Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/513

 

 

 

 

    2022           5              12                                       2022/ДШМ/513

 

Я.Х, Г.Э, Г.Г,

Ш.Т, Б.Ш, Х.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, шүүгч Н.Батсайхан, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,

шүүгдэгч Г.Э, Г.Г, Х.Б нарын өмгөөлөгч Г.Тулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Г.Тулга нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Я.Х, Г.Э, Г.Г, Ш.Т, Б.Ш, Х.Б нарт холбогдох 2016 2501 2411 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А овгийн Хийн Б, 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

2. ... овгийн Гийн Э, 1988 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан,

3. Ч овгийн Ягийн Х, 1991 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

4.  Б овгийн Шийн Т, 1991 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

5. Ж овгийн Гын Г, 1978 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, охины хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

6. О овгийн Бийн Ш, 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

Шүүгдэгч Х.Б нь Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “...” цамхгийн 6 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д эдийн засагчаар ажиллаж байхдаа зээлийн материал хянах үүргээ ашиглаж “...” корпорацын ... лавлах дугаараас 9911-тэй дугаар эзэмшигчийн болон “...” компанийн нэр дээр дугаар шилжигдсэн эсэхийг асууж лавласан мэтээр гарын үсэг зурж,

үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Б.Гтай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

яллагдагч Б.Хтай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

яллагдагч Б.Хтай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

яллагдагч Б.Ттай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

яллагдагч Б.Штэй бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж 13.000.000 төгрөгийн зээл авах баримтуудыг хуурамчаар үйлдэж, материалуудыг шалгах үүргээ ашиглаж буюу албан тушаалын байдлаа ашиглаж, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “...” корпорацын гэрээ шилжүүлэх №151214615839, 151214611548, 151214611544, 151214611543, 151214615839, 151214615840, 151214615878, 151514615879 баримтуудыг хуурамчаар үйлдэж хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн залилсан гэмт хэрэгт,

яллагдагч Г.Э нь Х.Б, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нартай бүлэглэн давтан үйлдлээр

яллагдагч Х.Б, Г.Г нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

яллагдагч Я.Х, Х.Б нартай 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112496 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

мөн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

яллагдагч Б.Т, Х.Б нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

яллагдагч Х.Б, Б.Ш нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 9911471 дугааруудыг барьцаалж зээл авах гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны хооронд “...” корпорацын “гэрээ шилжүүлэх” №151214615839, 151214611548, 151214611544, 151214611543, 151214615839, 151214615840, 151214615878, 151514615879 баримтуудыг тус тус хуурамчаар үйлдэж “...” ХХК-ыг буюу хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 50.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэгт,

мөн яллагдагч Г.Э нь ганцаараа Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн Эрсдэлийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус ХХК-аас зээл авсан иргэдээс “...зээлийн эргэн төлөлт хийхгүй бол барьцаанд тавьсан машиныг авна” гэж хуурч, 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ш.Агаас 927.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Г.Баас 810.200 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Г.Уаас 1.580.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Г.Таас 200.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 400.000 төгрөгийг тус тус өөрийн хаан банкны 5073370751 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

мөн иргэн О.Бийн зээлийн барьцааны хөрөнгө болох ... дугаартай машиныг зээлийн графикийн дагуу төлөөгүй гэж хураан, иргэний нэхэмжлэгч Э.Ганзоригт 7.200.000 төгрөгөөр худалдаж, хохирогч О.Бт 10.500.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Чинбатад 8.300.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Нэргүйд 2.600.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт,

яллагдагч Я.Х нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөгийг буюу нийт 12.500.000 төгрөгийг ... компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт,

яллагдагч Ш.Т нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг “...” компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт,

яллагдагч Г.Г нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг “...” компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт,

яллагдагч Б.Ш нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг “...” компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Б, Г.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Ш.Т, Г.Г, Б.Ш, Я.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Бг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Эыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Эд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Х.Бд 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эд 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.2 дахь хэсгийг журамлан Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Г.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 жилийн хугацаанд хүлээлгэж, хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Г.Эы зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ннэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамчаар үйлдсэн гэх 23 хуудас баримт, ...ын ажилтан Бүрэнгэрэлийн гарын үсэг бүхий гэрээ шилжүүлэх үндсэн гэх баримт 1 хуудас зэргийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ш, Я.Х, Б.Г, Ш.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Бгийн урьд цагдан хоригдсон 244 хоног, Г.Эы цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Бгаас 40.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч “...” ХХК-д , Г.Эаас 927.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Ад, 810.200 төгрөг гаргуулан хохирогч Г.Баянжаргалд, 1.580.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Уд, 600.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Тт, иргэний нэхэмжлэгч Э.Ганзоригт 7.200.000 төгрөг, хохирогч Э.Бт 10.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Чинбатад 8.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Нэргүйд 2.600.000 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан төлбөрийг бүрэн барагдуулсан. Өрх толгойлсон, бага насны хүүхэдтэй, хүүг минь асран хамгаалах хүнгүй зэрэг хувийн байдлыг минь харгалзан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг хүсэж байна. Цахимаар шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хойш гэмт хэргийн хохирол хор уршгийг арилгах талаар санаачилга гаргаагүй, хохирлыг төлөөгүй байгаа гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол болох 50.500.000 төгрөгөөс 10.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн, үлдэх хохирлыг төлөхийг байнга илэрхийлж ирсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг үйл баримтуудыг шүүх шийтгэх тогтоолд тусгаагүй, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр шүүгдэгч Х.Бд 3 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч Х.Бд 3 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримтуудыг харгалзаж үзээгүй хэдий ч шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч Х.Б нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арцат апартмент 2” орон сууцны хотхоны А7 барилгын доор 07 дугаартай 15м.кв талбайтай автомашины дулаан зогсоолыг 20.000.000 төгрөгт тооцон хохирогчид өмчлөх эрхийг шилжүүлж, мөн 20.500.000 төгрөгийг дансаар төлж, нийт 51.000.000 төгрөгийг хохирогчид төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж, хор уршгийг арилгасан. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгт шалгагдаж байх явцдаа дахин гэмт хэрэг үйлдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр саад учруулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн, 5 настай хүүтэй өрх толгойлсон эмэгтэй зэрэг хувийн байдал болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялын биеэр эдлээгүй үлдэх хэсгийг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч Г.Тулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Б болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд өөрийн хийсэн үйлдлээ гүнээ ухамсарлаж, үйлдсэн хэргээ анхнаасаа сайн дураараа хүлээж мөрдөн байцаалт, прокурор шүүхийн шатанд хохирогчид учруулсан хохирлоосоо 10.500.000 төгрөгийг өөрөө ажил хөдөлмөр эрхэлж төлж барагдуулсан байдаг. Мөн түүнчлэн бага насны 1 хүүхэдтэй бөгөөд өрх толгойлсон ганц бие эмэгтэй бөгөөд дэлхий даяар дэгдсэн цар тахлын улмаас хорио цээрийн дэглэмд шилжсэнээс сүүлийн жилүүдэд ажил хөдөлмөр тогтмол эрхэлж хохирлоо бүрэн барагдуулах боломж түүнд олдоогүй байна. Сүүлийн үед цар тахлын хүрээ багасч ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо бүрэн барагдуулах боломж гарч өөрийн үйлдлээс учруулсан хохирлоо барагдуулах боломж нээгдсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараахан хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж бусдад учруулсан хохирол, хор уршгаа арилгасан болно. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” зүйлийг хэрэглэх боломж нээгдэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа бөгөөд тус зүйлд зааснаар түүний хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг багасгах, эсхүл торгуулийн ялаар сольж өгөхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байдаг. Х.Бгийн хувьд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2016 оны 3 сар бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн зүйл заалтаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил буюу 2021 оны 3 сар гарснаар дууссан байна. Энэ нь урьд үйлчилж байсан эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн хуулийн заалтын дагуу Х.Бгийн үйлдэлд эрүүгийн хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Х.Бгийн үйлдлээс хойш 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн заалт орсон бөгөөд энэ нь Х.Бд ял шийтгэл ногдуулахад эрх зүйн байдлыг дордуулж байна. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2016 онд уг гэмт хэрэг үйлдэгдсэн. Өмнө нь 10.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн байсан. Үлдэгдэл хохирлыг 6 жилийн хугацаанд төлөхгүй байж байгаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчид учирсан хохирол төлөгдсөн ч гэсэн 6 жилийн хугацаанд төлөх боломж бололцоо байсан байхад хохирлыг төлөөгүй байдаг. Иймд шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Б нь Г.Э, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “...” цамхгийн 6 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д эдийн засагчаар ажиллаж байхдаа зээлийн материал хянах үүргээ ашиглаж “...” корпорацын ... лавлах дугаараас 9911-тэй дугаар эзэмшигчийн болон “...” компанийн нэр дээр дугаар шилжигдсэн эсэхийг асууж лавласан мэтээр гарын үсэг зурж,

үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Б.Гтай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

яллагдагч Б.Хтай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

яллагдагч Б.Хтай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

яллагдагч Б.Ттай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

яллагдагч Б.Штэй бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж 13.000.000 төгрөгийн зээл авах баримтуудыг хуурамчаар үйлдэж, материалуудыг шалгах үүргээ ашиглаж буюу албан тушаалын байдлаа ашиглаж, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “...” корпорацын гэрээ шилжүүлэх №151214615839, 151214611548, 151214611544, 151214611543, 151214615839, 151214615840, 151214615878, 151514615879 баримтуудыг хуурамчаар үйлдэж хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн залилсан гэмт хэрэг,

яллагдагч Г.Э нь Х.Б, Г.Г нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

яллагдагч Я.Х, Х.Б нартай 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112496 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

мөн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

яллагдагч Б.Т, Х.Б нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

яллагдагч Х.Б, Б.Ш нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 9911471 дугааруудыг барьцаалж зээл авах гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны хооронд “...” корпорацын “гэрээ шилжүүлэх” №151214615839, 151214611548, 151214611544, 151214611543, 151214615839, 151214615840, 151214615878, 151514615879 баримтуудыг тус тус хуурамчаар үйлдэж “...” ХХК-ыг буюу хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 50.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг,

яллагдагч Г.Э нь ганцаараа Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн Эрсдэлийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус ХХК-аас зээл авсан иргэдээс “...зээлийн эргэн төлөлт хийхгүй бол барьцаанд тавьсан машиныг авна” гэж хуурч, 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ш.Агаас 927.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Г.Баас 810.200 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Г.Уаас 1.580.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Г.Таас 200.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 400.000 төгрөгийг тус тус өөрийн хаан банкны 5073370751 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

мөн иргэн О.Бийн зээлийн барьцааны хөрөнгө болох ... дугаартай машиныг зээлийн графикийн дагуу төлөөгүй гэж хураан, иргэний нэхэмжлэгч Э.Ганзоригт 7.200.000 төгрөгөөр худалдаж, хохирогч О.Бт 10.500.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Чинбатад 8.300.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Нэргүйд 2.600.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг,

яллагдагч Я.Х нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөгийг буюу нийт 12.500.000 төгрөгийг ... компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг,

яллагдагч Ш.Т нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг “...” компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг,

яллагдагч Г.Г нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг “...” компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг,

яллагдагч Б.Ш нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг “...” компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч “...” ХХК-ы төлөөлөгч Б.Наранчимэгийн “...Манай компанид ажиллаж байсан Х.Б нь ажиллаж байх хугацаандаа 9911-тэй дугаарыг барьцаалж, зээл гаргуулах баримт хуурамчаар бүрдүүлж байгууллагын данснаас нийт 50.500.000 төгрөгийн зарлага хийж хохирол учруулсан. Үүнийг бид нар яаж мэдсэн гэхээр манай байгууллагад 99117865 дугаараа барьцаалсан иргэн Будрагчаа гэх залуу 2016 оны 6 дугаар сарын хүүгээ манайд тушаахад нь байгууллагын санхүүгийн программ дээр уг дугаарыг шүүхэд Т, Будрагчаа гэсэн хоёр хүн барьцаалсан гэж гарч ирсэн байсан. Уг дугаарыг шүүсэн ажилтан нь манай кассчин Мөнхнаран байсан ба тэр даруйд нь нягтланд мэдэгдсэн. Хоёр гэрээг нь харьцуулж харахад Тынх “...” тэмдэггүй байсан гэсэн. Тэгэхээр нь Ттай холбогдож барьцаалсан дугаар нь өөр хүний нэр дээр байна гэсэн чинь утсаа тасалсан гэсэн. Тэгтэл Б, Мөнхнаран руу өөрөө залгаад Тын асуудлаар би одоо очлоо, Т руу битгий яриарай гэсэн байна лээ. Тэгээд өөрөө ажил дээр ирээд хуурамчаар материал бүрдүүлсэн талаараа хэлээд түүнээс гадна 5 зээлийн гэрээ хуурамчаар бүрдүүлсэн талаараа хэлсэн гэсэн. Ингээд манай байгууллага 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдэж гомдол гаргасан. Х.Б нь хуурамчаар баримт бүрдүүлж, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Г.Г гэсэн нэрээр 99118672, 99116843 гэсэн дугааруудыг барьцаалж 12.000.000 төгрөгийн зээл гаргуулсан. 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Я.Х гэсэн нэрээр 99112196 дугаарыг барьцаалж 6.000.000 төгрөгийн зээл гаргуулсан. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Я.Х гэсэн нэрээр 99114358 дугаарыг барьцаалж 6.500.000 төгрөгийн зээл гаргуулсан, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ш.Т гэсэн нэрээр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж 13.000.000 төгрөгийн зээл гаргуулсан. 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б.Ш гэсэн нэрээр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж 13.000.000 төгрөгийн зээл гаргуулсан. Ингэхээр нийт 50.500.000 төгрөгийн зээл гаргуулж авсан байна. Дугаар барьцаалаад мэдэгдэхгүйн тулд хүүг нь төлөөд явж байсан. Хүү төлөгдөж байсан учраас манай байгууллагаас анзаараагүй явж байсан байна. Б нь гэрээн дээр шалгасан гэсэн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан байсан. ... гэрээн дээр зээл авч байгаа хүний уг дугаарыг эзэмшдэг гэрээнийх нь дугаар, уг эзэмшдэг байсан хүнийх нь овог нэр, регистрийн дугаар, мөн гар утасны дугаар, дугаарын багц, дугаарын барьцаа зэргийг зааж өгсөн байдаг. ...” /1хх 53-56/,

хохирогч ... ХХК-г төлөөлөгч П.Ганбилэгийн “...Одоогийн байдлаар Ш.Т, Я.Х, Б.Ш, Г.Г, Г.Э нарын учруулсан манай компанийн нэхэмжилж байгаа хүү, алданги, үндсэн зээлийг нийлүүлээд нийт 78.174.000 төгрөг нэхэмжилсэн ба Х.Б нь 9.838.000 төгрөгийг цувуулан төлж, одоо 68.336.000 төгрөгийн өртэй байна. Манай компаниас Х.Б нарын авсан үндсэн зээл нь 50.500.000 төгрөг байгаа юм. Хүү, алданги нийлж тооцоод 68.336.000 төгрөг болж байгаа юм. Манай компанийн хүн тус бүрийн төлөх ёстой мөнгөн дүнг хүснэгтэд оруулан өгч байна. Х.Б нь зөвхөн хохирлын мөнгөө цувуулан бага хэмжээгээр төлсөн ба 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг төлснөөс хойш одоог хүртэлх хугацаанд ямар нэгэн хохирол төлөөгүй байна. ...” /7хх 112-113/,

хохирогч М.Мөнхцэцэгийн “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Л.Сарангэрэл гэх иргэн 93-08ДАХ дугаартай Тоёото Харриер маркийн машиныг барьцаалж 1.500.000 төгрөг авсан, Э.Ариунзаяа нь 2018 оны 1 сарын 29-ний өдөр 92-39ДАХ дугаартай Тоёота приус 30 машиныг барьцаалж 3.000.000 төгрөг, Ш.А 2018 оны 2 дугаар сарын 02-нд 60-83ДАХ дугаартай Тоёота ипсум машиныг барьцаалж 1.000.000 төгрөг, Г.Баяржаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 24-нд 67-06ДАР дугаартай Ланд круйзер машиныг барьцаалж 5.000.000 төгрөг, О.Б нь 2016 оны 12 дугаар сарын 09-нд ... дугаартай Приус 20 машиныг барьцаалж 2.800.000 төгрөг, Б.Түвшинбаяр нь 2017 оны 9 дүгээр сарын 12-нд 98-05ДАХ дугаартай Сонота 7 машиныг барьцаалж 4.000.000 төгрөгийн зээл тус тус авсан байсан. Дээрх нэр бүхий иргэн зээлийн гэрээ хуваарийн дагуу зээлээ төлөөд явж байсан бөгөөд хүн тус бүр дээр тодорхой хэмжээний зээл төлөгдөөгүй үлдчихсэн, үлдэгдэл зээлээ төлөөд явж байсан юм. Гэтэл манайд ажилд орсон байсан Г.Э гэгч нь дээрх иргэнтэй хувиараа уулзаж манай байгууллагад төлөх ёстой байсан мөнгийг хувьдаа авсан байсан. ...” /6хх 108/,

хохирогч О.Бийн “...Би “Энхжин инвест” ХХК-д өөрийн эзэмшлийн ... дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр барьцаанд тавьж зээл авсан юм. Ингээд зээлийн гэрээнд тусгагдсан графикийн дагуу төлөлт хийх болохоороо зээлээр авсан мөнгөнийхөө хүүг төлөөд явж байсан. Ингээд хүүг төлөөд явж байх боломжтой байсан бөгөөд мөнгөтэй болохоороо бөөнд нь төлнө гэж бодож байсан юм. Ингээд би үүнээс хойш “Энхжин инвест” ХХК-ний захирал болон хуульч нартай холбогдохоор Г.Эыг олж байж л машиныг чинь өгүүлнэ гэж хэлээд өнөөдрийг хүрсэн. Г.Э миний машиныг авч яваад өөр бусдад байгууллагынхаа бичиг баримтыг ашиглан шилжүүлж, худалдагдсан талаар би сонсож мэдсэн. ...” /5хх 48/,

хохирогч Ш.Агийн “...2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Э гэх хүн өөрөө утсаар анх ярьсан. Тэгэхдээ манайхыг “танайх зээлийн графикийн дагуу төлөлтийг хийхдээ үндсэн мөнгийг хийлгүй, 2 сарын хүүгээ хийсэн байна, одоо бүх төлөлтөө хийж дуусгах хэрэгтэй байна гэж ярихад нь би “мөнгө төгрөгийн бололцоо муу болохоор одоо төлж чадахгүй нь ээ, зээлийнхээ хүүг нь энэ удаад хийчхэж болохгүй юм уу гэхэд Э “боломжгүй, таны машиныг зарлуулсан байгаа” гэж хэлсэн. Ингээд би тэр өдөр нь мөнгө хайж байгаад олоод машинаа авах боломжтой болсон бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өглөө Э над руу ахин утсаар ярьж “зээлээ төл” гэж хэлэхэд нь би “мөнгө олчихсон зээлээ хаалгая” гэж хэлээд Э “би ойрхон явж байна, яваад очъё” гэж хэлсэн. Ингээд зээлээ хийж дуусгаад “машины нэр шилжүүлэх бичгээ” гэхэд за гэж хэлээд бичгээ бэлдээд ирсэн. Албан бичиг гаргаж ирээд өөрөө гарын үсэг зураад тэмдэг дараад өгсөн юм. Тухайн үед би өөрөө жоохон ажилтай байсан болохоор гарын үсгийг нь анзаарч хараагүй тэгээд сүүлд харахад харин Дөлгөөн гэж бичээд өгсөн байсан. ...” /5хх 51/,

хохирогч Г.Баянжаргалын "...Би Дархан сумын 8 дугаар багт байрлах “Энхжин инвест” ХХК-ийн Ялалт нэртэй ломбардад Ланд крузер маркийн тээврийн хэрэгслээ 5.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Авсан зээлээ графикийн дагуу төлөөд явж байтал хамгийн сүүлийн төлбөр болох 810.200 төгрөгийг манай нөхөр Хэрлэнгээс “Энхжин инвест” ХХК-ний ажилтан албаныхаа дугаараас яриад нэхээд байхаар нь манай нөхөр Г.Хэрлэн өөрийнхөө данснаас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 810.200 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд төлчихсөн гэж бодоод 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод “Энхжин инвест” ХХК-ийн төв дээр очсон, таны зээл төлөгдөөгүй байна гэсэн тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ, зээл төлсөн гэсэн чинь дундаас нь Э гэж ажилтан нь манай мөнгийг авсан юм шиг байгаа юм, уг нь тэр хүн нь албаны утсаар яриад байхаар нь зээлийг төлсөн. ...” /5хх 55/,

хохирогч Э.Уын “...Манай нөхөр Б.Түвшинбаяр бид хоёр өөрсдийн 98-05ДАХ улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгслийг 2017 онд “Энхжин инвест” ХХК-ий Дархан- Уул аймаг дахь салбар болох Ялалт ломбардад барьцаанд тавьж 3.000.000 төгрөгийн зээл авч байсан юм. ...Тэгтэл 2018 оны 8 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө үүрээр 03 цаг өнгөрч байх үед Энхжин инвест ХХК-ий эрсдэлийн албаны дарга Э гэх залуу миний ажиллуулж байсан Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэд зочид буудалд орж ирээд “зээлээ төл, эсхүл одоо машиныг чинь аваад явлаа” гэж хэлсэн. Тэгэхэд нь би Э гэх залууд “та нарт одоо гаргаад өгөх мөнгө алга, тэгээд ч миний зээлийн эргэн төлөлтийн график болоогүй байхад та нар яагаад ингээд мөнгөө төл гээд шахаад байгаа юм бэ” гээд асуухад Э нь Дархан-Уул аймаг дахь салбар татан буугдсан тийм болохоор бид нар зээлээ хааж байна” гэж хэлэхэд нь би “танайх татан буугдаж байгаа бол яагаад хэрэглэгчдэдээ эхэлж мэдэгддэггүй юм гэсэн. ...Э манай Дархан салбар татан буугдаад удаж байгаа шүү дээ, та нар мөнгөө төлөөд машиныхаа бичиг баримтыг Улаанбаатар хотоос авна” гэж хэлээд ширээн дээр байсан машины түлхүүр аваад гадаа байсан машиныг маань аваад явсан. ...Тэгтэл Э “тэгвэл чи тэр алдангитайгаа нийлүүлээд 1.630.000 төгрөг хий” гэж хэлэхээр нь би “зээлийн үлдэгдэл үсрээд 1.400.000 төгрөг байгаа, би тэгж 1.630.000 төгрөгийг хийж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгө нь надад бэлэн байгаад байна, би машинаа аваад үлдчихмээр байна” гэж хэлсэн чинь Э “одоо тэгвэл миний данс руу 1.580.000 төгрөг хийгээд машинаа аваад үлдэж болно, би Улаанбаатар хотод очоод зээлээс чөлөөлсөн албан бичиг замын унаанд хийгээд явуулчихъя” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр машинаа зарахаар болоод ингээд “Энхжин инвест” ХХК-аас бид нарын Г.Эд тушаасан мөнгийг тооцохгүй, та нар үлдэгдэл мөнгө болох 1.460.000 төгрөгөө тушааж байгаад машинаа шилжүүлж ав гэж хэлсэн. Ингээд энэ мөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бэлнээр “Энхжин инвест” ХХК-д тушааж машинаа авсан. Би бол төлбөрийг “Энхжин инвест” ХХК-ий данс руу хийх гэсэн боловч Г.Э надаас нэмж мөнгө нэхээд, машиныг аваад явлаа гээд байсан учраас би хувийнх нь данс руу нь хийсэн. Г.Э өөрийгөө “Энхжин инвест” ХХК-д ажилладаг гэж байснаас биш яг ямар албан тушаалд ажилладаг талаараа хэлээгүй. Тухайн үед би Эд “Би мөнгийг чинь одоо хийж өгч байгаа болохоор одоо надад энд машин чөлөөлөх бичгээ хийж өг” гэдгийг хэлсэн юм. Тэгэхэд бол Э заавал төв дээрээ очиж бичиг баримтыг шилжүүлнэ гэж хэлж байсан. Тэрнээс ямар нэгэн тамга тэмдэг бол бид нарт гаргаж ирж үзүүлж байгаагүй. ...” /5хх 43-44/,

хохирогч Г.Тын "...Э гэж хүн ирээд зээлээ төлөхгүй байна, машиныг чинь хураана гэхээр нь 260.000 төгрөгийг 5075370751 дугаартай данс руу шилжүүлээд дахиад 400.000 төгрөгийг 5075370751 данс руу шилжүүлсэн. ...” /6хх 28/,

гэрч М.Гантулгын “...Манай компанид эдийн засагчаар ажиллаж байсан Х.Б нь байгууллагаас 9911-тэй дугааруудыг барьцаалж зээл гаргах хуурамч баримт бичиг баримт бүрдүүлэн нийт 50.500.000 төгрөгийн зээл гаргасан хэрэг үйлдсэн. ...Ингээд би өргөдөл гаргаснаас хойш 2 хоногийн дараа шиг санагдаж байна Бг ажил дээрээ дуудаж уулзахад Б нь гадаад гарах гэсэн чинь мөнгө хэрэгтэй болоод 9911-тэй дугаар барьцаалах баримтыг өөрөө хуурамчаар бүрдүүлээд зээл авч байгаа хүнээр нь найзуудаа сонгоод эзэмшигч нь болоод ороод өгөөч гэж гуйсан гэсэн. ...” /1хх 59-60/,

гэрч Р.Бүрэнгэрэлийн “...Ер нь бол нэр шилжүүлэхэд шилжүүлж байгаа этгээд нь “...” ХХК-аас манай байгууллагын нэр дээр барьцааны хамт шилжүүлж өгнө үү, өнөөдрийг хүртэл гаргасан төлбөр тооцоог шилжүүлж байгаа этгээд нь өөрөө хариуцна гэсэн утгатай албан бичиг авчирдаг бөгөөд албан бичгийг нь үндэслэж тухайн иргэний нэр дээрх гэрээг “ ...” ХХК-ий нэр дээр шилжүүлдэг. Түүнээс гадна манай бүх ажилчид тус бүрдээ иргэдэд үйлчилгээ үзүүлэх программ руу хандах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, гарын үсгээ зураад тэрийгээ скайнердаж программд оруулсан байдаг. Тэгээд үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд үйлчилгээнийхээ акттай шууд гарын үсэг давхар программаасаа хэвлэгдэж гарч ирдэг. Тэгэхээр тухай бүрд нь гарын үсэг өөрсдийн гараар зурдаггүй. Миний гарын үсэг программ дээр томоор байдаг. Яагаад гэхээр анх программд оруулахад том бичээрэй гэж хэлэхээр нь гарын үсгээ томоор нь бичсэн. Мөн гэрээн дээр “...” ХХК-аас тамга даруулъя гэсэн хүсэлт тавихад байгууллагын тэмдгийг дарна. Түүнд чанарын ялгаа байхгүй. Хамгийн гол нь гарын үсэг байвал тэгээд хүчинтэй гэж үздэг. ..." /1хх 67-68/,

гэрч Б.Мөнхнарангийн “...би “...” ХХК-д харилцах кассын теллер ажилтай. Манай байгууллагад эдийн засагчаар ажиллаж байсан Б нь хуурамч бичиг баримт 9911-тэй дугаарыг барьцаалан зээл гаргасан гэмт хэрэг үйлдсэн. Бгийн хийсэн үйлдлийг яаж мэдсэн гэхээр 99117865 гэсэн дугаарыг манай байгууллагад Бүдрагчаа гэх хүн барьцаалж зээл авсан байдаг бөгөөд Бүдрагчаа 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дансаар зээлийн хүүг төлөхөөр мөнгөө шилжүүлсэн. Мөнгө шилжүүлгийн утган дээр 99117865 гэсэн дугаар нь бичигдсэн байсан. Тэгээд төлөлтийг нь хийх гээд эзнийг нь олохын тулд санхүүгийн программ дээр барьцааны дугаарыг хийж шүүдэг. Тэгээд 99117865 дугаарыг шүүж үзэхэд 2 өөр нэр гарч ирсэн. Тэгэхээр нь хянагч нягтлан Энх-Ундрахад хэлж ...оос ирүүлсэн хоёр гэрээг харьцуулж үзэхэд Тын баримтын цаас нь өөр байсан. Бас зээл хүсэгчийн өргөдөл дээрх бичиг Бгийн бичиг байсан. Ингээд бид нар хуурамч юм байна гэж мэдээд Ттай холбогдох гэсэн боловч утасны дугаар нь байхгүй байсан. ...Тэгээд Б нь ерөнхий нягтлан Мөнхсайхан, зээл хариуцсан дарга Наранхүү нартай уулзсан. Юу гэж ярьсныг нь би мэдэхгүй байна. Бтай уулзаж байснаа ерөнхий нягтлан намайг дуудаад дахиад гэрээнүүд байгаа гэж байна, 13.000.000 төгрөгөөр зогсохгүй юм байна, дахиад 50.500.000 төгрөг гэж байна гэсэн. Тэгээд үзэхэд 5 удаагийн үйлдлээр нийт зээл хүссэн өргөдлөө цохуулсны дараа эдийн засагч нь ... руу албан бичиг явуулаагүй байна лээ. Тиймээс хуурамчаар бүрдүүлсэн материалд ...ын тоот байхгүй. ...” /1хх 67/,

гэрч С.Мөнхсайханы “...Би “...” ХХК-нд ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. Манай компанид эдийн засагчаар ажиллаж байсан Б удаа дараа хуурамч бичиг баримт бүрдүүлэн байгууллагаас 50.500.000 төгрөгийг зээл нэрээр авсан байна. 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр манайхаас 99117865 дугаарын эзэмшигч нь авсан зээлийнхээ мөнгийг манай данс руу хийсэн. Дансанд орсон мөнгийг нь программаар нөгөө хүний нэр дээр хийх гээд шүүтэл давхар Т гэдэг хүний нэр гараад ирсэн. Ингээд хоёр баримтыг эх хувиар нь тулгаж үзээд утас руу нь залгахад нэг эмэгтэй аваад манай нөхөр зээлтэй байгаа гэсэн. ...Ингээд Бг ирэхээр нь би байгууллагаас мөнгө залилсан байна гэсэн чинь тиймээ гэж шууд хүлээн зөвшөөрсөн. Тэгээд чамд өөр юу байна гэсэн чинь дахиад байгаа гээд хуурамч бичиг баримт бүрдүүлээд зээл авсан хүмүүсээ хэлсэн. Тэгээд тооцоод үзэхэд 50.500.000 төгрөг болсон. Би Бгаас ийм их мөнгөөр юу хийх гэж байгаа юм гэсэн чинь Америк явах гээд визэнд оруулаад визээ гаргасан. Тэгээд нөхөртөө виз гаргуулах гэсэн чинь виз нь гараагүй. Тэгэхээр нь Австралийн визэнд орсон чинь гараагүй гэсэн. Ерөнхийдөө виз гаргуулах гээд мөнгөө дуусгачихсан гэж хэлсэн. Таньдаг хүмүүсээ ашиглаад өөрөө баримтаа бүрдүүлээд зээл гаргаж авсан. ...” /1хх 71-72/,

гэрч Г.Хаш-Эрдэнийн “...Би хичээлийнхээ хажуугаар Америкийн нэгдсэн улсын виз гаргаж өгөх ажил хүмүүст тусалж урамшууллын мөнгө авдаг ажил хааяадаа таньж мэдэх хүндээ хийж өгдөг. ...2016 оны 3 дугаар сарын эхээр танил эгч Мартаас Б нь миний дугаарыг авч надтай холбогдоод чи АНУ-ын виз гаргаж байгаа юу, уулзах хэрэг байна гэсэн. Түүнийх нь дагуу Бтай уулзсан. Би өөрийн үнэн учрыг хэлсэн. Учир нь 2016 оны 1 дүгээр сард Төгөлдөр гэх хүний визийг гаргуулахаар боломжит бүх материалуудыг бэлдэж оруулаад визийг нь гаргуулсан. Түүний дараа Одончимэг гэх хүний виз гаргах ажилд нь туслаад виз нь гараагүй. Энэ бүгдийг нь би Бд хэлсэн. Тэгээд Бгийн виз гаргах материалыг хөөцөлдөөд 2, 3 хонож байсан Э бас виз гаргуулъя гээд ирсэн. ...” /1хх 73-74/,

гэрч Д.Мөнхбатын “...99115625 дугаарыг би 2012 онд худалдаж авсан. Миний нэр дээр байдаг. Зээлтэй холбоотой мэдэх зүйл байхгүй. Т Б гэдэг хүнийг танихгүй. ...” /1хх 76-77/,

гэрч Ч.Ариунзулын "...Би Амуулай ХХК-ны ерөнхий захирал ажилтай. Би 99114358 дугаарыг 8 жил ашиглаж байна. Тэгэхдээ одоо миний компанийн нэр дээр байдаг. Я.Х гэдэг хүнийг огт танихгүй. Зээлтэй холбоотой мэдэх зүйл байхгүй. ...” /1хх 78-79/,

гэрч Б.Доржбатын “...99114721 дугаар лавлагаагаар төмөр замын 9911-тэй дугааруудын багцад орж явдаг. Улаанбаатар удирдах газраас мөнгийг нь төлөөд миний цалин дээрээс суутгаад авдаг юм. Тэгэхээр миний өөрийн хувийн дугаар байгаа юм. ...” /2хх 59/,

гэрч Ц.Тулгын “...99113714 дугаар нь миний өөрийн хувийн дугаар байгаа юм. Би 2012 оны 9 сард худалдаж авч байсан. ...Миний дугаарыг барьцаалж зээл авсан талаар би юу ч мэдэхгүй. ...” /2хх 60-61/,

Х.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би 2014 онд “...” ХХК-д эдийн засагчаар ажилд ороод 2016 оны 5 сар хүртэл ажилласан. Манай нөхөр Э нь бас “...” ХХК-д 2013 онд анх ажилд орж байсан. 2015 оны 11 дүгээр сард шиг санаж байна, “...” ХХК-д өмнө нь барьцаалж байсан 9909-тэй дугаарууд нь ашиглалтад байхгүй болсон байсан. Би тэр дугааруудыг нь шүүж мэдээд ... дээр очоод дахин сэргээгээд байгууллагын нэр дээр авсан. Энэнтэй холбоотой дугаарыг барьцаалж зээл гаргаж авч болох юм байна гэсэн санаа төрсөн. Ингээд 2016 оны 1 дүгээр сард 9911-тэй дугаар дээр зээл гаргаж болох юм байна даа гэж бодоод танил Г ахтай утсаар яриад би компаниасаа зээл авч байгаа юм, та хамтран зээлдэгчээр ороод өгөөч, би өөрөө зээлээ удахгүй төлчихнө, санаа зоволтгүй гэсэн. Г ах надад бол хамааралгүй юм байгаа биз дээ гэхээр нь хамаагүй, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурчих юмаа гэж хэлээд зөвшөөрүүлсэн. Би гэрээгээ бэлдчихсэн байсан учраас гарын үсэг зуруулаад 99118672, 9916843 гэсэн дугаарууд дээр 12,000,000 төгрөгийн зээл гаргуулаад 12.000.000 төгрөгийг Г ах аваад, би ажлаасаа чөлөө аваад цугтаа гараад мөнгөө авсан. Гад урамшууллын мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй. 99118672, 99116843 гэсэн дугааруудыг нь би санаанаасаа зохиосон юм. Түүнээс хойш 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэхэд би дахиад 9911-тэй дугаар барьцаалах материал бүрдүүлээд уг өдрөө найз Хтай уулзаад ярилцаад сууж байхдаа “...” ХХК-аас зээл авах гэж байгаа юм хамтран зээлдэгчээр ороод тус болооч гэж гуйсан Х мөн Г ах шиг надад хамаагүй юм байгаа биз дээ, сүүлд нь янз бүрийн асуудал болохгүй биз дээ гэж асуусан. Хыг ирэхэд нь би 99112196 гэсэн дугаар дээр зээл гаргах материалаа бэлдчихсэн байсан. Ингээд Х орж ирээд шууд гэрээн дээр гарын үсэг зураад касс дээрээс 6.000.000 төгрөгийг аваад гарсан. Би Хаад мөнгийг гэртээ аваад байж бай, би орой ажлаа тараад авъя гэсэн. Тэгээд орой нь ажлаа тараад гэрт нь -очоод мөнгөө авсан. Түүнээс хойш 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хтай утсаар яриад манай ажил дээр хүрээд ирээч найз нь дахиад зээл авах гэсэн юм гэж гуйсан. Х тухайн үед наадах чинь зүгээр биз дээ, чи өөрөө төлнө биз дээ дараа нь янз бүрийн асуудал гаргахгүй биз дээ гэж тодруулахаар нь зүгээр ээ, би өөрөө төлчихнө гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө үдээс хойш нь Хааг ирэхэд нь би 99114358 гэсэн дугаар дээр зээл гаргуулах материал бэлдчихсэн байж байсан. Хаа ирээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад 6.500.000 төгрөгийг аваад явсан. Мөнгийн нь мөн адил гэрт нь очиж авсан. Түүнээс хойш 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр найз Т руу утсаар яриад хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйсан. Т зөвшөөрөөд маргааш нь үдээс хойш ажил дээр уулзахаар болсон. Би Тын нэрээр 99115625 99117865 дугаараар зээл гаргах материал бүрдүүлсэн байсан. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр тэр өдрөө хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад 13.000.000 төгрөгийг касс дээрээс аваад явсан. ...Шийг ирэхэд нь 99113714, 99114721 гэсэн дугаарууд дээр зээл гаргах материал бүрдүүлчихсэн байсан бөгөөд Ш ирээд гарын үсэн зураад 13.000.000 төгрөгийг касс дээрээс аваад явсан. Би орой нь гэрт нь очиж мөнгийг нь авсан. Зээл гаргах материалуудыг бүгдийг нь би бүрдүүлсэн. ...ын гэрээ шилжүүлэх гэсэн баримт дээр ажилтан Бүрэнгэрэлийн гарын үсгийг өмнө нь манайд хийсэн гэрээн дээрээс зургийг нь дарж, утсан дээрх зураг янзалдаг программаар янзалж гарын үсгийг гэрээн дээр байрлуулж оруулсан. Хамгийн гол нь Бүрэнгэрэлийн гарын үсэг байсан. ...Би 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2 жилийн ял авах үед нийт 5.423.000 төгрөгийн хохирлыг төлсөн, одоо 4.577.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хохирлоо барагдуулахдаа ... ХХК-ны данс руу эгч Энхмаагийн данснаас шилжүүлсэн. ...” /7хх 93/,

Ш.Тын яллагдагчаар өгсөн “...Надад Б найз одоо ажиллаж байгаа ... банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэж байгаа юм, хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэхээр нь би итгээд зээл аваад, тухайн зээл авсан өдөр нь Сансарт байдаг гэрт нь зээл авсан бүх мөнгөө хүргэж өгсөн. ...” /7хх 97/,

Б.Шийн яллагдагчаар өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ” “...” ХХК-аас 13.000.000 төгрөг бэлнээр авч, орой намайг гэртээ байхад Б ирж 13.000.000 төгрөгийг авч явсан. ...” /7хх 101/,

Г.Эы яллагдагчаар өгсөн “...Би Дархан-Уул аймагт Энхжин Инвест ХХК эрсдэлийн албаны даргаар ажиллаж байхдаа нийт 20.898.840 төгрөгийг хувьдаа ашигласан нь үнэн. Уг мөнгөнөөс одоогийн байдлаар 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. ...”

Я.Хы яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд ороход ... ХХК-аас зээлийн гэрээ байгуулан авсан, 12.500.000 төгрөгийн хохирлыг хяналтын прокурор нь тогтоох хэсэгтээ 6.500.000 төгрөг бичсэн байсан ба уг бичсэнээс болж шүүх хэргийг прокурорт буцаасан юм. Би 12.500.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан ба Х.Бд зээл авсан өдрөө ажлынх нь гадна бэлнээр өгсөн. Х.Б намайг гарын үсэг зураад өгчих гэж хэлсэн ба би ... ХХК-д ажилладаг болохоор өөрөө зохицуулаад өөрөө төлнө гэж хэлсэн. ...” /7хх 109 хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5595 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 102-119/,

Х.Бгийн хуурамчаар үйлдсэн гэрээг хурааж авч, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан баримт, зээлийн гэрээний хуулбар /1хх 15-44/,

... корпорацын гэрээ шилжүүлэх тухай баримтын эх хувийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тухай баримт /1хх 49-51/,

“...” ХХК нь Х.Бтай 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” Х.Бг тус компанид үндсэн ажилтнаар томилсон 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 60 дугаартай тушаал, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай “Ажлаас чөлөөлөх тушаал”-уудын хуулбар /1хх 244-246/,

... корпорацын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12/6121 дугаартай “...Р.Бүрэнгэрэл нь 2016 оны 1 дүгээр сараас хойш 99115625, 99117865, 99114358, 99112196 99118672, 99116843, 99113714, 99114721 дугааруудад гэрээ шилжүүлэх үйлчилгээ үзүүлээгүй” тухай албан бичиг /1хх 190/, дансны хуулга /5хх 87-90, 154-173, 241-146/, зээлийн гэрээ /5хх 94-95/, “...” ХХК-ийн хохирлын тооцоо /7хх 38-43/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Х.Бг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Эыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд Г.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Х.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ш.Т, Г.Г, Б.Ш, Я.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Я.Х, Ш.Т, Г.Г, Б.Ш нарыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.2-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, мөн шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Эы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Харин шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй хэдий ч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Г.Тулга нар “...оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгч Х.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө төлсөн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг торгох ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Г.Тулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Г.Тулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/385 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “1” дэх заалтыг “2” дахь заалт, “2” дахь заалтыг “1” дэх заалт гэж,

3 дахь заалтын “...Хийн Бд 3 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Хийн Бд 2 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

6 дахь заалтын “...оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Г.Тулга нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Х.Б нь хохирол төлбөрөө нөхөн төлснийг, энэ өдрийн байдлаар 302 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Б.Б

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ