| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/02896/И |
| Дугаар | 181/ШШ2024/02540 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02540
| 2024 06 24 | 181/ШШ2024/02527
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,,,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,615,490.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л. Саруул нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1522022207 дугааргай хэрэглээний зээлийн зориулалтгайгаар 2,499,900 төгрөгийг жилийн 35.30хувь буюу сарын 2.94 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан. нь 1522022207 дугаартай зээлийн гэрээний 2,499,900 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Л. Саруул удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч Л. Саруул нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөр 695 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу ...хуулийн I этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой I хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч Л. Саруулаас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 2,248,710.50 төгрөг, зээлийн хүү 291,420.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,359.18 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 2,615,490.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: би 2,615,490.20 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:
2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,615,490.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн 2,615,490.20 төгрөгийг хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Талууд дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Шийдэл финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,615,490.20 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 653,872.55 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 56,798 төгрөгөөс 28,399 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 28,399 төгрөгийг, хариуцагч аас 28,399 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ