Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/02542

 

 

 

 

 

 

 

 

 

2024     06     24

181/ШШ2024/02542

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би,

 

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,,-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,666,335.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК болон хариуцагч нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 3,509,910 төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Тухайн зээлийг нь Iphone13 маркийн гар утас худалдан авах зориулалтаар авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу худалдан авсан Iphone13маркын гар утасны төлбөр болох 3,509,910 төгрөгийг ХХК-нд шилжүүлсэн. Мөн нь тус гар утсыг эрхийн болон аливаа доголдолдгүйгээр хүлээн авсан болно. Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дахь хэсэгт заасан ..зээлийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах... гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3,209,206.14 төгрөг, зээлийн хүү 1,304,086.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,043.14 төгрөг байх бөгөөд нийт 4,657,335.89 төгрөг төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4,657,335.89 төгрөг, мөн нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 4,666,335.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Алтантулга овогтой Номун миний бие 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын дотор, сар бүрийн 10-ны өдөр 777,722.64 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,666,335.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн 4,666,335.89 төгрөгийг хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын дотор, сар бүрийн 10-ны өдөр 777,722.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Талууд дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн болох 4,666,335.89 төгрөгийг хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын дотор, сар бүрийн 10-ны өдөр 777,722.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 89,612 төгрөгөөс 44,806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 44,806 төгрөгийг, хариуцагч аас 44,806 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ