| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/03428/И |
| Дугаар | 181/ШШ2024/02537 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэргээн засалт,******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хариуцагч "Файбер троника" ХХК-тай анх 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн ******* дугаартай "Үйлдвэрийн түүхий эд, бараа материал нийлүүлэх гэрээ"-г байгуулж нийт 177,331,300(нэг зуун далан долоон сая гурван зуун гучин нэгэн мянга гурван зуун) төгрөгийн үнэ бүхий 147 нэр төрлийн барааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Тус гэрээгээр захиалагч буюу*******, сургалт, үйлдвэрлэлийн төв нь урьдчилгаа төлбөрт 109,332,825.00 (нэг зуун есөн сая гурван зуун гучин хоёр мянга найман зуун хорин таван) төгрөгийг нийлүүлэгч "Файбер троника" ХХК-ийн дансруу шилжүүлсэн хэдий чхариуцагч нь гэрээгээр гүйцэтгэх ёстой үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд 4 удаагийн нийлүүлэлтээр нийт 67,993,802.04 (жаран долоон сая есөн зуун ерэн гурван мянга найман зуун хоёр төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийн үнэ бүхий барааг манайд нийлүүлсэн. Захиалагч талаас нийлүүлэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж олгох зорилгоор нийлүүлээгүй үлдсэн барааг нийлүүлэх сүүлийн хугацааг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр болгон өөрчилж, нийт 3 удаа нэмэлт хугацаа тогтоож өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үлдсэн 41,339,022.96 (дөчин нэгэн сая гурван зуун гучин есөн мянга хорин хоёр төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийг бараа, материалыг, нийлүүлэлт хийгдээгүй байна. Хариуцагч "Файбер троника" ХХК-ийн гэрээнд заасан хаяг нь "*******,,,, тоот" гэсэн байсан тул харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч 2024 оны 02 сарын 21-ний өдрийн 181/Ш32024/03910 2002000185 -M дугаартай шүүхийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагч "Файбер троника" ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодорхой болгож өгөхийг хүсье. "Файбер троника" ХХК-ийн утас: 98101604. (Тус компанийн захирал ажилтай Г.Батбаяр нь "Жи Мобайл" ХХК-ийн төв салбарт ажилладаг) Жич:*******, сургалт, үйлдвэрлэлийн төв нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх3/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх4-5/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч*******,******* нь 41,339,022.96 төгрөгийг гаргуулахаар "Файбер троника" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох *******,,,, тоот хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, "Файбер троника" ХХК-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд "Файбер троника" ХХК-г эрэн сурвалжилсугай.
2. "Файбер троника" ХХК-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Файбер троника" ХХК-г оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч*******,******* /утас:/-д мэдэгдсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ