| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00460/И |
| Дугаар | 131/ШШ2024/00511 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2024/00511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Галуут сум 5 дугаар багт оршин суух,******* регистрийн дугаартай,*******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, гуравдагч этгээд*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал болон хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* 1995 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Цэвэлмаагийн Дэлгэрсайхантай гэр бүл болж хуримаа хийсэн. Тухайн үед хуулийн мэдлэггүйн улмаас гэрлэлтээ батлуулаагүй байж байгаад 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 2 хүүхэдтэй иймд 1995 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл*******тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Мөн миний бие 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд саальчнаар 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан.
Тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтын зөрчил гарч шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд*******ы хамтын амьдралтай байснаа тогтоолгох, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд саальчнаар ажиллаж байсан тогтоож өгнө үү гэжээ.
2. Гуравдагч этгээд******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Ц.Дэлгэрсайхан миний бие эхнэр Лхамсүрэнгийн хүсэлтийг уншиж танилцлаа. 1995 оны 8 дугаар сарын 20-ноос 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хамтран амьдарч байснаа зөвшөөрч байгаа учир бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн №0026777 дугаартай гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гуравдагч этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, Галуут сумын засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/70 дугаартай тодорхойлолт, гэрэл зургууд, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 346, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 384, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 383 дугаартай архивын лавлагаанууд, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай тушаал, хавсралт, Баярын бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч Д.Цэвэлмаа, Б.Адистат нараас мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ******* нь*******тай 1995 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг болон 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.
4. Хүсэлт гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Галуут суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь нөхөр*******тай 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон, 1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Д.Бадамханд, 1997 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин Д.Буяннэмэх нар төрж, аав Дэлгэрсайханаар овоглосон байх бөгөөд одоог хүртэл хамт амьдарч байгаа болох нь гэрлэлтийн №0026777 дугаартай гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гуравдагч этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, Галуут сумын засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/70 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7. Хүсэлт гаргагч ******* нь нөхөр*******тай хамт мал маллаж байснаараа өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлага байгаа, нөхөртэйгөө 1995 онд анх гэр бүр бүл болсон боловч 2005 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан тул 1995-2005 онд нөхөр*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгоно гэж тайлбараа гаргажээ.
8. Дээрх тайлбар нь 1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Д.Бадамханд, 1997 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр охин Д.Буяннэмэх нар төрж, аав Дэлгэрсайханаар овоглон хүүхдийн төрсний гэрчилгээ авсан, мөн *******,******* нарыг 1995 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон тухай гэрлэлтийн №0026777 дугаартай гэрчилгээний хуулбар авагдсан, *******,******* нарыг 1995 оноос 2005 онуудад хамтран амьдарч, үр хүүхэд төрүүлэн, мал маллаж байсан талаар гэрч Д.Цэвэлмаа, Б.Адистат нар мэдүүлсэн зэргээр нотлогдож байх тул *******,******* нар нь гэрлэлтээ батлуулахаас өмнө хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.
9. Мөн хүсэлт гаргагч *******гийн 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: ******* нь 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь сумын 8 жилийн дунд сургууль төгсч ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдсан хүүхдүүдэд тэтгэмж олгох тухай Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай тушаал, хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.Адистатын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Харин 1991 онд тус нэгдэлд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд хүсэлт гаргагч *******гийн*******тай 1995 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг, мөн *******гийн 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, түүний 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ВЭ71090470 регистрийн дугаартай, Асгат овогт Цэвэлмаагийн Дэлгэрсайхан,******* регистрийн дугаартай,******* нарыг 1995 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******гийн 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА