| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/03160/И |
| Дугаар | 181/ШШ2024/02539 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ай ти кэйр ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ай ти кэйр ХХК камер, компьютер болон түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлдэг Улаанбаатар хот, *******, 09-р хороо, "Компьютер малл" оффис төвийн 13-р давхарт 1303 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг. Иргэн О.Алтан-Эрдэнэ/ХЙ83061334/ өөрийн *******,******* дугаараас захиалга өгч 2022 оны 08 сарын 04-ны өдөр "Ай ти кэйр "ХХК-ийн Улаанбаатар хот, *******, 09-р хороо, "Компьютер малл" оффис төвийн 13-р давхарын оффисоос 2,184,725 төгрөгийн барааг захиалгаар авсан. О.Алтан-Эрдэнэ барааны үнийг төлөлгүй удаж явсаар 603,725 төгрөгийн үлдэгдлийг "Ай ти кэйр"ХХК-нд төлөөгүй бөгөөд "тухайн барааны үнийг удаахгүй төлнө" гэдэг. О.Алтан-Эрдэнийн барааг хуурч залилан мэхлэж авсан асуудлаар ******* дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан бөгөөд СБД-ийн Прокурорын газрын 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 160 тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. О.Алтан-Эрдэнийн оршин суугаа хаягийн талаар тодорхой мэдээлэл "Ай ти кэйр"ХХК-нд байхгүйн улмаас иргэний журмаар шүүхэд хандах боломжгүй байна. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Алтан-Эрдэнэ /ХЙ83061334/- ийг эрэн сурвалжлуулах/ эрэн сурвалжлуулахад ач холбогдолтой О.Алтан-Эрдэнэ /ХЙ83061334/-ийн холбогдож байсан утасны дугаар *******,*******/-аар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх2/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх3/, итгэмжлэл /Хх4/, прокурорын тогтоол /Хх5/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /Хх6/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ай ти кэйр ХХК нь О.Алтан-Эрдэнээс 603,725 төгрөгийг гаргуулах гэсэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, О.Алтан-Эрдэнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-ийг эрэн сурвалжилсугай.
2. *******-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийн оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Ай ти кэйр ХХК /утас:, /-д мэдэгдсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ