Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02562

 

 

 

 

 

 

 

 

2024 06 26

181/ШШ2024/02562

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч:.... давхарт байрлах, П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .....тоотод оршин суух,Г.Г холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 3.924.032 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П ББСБ ХХК болон хариуцагч Г.Г нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас Galaxy S21 маркийн гар утас худалдан авах зориулалтаар 2.499.900 төгрөгийг, сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Худалдан авсан Galaxy S21 маркийн rap утасны төлбөр болох 2.499.900 төгрөгийг Сайн интернэшнл ХХК-д шилжүүлсэн. Мөн Г.Г гар утсыг эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно.

Гэвч хариуцагч гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Хариуцагч зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2.402.897 төгрөг, зээлийн хүү 1.358.705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155.429 төгрөг байх бөгөөд нийт 3.915.032 төгрөг байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 3.915.032 төгрөг, мөн нотариатын зардал 9.000 төгрөг, нийт 3.924.032 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхэмбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллагын нэхэмжлэлтэй Г.Г ад холбогдох хэрэгт хариуцагч нь төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь Г.Г ад холбогдуулан гэрээний үүрэгт 3.924.032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь төлбөрөө төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна. Хариуцагч нэхэмжилсэн мөнгийг төлсөн тухай тайлбарыг, дансны хуулганы хамт ирүүлжээ.

Дээрх хүсэлт Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.Г ад холбогдох гэрээний үүрэгт 3.924.032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа П ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77.734 төгрөгийн тавин хувь болох 38.867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38.867 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ