Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/02532

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 24

 

 

 

 

 

 

 

 

 

181/ШШ2024/02532

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г*******,******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******,******* нар нь ХасБанктай 2021 оны 08 дугаар сарын 02- ны өдөр 1030042475 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 16,000,000.00 /арван зургаан сая/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь Хасбанктай байгуулсан 1030042475 тоот дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлөлгүй, өргөдөл гаргах өдрийн байдлаар 583 хоног хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Банкны зүгээс Банзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн -эрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2023 оны 08 сарын 03-ний өдөр ариуцагч нар тус тусын хаягт оршин суудаггүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/Ш32023/10861 тоот захирамж гарсан. Иймд *******,******* нарын оршин суугаа хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Хх3/, итгэмжлэл /Хх5/, гүйцэтгэх захирлын тушаал /Хх6-8/, хариуцсан захирлын тушаал /Хх9/, улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх10/, барьцаат зээлийн гэрээ /Хх11-13/, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь /Хх14/, дансны хуулга /Хх15-17/, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /Хх18-19/ зэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч "Хас банк" ХК нь 9,501,315.21 төгрөгийг гаргуулахаар *******,******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч түүний оршин байгаа газар мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн байрлах хаяг мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон ба бүртгэлтэй хаяг болох *******,,, тоот хаягаар хүргүүлсэн боловч дээрх хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, *******,******* нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн төлөөлөгч гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г*******,******* нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Г*******,******* нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г*******,******* нарын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч "Хас банк ХК /утас:/-д мэдэгдсүгэй.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ