| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/03305/И |
| Дугаар | 181/ШШ2024/02565 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02565
| 2024 06 26 | 181/ШШ2024/02565
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******т байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 107,685 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2022 оны 10 сарын 16-ны өдөр и ХХК-ийн дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000821605 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 сарын 14-ний өдөр сарын 3.1 хуийн хүүтэй, 480,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлээр авсан. Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.11, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд нь 2024 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа зээл 104,764 төгрөг, зээлийн хүү 2,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 483 төгрөг, нийт 107,685 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: миний бие *******-ийн нэхэмжлэлтэй, Очирпүрэв овогтой Туул /РД:ЕД85111667/-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Хариуцагч нь 107,685 төгрөгийг нэхэмжлэгчийн *******-ийн дансанд тушааж, төлбөрөө сайн дураар бүрэн төлж барагдуулсан тул бидний зүгээс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг үүгээр хүргүүлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байх тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 2,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ