| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/04195/И |
| Дугаар | 182/ШШ2024/01652 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/01652
2024 04 17 182/ШШ2024/01652
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Жын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Тт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 278.400.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах, барьцаалсан газарт барьсан барилгыг буулгаж чөлөөлүүлэх тухай хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,
Хариуцагчийн өмгөөлөгч О.Б,
Нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Íýõýìæëýã÷ Д.Ж нь хариуцагч Л.Тт холбогдуулан үндсэн зээл 120.000.000 төгрөг, хүү 158.400.000 төгрөг, нийт 278.400.000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалсан газарт барьсан барилгыг буулгаж чөлөөлүүлэхыг хүссэн íýõýìæëýëèéí øààðäëàãàäàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Л.Т нь зээлдүүлэгч Д.Ж надаас 120.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр сарын 3%-ийн хүүтэй,1 жилийн хугацаатай . Амины орон сууцны зориулалттай 20.000 м2 газрыг барьцаалж Хаан банк дах тоот дансаараа зээлийг шилжүүлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 08-нд дуусахад Л.Т нь янз бүрийн шалтаг шалтгаан хэлж нэг ч төгрөг төлөөгүй байхдаа гэрээг дахин сунгах саналт авьдаг байсныг би түүний бизнесийг дэмжиж зөвшөөрсөн. Бид гэрээний хугацааг бичгээр сунгасан боловч мөн л зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа 2021 оны 03 сард дуусахад нэг ч төгрөг төлөөгүй. Би 2018 оноос эхлэн хүндээр өвдөж биеийн байдал муу, байнгын эмчилгээтэй, одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор гадаад улсад зорчих шаардлагатай болсон. Би өдөрт 380.000 төгрөгийн тариа хийлгэж группд орсон байгаа. Л.Т нь манай өмгөөлөгчөөр шаардуулан байж 2022 оны 10 сард 50.000.000 төгрөг, 2023 оны 1 сард 20.000.000 төгрөг, 2023 оны 3 сард 5.000.000 төгрөг, 2023 оны 6 сард 10.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сард 10.000.000 төгрөг, нийт 95.000.000 төгрөг өгсөнийг гэрээгээр тохиролцсон нийт алдангид суутгаж тооцсон. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 120.000.000 төгрөг, зээлийн хүүнд 158.400.000 төгрөг нийт 278.400.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шаардаж байна. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Амины орон сууцны зориулалттай, нэгж талбарын дугаартай, дугаарын гэрчилгээтэй 20.000 м2 талбай бүхий газар эзэмших эрхээр хангуулж, барьцаалсан газарт барьсан барилгыг буулгаж чөлөөлүүлж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.2. Л.Т нь Д.Жтай танилын харилцаатай бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 120.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийг тухайн үед .анд байрлах өөрийн эзэмшил бүхий газар дээр хаус хороолол барих төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зорилгоор авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгон эзэмших эрх бүхий газрыг барьцаалсан. Барилгын ажлыг эхлүүлэхэд эзэмшил бүхий газрын орц гарцны маргаан, дэд бүтэц шийдвэрлэх асуудлаас шалтгаалан хугацаа алдаж, зээлдэгчийн зээлийг хугацаанд нь төлж чадаагүй, өөрийн суурь хөрөнгө, зээл авах боломжийг бүхэлд нь ашиглан тухайн төсөлд зарцуулсан байсан тул ямар ч төлбөрийн чадваргүй болсон юм. Мөн 2020 онд Ковид 19 цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоон, барилгын материалын үнийн хөөрөгдөл, хомсдол үүсч төслийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болсон бөгөөд бүхий л нөөц боломжоо ашиглан хоёр барилгыг барьж ашиглалтад оруулсан ба түүнийг худалдсанаас олсон орлогоос нийт 95.000.000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд Д.Жын Хаан банк дахь тоот дансанд төлсөн. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ж.Бийн данснаас 50.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Бийн данснаас 20.000.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Ж.Бийн данснаас 5.000.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дүү Ж.Б данснаас 10.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Л.Тийн данснаас 10.000.000 төгрөг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй ба өнгөрсөн хугацаанд төлсөн 95.000.000 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөс хасч тооцон 25.000.000 төгрөгийн үндсэн зээл, гэрээнд заасан хүү болох 43.200.000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-тай тэнцэх хэмжээний буюу 12.500.000 төгрөг, нийт 80.700.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээнд заасан эзэмших эрх бүхий газарт амины орон сууцны 8 барилгыг барьсан, хоёр байшинг ашиглалтад оруулсан ба гуравдагч этгээдийн эрх ашиг үүссэн байх тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах, барьцаалсан газарт барьсан барилгыг буулгах чөлөөлөх боломжгүй юм. Барьцааны гэрээнд заасан нэгж талбарын дугаартай 20.000 м.кв газраас 8 айлын байшин барьж 4000 м.кв газрыг ашигласан, мөн газарт зам болон цахилгаан, усны дэд бүтцийг шийдвэрлэсэн тул газрын үнэлгээ өссөн, ашиглаагүй байгаа 16.000 м.кв газар байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барилгыг нураах шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 197.700.000 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах, барьцаалсан газар дахь барилгыг буулгаж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн барьцаа гэрээ, гэрээний хугацаа сунгах тухай баримт, Л.Тийн өмчлөлийн Амины орон сууны газрын эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шүүгчийн захирамж, Д.Жын амбулатороорын эмчлүүлэгчдийн карт,
хариуцагчаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хариу тайлбар, 5 хуудас Ж.Бийн хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 2 хуудас фото зураг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Ø¿¿õ íýõýìæëýëèéн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.Ж íü Л.Тт холбогдуулан үндсэн зээл 120.000.000 төгрөг, зээлийн хүү 158.400.000 төгрөг, нийт 278.400.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө Амины орон сууцны зориулалттай 20.000 м.2 талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалсан газарт барьсан барилгыг буулгаж чөлөөлүүлэх òóõàé íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.
3.Хариуцагч нь Д.Жд 95.000.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 80.700.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээ, гэрээний хугацааг сунгах тухай баримт, Л.Тийн өмчлөлийн Амины орон сууны газрын эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шүүгчийн захирамж, Д.Жын амбулатороорын эмчлүүлэгчдийн карт, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хариу тайлбар, Ж.Бийн хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
6.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Ж нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Л.Тт 120.000.000 төгрөгийг 3.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.
Шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.
байршилтай 20.000 м.2 талбай бүхий амины орон сууцны зориулалтай эзэмших эрхтэй газрыг барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ.
Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Л.Т нь 95.000.000 òºãðºãèéã нэхэмжлэгч Д.Жд төлсөн болох нь дансны хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. ̺í íýõýìæëýã÷ íü 95.000.000 òºãðºãèéã àâñàí тухайд маргаагүй болно. Иймээс íýõýìæëýëèéí øààðäëàãààñ 95.000.000 òºãðºãèéã õàñàæ òîîöîâ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д “...үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ...,
Нэхэмжлэгч нь хүү, хугацаа хэтэрсэн сарын хүү 158.400.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч гэрээний хугацааг сунгасан гэж нотлох баримтаар хавтаст хэргийн 5 хуудсанд авагдсан “Гэрээний хугацаа сунгах нь” гэх баримтыг ирүүлсэн. Уг баримтад гэрээний хугацааг хэдний өдрөөс хэдний өдрийг хүртэл сунгаж буй нь тодорхойгүй байх тул зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэж хүү тооцон гаргуулах боломжгүй байна.
Èéìä äýýðõ õóóëüä çààñíààð ¿íäñýí çýýë 120.000.000 òºãðºã, зээлийн хүүг 3 хувиар тооцвол 12 сарын хүү 43.200.000 төгрөг, нийт 163.200.000 төгрөг үүнээс төлсөн гэх 95.000.000 төгрөгийг хасч, 68.200.000 òºãðºãийг õàðèóöàãчаас ãàðãóóëахаар байх боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 80.700.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн дүн болох 80.700.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, íýõýìæëýëèéí øààðäëàãààñ 197.700.000 òºãðºãèéã õýðýãñýõã¿é áîëãîõ íü ç¿éòýé ãýæ ø¿¿õ ¿çëýý.
7.Барьцаалсан газарт барьсан барилгыг буулгаж чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Барьцааны гэрээ”-гээр óëñûí á¿ðòãýëèéí äóãààðòàé Амины орон сууцны зориулалтай 20.000 м.2 талбайтай газрыг барьцаалсан. Газар дээр барьсан барилга буюу байшинг барьцаалаагүй, мөн уг барилга буюу байшин нь хэний өмч болох тодорхойгүй тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй учир уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.691.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Таас 631.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Жд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Таас 80.700.000 /наян сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 197.700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Èðãýíèé õóóëèéí 175 äóãààð ç¿éëèéí 175.1-ò çààñíààð õàðèóöàãч Л.Т òºëáºðèéã ñàéí äóðààð òºëººã¿é òîõèîëäîëä áàðüöààíû óëñûí á¿ðòãýëèéí äóãààðòàé Амины орон сууцны зориулалтай 20.000 м.2 талбайтай газрыг õóäàëäàí áîðëóóëæ, ¿¿ðãèéí ã¿éöýòãýëèéã õàíãóóëàõûã Ø¿¿õèéí øèéäâýð ã¿éöýòãýõ газарт äààëãàж, барьцаалсан газарт барьсан барилгыг буулгаж чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.691.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Таас 631.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Жд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН