Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0039

 

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0039

Улаанбаатар хот

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Д.От**********рын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.От**********р нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 12****** тоотод оршин суугч иргэн Д.От**********р би Цагдаагийн ерөнхий газраас үндэслэлгүйгээр халсан гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлээ буцаах болсон тул хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.От**********раас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б-832 дугаар тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Баянзүрх дүүрэгдэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүгийн офицерын албан тушаалд эргүүлэн тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны цалин болон нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Цагдаагийн Ерөнхий газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.От**********раас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ...Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 127/4-13 тоотод оршин суугч иргэн Д.От**********р би Цагдаагийн ерөнхий газраас үндэслэлгүйгээр халсан гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлээ буцаах болсон тул хүсэлтийг минь хүлээн авна уу гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.От**********р нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгч Д.От**********раас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б-832 дугаар тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Баянзүрх дүүрэгдэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүгийн офицерын албан тушаалд эргүүлэн тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны цалин болон нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Цагдаагийн Ерөнхий газарт даалгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.От**********раас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б-832 дугаар тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Баянзүрх дүүрэгдэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүгийн офицерын албан тушаалд эргүүлэн тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны цалин болон нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Цагдаагийн Ерөнхий газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.От**********раас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА