Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0046

 

 

2022 01 25 128/ШШ2022/0046

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, М******х т*****т ко***********н ХХК, Х**х та***н ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч компаниудаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******х т*****т ко***********н ХХК, Х**х та***н ХХК-иуд нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч М******х т*****т ко***********н ХХК, Х**х та***н ХХК-иуд нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийн Ту*****р и*****с ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болох, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Удирдлагын академийн зүүн хойд талд байрлах 385 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгохыг хүссэн нэхэмжлэгч нарын хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын эзэмшихээр хүсэлт гаргасан 385 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдаа зохион байгуулж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандаад байсан юм. Гэвч нэхэмжлэгч бид Ту*****р и*****с ХХК-тай учраа ололцож, эвлэрлийн гэрээ байгуулсан учир нэхэмжлэгч бидний зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Мөн энэ асуудлаар дахин шүүх, захиргааны байгууллага болон бусад хуулийн байгууллагад хандан нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, шаардлага гаргахгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М******х т*****т ко***********н ХХК, Х**х та***н ХХК-иудаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийн Ту*****р и*****с ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болох, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Удирдлагын академийн зүүн хойд талд байрлах 385 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгохыг хүссэн нэхэмжлэгч нарын хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын эзэмшихээр хүсэлт гаргасан 385 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдаа зохион байгуулж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч компаниудаас Нэхэмжлэгч М******х т*****т ко***********н ХХК, Х**х та***н ХХК-иуд нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийн Ту*****р и*****с ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болох, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Удирдлагын академийн зүүн хойд талд байрлах 385 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгохыг хүссэн нэхэмжлэгч нарын хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын эзэмшихээр хүсэлт гаргасан 385 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдаа зохион байгуулж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандаад байсан юм.М******х т*****т ко***********н ХХК, Х**х та***н ХХК-иудаас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...Гэвч нэхэмжлэгч бид Ту*****р и*****с ХХК-тай учраа ололцож, эвлэрлийн гэрээ байгуулсан учир нэхэмжлэгч бидний зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Мөн энэ асуудлаар дахин шүүх, захиргааны байгууллага болон бусад хуулийн байгууллагад хандан нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, шаардлага гаргахгүй болно гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М******х т*****т ко***********н ХХК, Х**х та***н ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ба********н нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгч М******х т*****т ко***********н ХХК, Х**х та***н ХХК-иудаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийн Ту*****р и*****с ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болох, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Удирдлагын академийн зүүн хойд талд байрлах 385 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгохыг хүссэн нэхэмжлэгч нарын хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын эзэмшихээр хүсэлт гаргасан 385 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдаа зохион байгуулж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М******х т*****т ко***********н ХХК, Х**х та***н ХХК-иудаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийн Ту*****р и*****с ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болох, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Удирдлагын академийн зүүн хойд талд байрлах 385 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгохыг хүссэн нэхэмжлэгч нарын хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын эзэмшихээр хүсэлт гаргасан 385 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдаа зохион байгуулж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч М******х т*****т ко***********н ХХК, Х**х та***н ХХК-иудаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА