Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/02535

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 24

 

 

 

 

 

 

 

 

 

181/ШШ2024/02535

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /*******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу ******* (6272312)-д Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан "Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл"-ийн 6.10 дах заалтын дагуу 100%- ийн эргэн төлөх нөхцөлтэй, 36 сарын хугацаатай 20,000,000 /хорин сая/ тегрегийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 12 дугаар сарын 24-нд 3/163 тоот гэрээ байгуулан олгосон. Энэхүү гэрээг *******-ыг төлөөлж захирал , батлан даагчаар байгуулсан. Гэрээний дагуу *******-ны захирал тай утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ******* 20,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна. Байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт "Б тал энэхүү гэрээний 4.4 дэх заалтыг биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож А талд төлнө" гэж заасан. Энэхүү заалтын дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь нь хоногийн 100,000 төгрөг байх бөгөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу 2020 оны 01 сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 сарын 10-ны хооронд нийт 53 сарын хугацаанд 1590 хоногт алданги тооцохоор байна. 1590 хоногийн алданги нийт 159,000,000 тегрег боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэсэн заалтыг үндэслэн алдангийг тооцоход 20,000,000 төгрөгийн 50 хувь нь 10,000,000 төгрөг болж байна. Энэхүү асуудлаар Хөдөлмөр,******* 2022 оны 03 дугаар сард мэдэгдэл хүргүүлж, тухай бүр сануулж байсан боловч одоог хүртэл Төлж барагдуулаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах талаар 2023 оны 11 сарын 28-ны өдөр 99285105 тоот дугаараар холбогдож *******-ны захирал ад хэлэхэд 2023 оны 11 сарын 29-ний өдөр "2024 оны 01 capaac төлнө" гэж бичгээр тайлбар өгсөн. Гэвч ******* нь тайлбарын дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. Гэрээний үүргийг хангуулахаар 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 01/2338 тоот албан бичгээр *******-ны /захирал мөн энэ хаягт бүртгэлтэй/ хаягаар 2023 оны 11 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа байхгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 181/ШЗ2024/00036 тоот захирамж гарсан. Одоогоор ******* нь санхүүгийн дэмжлэг авах үедээ байрлаж байсан СБД-ийн 8-р хороо 11-р хороолол Их тойруу 34 байр 28 тоотод байрлахгүй байгаа, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй тул *******-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: итгэмжлэл /Хх3/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх4/, аж ахуйн нэгжийн жагсаалт /Хх5/, хамтран ажиллах гэрээ /Хх6-7/, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарь /Хх8/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх9/, иргэний үнэмлэхийн хуулбар /Хх10/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Хх11-12/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч*******, халамж үйлчилгээний хэлтэс нь 20,000,000 төгрөгийг гаргуулахаар *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, *******-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* /*******-г эрэн сурвалжилсугай.

 

2. ******* /*******-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /*******-г оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч*******, халамж үйлчилгээний хэлтэс /утас:/-д мэдэгдсүгэй.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ