Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2016/0284

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Х.Б********* миний ажилласан жил болон цалингийн хэмжээг харгалзан нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийн мөнгөн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өөрчлөлт оруулахыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С. ********* н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н********* а, С.О*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б*********  болон түүний өмгөөлөгч С. *********  нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

“...Х.Б*********  нь Сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрт *********  онд мужаанаар, 19********* оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс тус төвийн төмрийн цехэд фрезерчнээр, 1988 оны 99 тоот үйлдвэрийн даргын тушаалаар уг ажлаас чөлөөлж мөн оны 9 дүгээр сарын ** -ний өдрийн *********  тоот тушаалаар Элэг цөсний архаг өвчтэй хүүхдийн сувилалд слесариар тус тус ажиллаж байгаад 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтэрт цалингийн бичилт хийгдээгүйн улмаас ********* оны ажилласан хугацааны цалин тэтгэвэр тогтоолгох үед орж тооцогдох боломжгүй болсноос Үндэсний архивын газар болон Нийслэлийн архивын газраас Сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэр болон Элэг цөсний архаг өвчтэй хүүхдийн сувиллын ********* онуудын цалингийн талаарх лавлагааг хүссэн боловч архивд баримт шилжиж ирээгүй гэсэн тодорхойлолт өгсөн. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс намайг шүүхэд ханд гэснээр миний бие Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1169 дугаар шийдвэрээр 1984-1988 онуудад авч байсан цалингаа тогтоолгож, мөн шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2603 дугаар шийдвэрээр Сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэр болон Элэг цөсний архаг өвчтэй хүүхдийн сувилал зэрэг байгууллагуудад 1984-1988 онуудад ажиллаж байсан болохыг тогтоосон шийдвэрүүдийг тус тус гаргуулсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээрх шийдвэрүүдийг үндэслэн миний тэтгэврийн мөнгийг нэмэх шийдвэр гаргахгүй байх тул тус Нийгмийн даатгалын хэлтэст Х.Ба********* йн ажилласан жил болон цалингийн хэмжээг харгалзан нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийн мөнгөн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Э********* ийн шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н********* гийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

 “...Х.Б********* 1984-1988 оны хоорондох цалингаар тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа боловч энэ хугацааны цалин нь тодорхойгүй тул тэтгэврийг нь дараах үндэслэлээр өөрчлөх боломжгүй юм.

1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар батлагдсан "Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ын 3.1.10-д “Цалин хөлсний тодорхойлолтыг тухайн ажиллаж байсан байгууллагаар эсвэл архивын сан хөмрөгөөс гаргуулсан лавлагааг хавсаргана" гэж заасан боловч Х.Б********* д архивын ямар нэгэн тодорхойлолт байхгүй.

2. Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1169 дугаар шийдвэрээр 19********* онуудад авч байсан цалингаа тогтоолгосон гэх боловч тус шийдвэрийн ТОГТООХ хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалт буюу "хүний ажиллаж байсан байдал тогтоох" гэсэн заалт байх бөгөөд цааш уншвал Х.Баярааг 1984 оноос 1988 он хүртэл хугацаанд буюу 1984 онд 93695,63 төгрөг, 1985 онд 9588,05 төгрөг, 1986 онд 11991,28 төгрөг, 1987 онд 9395,63 төгрөг, 1988 онд 7141 төгрөг, нийт 46784,6 төгрөгийн цалин авч ажиллаж байсан байдлыг тогтоосугай гэжээ.

Үүнээс үзэхэд 2015 оны 1169 тоот шүүхийн шийдвэр нь нь ажиллаж байсан байдал тогтоосон шийдвэр болохоос цалин тогтоосон шүүхийн шийдвэр биш юм.

Иймд Х.Баяраагийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч анх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1169 дүгээр шийдвэрээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Баярааг 1984 оноос 1988 он хүртэл нийт 46784,6 төгрөгийн цалин авч ажиллаж байсан байдлыг тогтоосугай” гэж, 2015 оны 2603 дугаар шийдвэрээр “Х.Б*********  1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Ардын боловсролын яамны харьяа Сургалт, тоног төхөөрөмж, засварын үйлдвэрт мужаанаар, 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс төмрийн цехэд фре********* эр, 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуустал Элэг цөсний архаг өвчтэй хүүхдийн сувилалд слесариар ажиллаж байсны тогтоосугай.” гэж тус тус шийдвэрлэсний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж, ********* оны цалингаар тэтгэврээ тогтоолгохыг хүсч өргөдөл гаргажээ.

Тус газраас нэхэмжлэгчид “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жил доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлно, ...харин уг хуулийн 22.4-т заасан нөхцөл хангагдаж байвал тэтгэврээ өөрчлүүлэх санал хүсэлтээ 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гаргахыг Танд зөвлөж байна” гэх хариуг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 6/1057 тоот албан бичгээр өгсний дагуу Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст удаа дараах биечлэн уулзаж уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Б*********  нь иргэний шүүхээр цалин авч ажиллаж байсан байдлаа тогтоолгосон боловч уг шийдвэрээр тогтоолгосон цалинг үндэслэн тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч байгууллагад даалгаагүй, түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 163 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх хянах тухай” нийтээр дагаж мөрдөх журмын 3.1.10-т “Иргэн 1995 оноос өмнө ажилласан хугацаанд ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл аль дараалсан 5 жилийг нь сонгохыг тодруулан зөвлөж энэ хугацаанд авч байсан цалин хөлсний тодорхойлолт НД№16 маягтаар тухайн ажиллаж байгууллагаар эсвэл архивын сан хөмрөгөөс гаргуулсан лавлагааг хавсаргана” гэж заасан боловч Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газраас лавлагаа гаргах боломжгүй тухай тодорхойлолтыг нэхэмжлэгчид олгосон байна.

2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байх бөгөөд уг хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:” 22.4. Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно.” гэж заажээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг хэрэгжүүлэх үүднээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран ажил мэргэжлийн жишиг цалинг батлах асуудал шийдвэрлэгдэж байгаа, уг жагсаалтыг үндэслэн нэхэмжлэгчийн тэтгэврийг шинэчлэн тогтоох боломжтой” гэсэн тул уг жагсаалтыг үндэслэн хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч Х.Б********* гийн тэтгэврийг шинэчлэн тогтоох хүртэл хугацаагаар уг актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасныг баримтлан хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгч Х.Б********* гийн нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийн мөнгөн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй.

2. Нэхэмжлэгч Х.Б*********  нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА