн онцгой бүс рүү шууд нэвтэрч байгаа энгийн хувцас өмссөн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн албан хаагч гэх хүмүүсийг “хууль сахиулагч мөн гэдгийг тухайн цаг хугацаанд мэдэх боломжтой байсан” гэхэд эргэлзээтэйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, холбогдох хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорих байрны дотоод журамтай хэрхэн уялдаж байгааг тодруулах нь зүйтэй. Эдгээр байдлыг зөв тодорхойлж гаргах нь гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэрэгт тооцож хуульчилсан тухайн үйлдэл, эс үйлдэхүйн гэмт хэргийн шинжийг бүрдүүлэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, ямар нэгэн эрх зүйн актгүйгээр хэн нэгнийг саатуулах ёсгүй, энэ үүргээ биелүүлсэн Цагдан хорих байрны албан хаагч нарын шаардлага үндэслэлтэй. Э.Оыг Г.Г, Ц.Ч нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /3хх 233-237/, Ц.Чыг Г.Г, Э.О нартай бүлэглэн ... хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /3хх 249-250, 4хх 01-03/, Г.Гыг Э.О, Ц.Ч нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 15-19/, Б.Бийг Э.О нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 54-58/, Л.Гийг Э.О нартай бүлэглэн ... хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 70-74/, Б.Бийг Э.О нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 106-110/ тус тус татсан байна. Нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татсан дээрх тогтоолуудад тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнэсэн атлаа “Зарим яллагдагчид холбогдох хэргээс зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын 58 дугаартай тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргахдаа зарим холбогдогчийг “хэн болох нь тогтоогдоогүй” гэсэн байдлаар хяналтын камерын бичлэгийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй /уялдаа холбоогүй/ болжээ. ...Нэр бүхий 6 яллагдагч тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулж, тэдгээрийг ... хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж прокурор дүгнэжээ. Яллагдагч нарын зарим нь уг тогтоолд гарын үсэг зураагүй, зарим нь “...хүлээн зөвшөөрөхгүй тул гарын үсэг зурахгүй” гэсэн байтал тэдгээрт дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг нь эдлүүлэхгүйгээр маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү хүргүүлснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх үндэслэлтэй. ...Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулах үүднээс “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Д.Монголхүү гэгчээс энэ хэрэгтэй холбогдуулж гэрчийн мэдүүлэг авбал зохино. ...Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан “фэйсбүүк дэх бичлэг”, “хяналтын камерын бичлэг”, “байгууллагын илтгэх хуудас” зэргийг гаргуулан авах тухай хүсэлтүүдийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. ...Шүүгдэгч Э.Оын холбогдсон “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгтэй холбоотойгоор Фэйсбүүк мэдээллийн эх сурвалжийн баримтыг дахин шалгах, өөрөөр хэлбэл, энэ мэдээллийг яг энэ агуулгаар нь өөр эх сурвалж олон нийтэд цацсан эсэхийг тодруулах нь зүйтэй. Үүнээс гадна Дорнод аймагт үйлдэгдсэн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нотлох нотлох баримт болно. ...” гэсэн үндэслэлүүдийг зааж хэргийг Нийслэлийн прокурорын газар буцаахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгч нарын гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг.
Мөн гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.
Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Иймд анхан шатны шүүхийн хийсэн дээрх дүгнэлтүүдээс үзэхэд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн шинж нь “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн...” байхыг шаарддаг. Шүүгдэгч нарыг энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгахдаа “хүч хэрэглэсэн” гэсэн шинжээр нь буюу хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан байна. Хүч хэрэглэх гэдэг нь тухайн хохирогчийн /хууль сахиулагчийн/ биед халдаж цохих, зодох, хувцас хунарыг урах, эд зүйлийг нь эвдэх, гэмтээх гэх мэтээр, хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг нь хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах хэлбэрээр илэрнэ. Гэвч хэн нь хэнийг яаж хүч хэрэглэсэн буюу шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог хүн тус бүрээр ялгаж зааглалгүй хэтэрхий бөөндөж дүгнэсэн байхаас гадна хохирогчийг зөв тогтоосон гэхэд эргэлзээтэй, энэ байдал нь хэргийн гол нотлох баримт болох камерын бичлэгт тусгагдсанаас өөр болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн этгээдүүдийн үйлдэл оролцоог хүн тус бүрээр ялгаж тогтоох нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ялыг ялгамжтай оногдуулах зорилгод нийцнэ. ...Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг дэх үйл явдал зэргээс үзвэл хохирогчоор тогтоогдсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэр бүхий албан хаагч нар мөрдөгчийн тогтоолгүйгээр хэн нэгнийг саатуулахгүй гэсэн байр суурьтай байжээ. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” хэм хэмжээг хуульчилсан байх ба үндэслэлийг нь “гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан”, “энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд”, “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан”, “тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн” гэж тодорхойлсон байдаг. Түүнчлэн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” тухай мөрдөгчийн тогтоолоос үзвэл Д.Монголхүү гэгчийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайд болсон жагсаал цуглаантай холбогдуулан баривчлах ажиллагааг явуулсан. Гэтэл мөрдөгч энэ ажиллагааг 5 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явуулахдаа “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” гэдгийг үндэслэл болгосон мөртлөө мөн “энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлийг давхар баримталсан байна. Мөрдөгч нь хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагааг явуулах саналыг прокурорт гаргахыг, сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэхийг тус тус хуульчилсан. “Даруй” гэж боломжит богино хугацааг хэлэхийг хуулийн нэр томьёонд тодорхойлсон байна. Дээрх байдлаас үзвэл 5 хоногийн хугацаа өнгөрсөн үед хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлага байсан уу?, үгүй юу? эсхүл энэ хугацаанд прокурорт саналаа гаргах боломжтой байсан эсэх, дор хаяж мөрдөгч тогтоолоо гаргасны дараагаар сэжигтэн этгээдийг уг тогтоолын хамтаар цагдан хорих байгууллагад хүргэх ёстой байсан гэсэн дүгнэлтэд хүргэж байна. ...Мөрдөгчийн тогтоолгүй хэрнээ саатуулагч этгээдийг авч тухайн онцгой бүс рүү шууд нэвтэрч байгаа энгийн хувцас өмссөн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн албан хаагч гэх хүмүүсийг “хууль сахиулагч мөн гэдгийг тухайн цаг хугацаанд мэдэх боломжтой байсан” гэхэд эргэлзээтэйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, холбогдох хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорих байрны дотоод журамтай хэрхэн уялдаж байгааг тодруулах нь зүйтэй. Эдгээр байдлыг зөв тодорхойлж гаргах нь гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэрэгт тооцож хуульчилсан тухайн үйлдэл, эс үйлдэхүйн гэмт хэргийн шинжийг бүрдүүлэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн эрх зүйн актгүйгээр хэн нэгнийг саатуулах ёсгүй, энэ үүргээ биелүүлсэн Цагдан хорих байрны албан хаагч нарын шаардлага үндэслэлтэй. Э.Оыг Г.Г, Ц.Ч нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /3хх 233-237/, Ц.Чыг Г.Г, Э.О нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /3хх 249-250, 4хх 01-03/, Г.Гыг Э.О, Ц.Ч нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 15-19/, Б.Бийг Э.О нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 54-58/, Л.Гийг Э.О нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 70-74/, Б.Бийг Э.О нартай бүлэглэн ...хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар /4хх 106-110/ тус тус татсан байна. Нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татсан дээрх тогтоолуудад тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнэсэн хэрнээ “Зарим яллагдагчид холбогдох хэргээс зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын 58 дугаартай тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргахдаа зарим холбогдогчийг “хэн болох нь тогтоогдоогүй” гэсэн байдлаар хяналтын камерын бичлэгийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй /уялдаа холбоогүй/ болжээ. ...Нэр бүхий 6 яллагдагч тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулж, тэдгээрийг ...хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж прокурор дүгнэжээ. Яллагдагч нарын зарим нь уг тогтоолд гарын үсэг зураагүй, зарим нь “...хүлээн зөвшөөрөхгүй тул гарын үсэг зурахгүй” гэсэн байтал тэдгээрт дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг нь эдлүүлэхгүйгээр маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү хүргүүлснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх үндэслэлтэй. ...Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулах үүднээс “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Д.Монголхүү гэгчээс энэ хэрэгтэй холбогдуулж гэрчийн мэдүүлэг авбал зохино. ...” гэсэн үндэслэлүүдийг хууль зүйн үндэслэлтэй тул мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин хавтас хэргийг судлахад, анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийн “...“фэйсбүүк дэх бичлэг”, “хяналтын камерын бичлэг”, “байгууллагын илтгэх хуудас” зэргийг гаргуулан авах тухай хүсэлтүүдийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. ...Шүүгдэгч Э.Оын холбогдсон “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгтэй холбоотойгоор Фэйсбүүк мэдээллийн эх сурвалжийн баримтыг дахин шалгах, өөрөөр хэлбэл, энэ мэдээллийг яг энэ агуулгаар нь өөр эх сурвалж олон нийтэд цацсан эсэхийг тодруулах нь зүйтэй. Үүнээс гадна Дорнод аймагт үйлдэгдсэн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нотлох нотлох баримт болно. ...” гэсэн үндэслэлүүдэд мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Учир нь, хавтас хэрэгт Дорнод аймагт үйлдэгдсэн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг шийдвэрлэсэн шийдвэр тус хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд прокурор яллах дүгнэлтдээ Э.Оын үйлдлийг яллахдаа мөрдөгчийн цахим орчинд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 219-221/, мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх 223/, гэрч Б.Дөлгөөн /5хх 249-250/, З.Индранил /6хх 10-11/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цэдэвсүрэн /6хх 68-70/, хохирогч М.Бас-Ээ /6хх 75-79/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шалгагдаж буй эрүүгийн хэрэгтэй холбоотой баримтууд /6хх 20-70/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулсан байна. Эдгээр нотлох баримтуудыг бэхжүүлсэн байхад өөр нотлох баримт гаргуулах нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд тухайн хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь энэ хэргийг шийдвэрлэхэд саад болох үндэслэл, шалтгаан болохгүй юм.
Хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг баримталж, журамласан тохиолдолд хэргийн оролцогчийн оролцооны байдлыг энэ зүйлийн 2-т зааснаар тодорхой зааглаж, ялгамжтай тогтоосон байх зайлшгүй шаардлагатай.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/138 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.УуГын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийн “...Э.Оын “худал мэдээлэл тараасан” үйлдэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй” талаар бичсэн эсэргүүцлийн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/138 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.УуГын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч Э.О, Г.Г, Б.Б, Б.Б, Л.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ