Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/02541

 

 

 

 

 

 

 

 

 

2024     06     24

181/ШШ2024/02541

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би,

 

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******лол,,,-д холбогдох

 

Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 1,505,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхпэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.Щ11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн д Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын зургаадугаар хавсралт Хөгжпийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр №02 тоот гэрээ байгуулан олгосон. Гэрээний дагуу тай утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн нь 1,505,000 (нэг сая таван зуун таван мянга) төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна. тай байгуулсан гэрээ нь алдангигүй, хүүгүй, нэмэлт төлбөрийн нөхцөлгүй гэрээ тул үндсэн зээлийн төлөөгүй үлдэгдэл болох 1,505,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. тай байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан Маргааныг шийдвэрлэх боломжгүй үед шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүссэн тул Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буюу төрд учирсан 1,505,000 (нэг сая таван зуун таван мянга) төгрөгийн хохирлыг хариуцагч аас гаргуулан******* эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан банк дахь тоот дансанд төлүүлж өгнө үү.

Төсвийн байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, д холбогдуулан гаргасан 1,505,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд холбогдуулан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч*******,******* нь хариуцагч д холбогдуулан санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 1,505,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байх тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр,*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ